| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01780/И |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00019
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн жаргалант 4-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Ганхуягийн Баттогтоход холбогдох
“55,641 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Г.Баттогтох нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 09 дугаар сарын 11-ны өдөр дараа төлбөрт Postpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91019591 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Г.Баттогтох нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91019591 дугаарын 2014 оны 10 дугаар сарын байдлаарх төлбөр 51,641 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Г.Баттогтоход төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Баттогтохоос үлдэгдэл төлбөр болох 51,641 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасч үлдэгдэл 51,641 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 55,641 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Баттогтох шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Баттогтох миний бие Скайтел ХХК-ийн Нэхэмжилж буй 55,650 төгрөгийг 2016-12-22-нд төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Г.Баттогтохоос 55,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Баттогтох нь 2016-12-22-ны өдөр зээлийн төлбөр болох 55,650 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбарыг хариуцагч нар шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зохигч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.1 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Г.Баттогтохоос 55,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Баттогтох биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2275 төгрөг, төрийн сангаас 2275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН