| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01772/И |
| Дугаар | 00004 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг вокзалын 3 дугаар байрны 45 тоотод оршин суух,Чүлтэм овгийн Дүвчингийн Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-12-15-ны өдөр хүлээн авч, 2016-12-19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ардын армийн 167 дугаар ангид цэргийн ангид алба хааж энэ хугацаанд овгийг төрсөн эцэг Сүхбаатараар овоглосон байсан, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт дэх депод зүтгүүр, вагоныг хатуу, шингэн түлшээр зэхэгчээр, 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депод илчит тэрэгний хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарьчнээр, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт депод илчит тэрэгний туслах машинчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Ажилчдын Захиргаанд цахилгаан ба хийн гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж ирсэн ба зарим баримт бичиг байхгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ардын армийн 167 дугаар ангид цэргийн ангид алба хаасныг, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт дэх депод зүтгүүр, вагоныг хатуу, шингэн түлшээр зэхэгчээр, 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депод илчит тэрэгний хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарьчнээр, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт депод илчит тэрэгний туслах машинчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Ажилчдын Захиргаанд цахилгаан ба хийн гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн даргын 1982-08-07-ны өдрийн 231 дугаар тушаалын хуулбар, 1983-01-04-ний өдрийн 04 дугаар тушаал, 1982-11-04-ний өдрийн 333 дугаар тушаал, 1983-07-15-ны өдрийн 222 дугаар тушаал, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын Захиргааны даргын 1990-10-12-ны өдрийн Б/410 дугаар тушаал, 1991-12-26-ны өдрийн А/326 дугаар тушаал, хавсралтын хамт, Батлан хамгаалахын төв архивын 2014-01-09-ний өдрийн 227 дугаар лавлагаа, 055684 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Чүлтэм овгийн Дүвчингийн Цэнд-Аюуш нь 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт дэх депод зүтгүүр, вагоныг хатуу, шингэн түлшээр зэхэгчээр, 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депод илчит тэрэгний хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарьчнээр, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт депод илчит тэрэгний туслах машинчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Ажилчдын Захиргаанд цахилгаан ба хийн гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид цахилгаан ба хийн гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн даргын 1982-08-07-ны өдрийн 231 дугаар тушаалын хуулбар, 1983-01-04-ний өдрийн 04 дугаар тушаал, 1982-11-04-ний өдрийн 333 дугаар тушаал, 1983-07-15-ны өдрийн 222 дугаар тушаал, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын Захиргааны даргын 1990-10-12-ны өдрийн Б/410 дугаар тушаал, 1991-12-26-ны өдрийн А/326 дугаар тушаал, хавсралтын хамт, Батлан хамгаалахын төв архивын 2014-01-09-ний өдрийн 227 дугаар лавлагаа, 055684 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 09-ий өдрийн хооронд ардын армийн 167 дугаар ангид цэргийн ангид алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2014-01-09-ний өдрийн 227 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг Чүлтэм овгийн Дүвчингийн Цэнд-Аюуш нь 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт дэх депод зүтгүүр, вагоныг хатуу, шингэн түлшээр зэхэгчээр, 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын СХ-ийн Сүхбаатар депод илчит тэрэгний хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарьчнээр, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Төмөр замын СХ-ийн Сүхбаатар депогийн Эрдэнэт депод илчит тэрэгний туслах машинчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол Ажилчдын Захиргаанд цахилгаан ба хийн гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Совинвест-2 компанид цахилгаан ба хийн гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Чүлтэм овгийн Дүвчингийн Цэнд-Аюушийг 406549 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
3.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН