| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01639/И |
| Дугаар | 01587 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01587
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян Өндөр сум Рашаант багийн 1-42 тоотод оршин суух, Илжгэн овгийн Эрдэнэтуяагийн Эрдэнэ-Очирт холбогдох
“31,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 11 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31,500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Эрдэнэ-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилж буй 31500 төгрөгийг 2016-12-20-нд төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Э.Эрдэнэ-Очироос эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 31,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Эрдэнэ-Очир нь 2016-12-20-ны өдөр зээлийн төлбөр болох 31,500 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зохигч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.1 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Э-Эрдэнэ-Очироос эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 31,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Эрдэнэ-Очир биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгний 50% болох 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд олгосугай.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН