Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00617

 

“М”  ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

Хүсэлт гаргагч “М”  ХХК,

Б Д Э М Н Д Х, Б Д Т Х, ОХУ-ын БФ-”БФ-И”” ХХН, Швейцарь улсын “С М” ХХК, ОХУ-ын Москва хотын “Г П”НХН, ОХУ-ын Пермь хотын “Г П П”НХН, Х.Х, М.Д, А.Г, Л.Онарын нэхэмжлэлтэй,

“М”  ХХК-д холбогдох

Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М”  ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 83.964.480 төгрөг гаргуулах тухай,

Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын өр 59.089.422 төгрөг гаргуулах тухай,

Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014.09.09-ний өдрийн 123 дугаар шийдвэртэй ОХУ, Эрхүү хот Лермонтовын гудамж 257, 17 тоотод байрлах “БФ-И” ХХНийн гэрээний үүргийн төлбөрт 439.325.162 төгрөг, арбитрын хураамж 15.046.405 төгрөг гаргуулах тухай,

Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015.06.23-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй Улаанбаатар хот, Энхтайваны гудамж 10/5 DHL байр 608 тоотод байрлах Швейцарь Улсын Голденбөүт Холдинг ХК-ийн охин компани “С М” ХХК-ийн санхүүжилтийн гэрээний үүрэгт 1.250.000 ам доллар, арбитрын хураамжид 27.480 ам доллар гаргуулах тухай,

Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.24-ний өдрийн шийдвэртэй, Москва хот Ленинградский өргөн чөлөө 31-А, 1р байранд байрлах ”Г П” нээлттэй хувьцаат компанийн гэрээний үүрэгт 550.000 ам доллар, жилийн хүүд 38.291.67 ам доллар, арбитрын шүүхийн зардалд 24.836 ам доллар, 2015.04.02, 2015.10.15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 23.176.28 доллар нийт 636.303.95 доллар гаргуулах тухай,

Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.23-ны өдрийн шийдвэртэй, Пермь хот, Ласьвинская гудамж б-98 тоотод байрлах “Г П П”НХН-ийн гэрээний үүрэгт 295.510.85 ам доллар, арбитрын төлбөрт 18.488 ам доллар гаргуулах тухай ,

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр байр 27 тоотод оршин суух Боржигон овогт Хундмаагийн Х.Хын ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 4.343.172 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар 40 мянгат, 29 дүгээр байр 33 тоотод оршин суух Дамчаажамц овогт Мядагмаагийн М.Дгийн ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 4.323.304 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, СОТЗ-5-1 тоотод оршин суух Гоо овогт Алтангэрэлийн А.Гынажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 1.493.626 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Багануур дүүрэг 1 дүгээр хороо 18 дугаар байрны 11 тоотод оршин суух Цогт овогт Лхагвасүрэнгийн Оюунтуяагийн ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 4.343.172 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот, Э.Нямбаатар, Д.Дүгэржав, И.Учралбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгч Л.Оюунтуяа, М.Д, А.Г, нэхэмжлэгч Багануур дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго, нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, Ц.Сайнхүү, нэхэмжлэгч ОХУ-ын “БФ-И” ХХНийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямбаатар, Ц.Болот, Г.Оргой, нэхэмжлэгч ОХУ-ын Москва хотын “Г П”НХН, ОХУ-ын Пермь хотын “Г П П”НХН нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр, Д.Дүгэржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Хүсэлт гаргагч /хариуцагч/ ““М” ” ХХК шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” ” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ашигт малтмал хайгуул хийх, жонш баяжуулах үйлдвэрлэл чиглэлээр байгуулагдсан. 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тус компанийн хувьцааны 51 хувийг ОХУ-ын хуулийн дагуу байгуулагдсан “Г П”ХК, 49 хувийг Монгол Улсын иргэн Э.Нямцэрэн нар эзэмшиж байгаад 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр компанийн гаргасан энгийн хувьцааг 100 хувь ““Г П”” ХК дангаар эзэмших болсон. Хэдийгээр уг компани 2008 онд байгуулагдан жонш баяжуулан үйлдвэрлэж борлуулж байсан хэдий ч жоншны үнийн бууралт, хөрөнгө оруулалтын саатал, компанийн удирдлагын өөрчлөлт, авлагын чанар муудаж найдваргүй авлагын хэмжээ ихэссэн шалтгаанаар үүдэн төлж барагдуулах боломжгүй өр төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр өссөн ба харилцагчдын өр төлбөр төлөх хугацааг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж төлбөрийн чадваргүй болон үйл ажиллагаа зогссон. Тухайлбал 2012 онд нийт хуримтлагдсан алдагдал 3.418.889.509,95 төгрөг, 2013 онд 4.295.061.149,96 төгрөг, 2014 онд 4.969.109.278,8 байна. Компанийн алдагдал нь өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ хуульд заасан хугацаанд төлөх чадваргүй болсон. Иймээс хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт харьяалах шүүхэд гаргаж, компанийг татан буулгах тухай шийдвэр гарсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж дампуурлын хэрэг үүсгэж компанийг татан буулгаж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлөх хөрөнгө мөнгө байхгүй, хэрэг гүйцэтгэгч байгаа хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах байх гэж бодож байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус татварын хэлтэстэй харьцдаг ““М” ” ХХК , тус дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 731.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар үнэлгээний 0.6 хувийн татвар ногдуулдаг. Мөн ҮХЭХАТ тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх”-өөр хуульчлагдсан боловч 2014 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 6.554.293, 2015 оны ногдсон татвар 4.327.122 төгрөг, урьд оны Суутган-1 тайлангийн үлдэгдэл 45.471.307,9 төгрөг, 2015 оны 3 дугаар улирлын Суутган-1 тайлангаар ногдсон 2.736.700 төгрөг, нийт 59.089.422,9 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулахгүй төсвийн орлого бүрдүүлэхэд саад учруулж байна. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд зааснаар 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд ерөнхий нягтлан бодогч 3.Ариунаад ажлын байран дээр нь, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нягтлан бодогч А.Гт тус тус мэдэгдэх хуудас гардуулсан. Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 70.1, 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу ““М” ” ХХК-иас 59.089.422,9 төгрөгийн татварын өрийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Солонго шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Улсын бүртгэлийн 9019062091 тоот гэрчилгээтэй Багануур дүүргийн ““М” ” ХХК  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 83.964.480,19 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй бөгөөд үүнийг төлүүлэхээр удирдах ажилтан, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярих, очиж уулзаж шаардлага тавихад өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрөө барагдуулаагүй байна. 2014 оны 8, 12 дугаар саруудад тус компанийн НДШ-ийн өрийг төлүүлэхээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй, эзэн холбогдогчгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлж байсан. Иймд ““М” ” ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 83.964.480,19 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ““М” ” ХХК-д хүний нөөцийн менежерийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/01-46 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 51 хоногийн 1.424.436 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цалин 1.424.436,36 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн амралт 1.548.584,9 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.370.150,09 төгрөг, нийт 4.343.172 төгрөгийг хариуцагч ““М” ” ХХК-иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ““М” ” ХХК-д нарийн бичгийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/01-47 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 51 хоногийн 1.124.436,4 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цалин 1.124.436,4 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн амралт 1.617.924,5 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.580.943,4 төгрөг, нийт 4.323.304,3 төгрөгийг хариуцагч ““М” ” ХХК -иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ““М” ” ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа эдэлж байхад 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ерөнхий нягтлан бодогч З.Ариунаа над руу утасдаж 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулах боломжгүй болсон гэж хэлж 14/1-54 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймээс санхүүгийн тайлан дээрх авлага 812.645,50 төгрөг, 2012 оны ээлжийн амралтын цалин 680.981,13 төгрөг, нийт 1.493.626,63 төгрөг гаргуулж, 2014 оны 01 дугаар сарын 01-нээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ““М” ” ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14/01-44 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 50 хоногийн 675.000 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цалин 675.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт 705.948,6 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 685.613,2 төгрөг, нийт 2.066.561,8 төгрөгийг хариуцагч ““М” ” ХХК-иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “БФ-И” ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014.09.09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр ““М” ” ХХК-иас нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага болох нийт 439.325.162,49 төгрөг, арбитрын хураамж 15.046.405,28 төгрөгийг тус тус гаргуулж ОХУ-ын “БФ-И” ХХНт олгохоор шийдвэрлэсэн. Иймд Үндэсний Арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр тогтоосон төлбөрийг ““М” ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ““Г П”” НХК, “Г П П”НХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав, И.Учралбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г П”” НХК нь ““М” ” ХХК -тай гэрээ байгуулж 750.000 ам доллар шилжүүлсэн. Гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байсан боловч мөнгийг төлөөгүй. Зээлээс 2012 оны 12 дугаар сарын 24-нд 200.000 ам долларыг төлсөн. Өрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 38.291.67 ам долларын хүү нэмэгдсэн. Энэхүү өрийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 64/2015 дугаартай Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Арбитрын шүүхийн зардалд 24.836 ам доллар төлсөн. Энэ төлбөрөөс гадна 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээгээр 21.000 ам доллар шилжүүлсэн, энэ зээл нь хүүтэйгээ нийлээд 23.176.28 доллар болж байна. Нийт 636.303.95 долларын үүргийг биелүүлэх ёстой. “Г П П”НХК нь ““М” ” ХХК -тай 2011 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 11/05/11 гэрээ байгуулан жонш худалдан авах урьдчилгаат төлбөрт 222.400 рубль төлсөн. ““М” ” ХХК  нь өөрийн 201.913.50 ам долларын өртөгтэй бараагаар хангах үүрэг хүлээсэн. 2012  оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний нэмэлт зөвшилцлийг хийж 93.597.35 долларын өртэй болсон. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 295.510.85 долларын өртэй болсон. Олон Улсын арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр 295.510.85 доллар, арбитрын хураамж 27.836 нийт 313.998.85 ам доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн. ““Г П”” НХК нь 51 хувийн хувьцаа худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байх явцдаа “С М” ХХК-д өртэй байсныг мэдсэн. “С М” ХХК нь “М” -ийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байснаа Арбитрын шүүхэд хандаж хүчингүй болгуулсан байсан. 2015 онд Арбитрын шүүхийн 4 шийдвэр зэрэг гарснаас болоод өрөнд орж төлбөрийн чадваргүйн улмаас дампуурах үндэслэл тавигдсан. Үл хөдлөх хөрөнгийг 750.000 доллар зээлдүүлсэн зээлийн барьцаанд барьцаалсан. Хөдлөх хөрөнгийг 2015.06 сард барьцаалсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход тусгайлсан саналгүй, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан заалтыг шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “С М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр Швейцарь Улсын Голденбөүт Холдинг ХК-ийн охин компани “С М” ХХК-д гэрээний үүрэгт 1.250.000 ам доллар, арбитрын хураамжид 27.480 ам долларыг ““М” ” ХХК -иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манайх энэ шийдвэрийн дагуу ШШГА-нд хүсэлт гаргасан. ““М” ” ХХК  одоо болтол манай өрөөс нэг ч төгрөг төлөөгүй. ““Г П”” НХК нь ““М” ” ХХК -ийн толгой компани, хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа. Толгой компани нь охин компаниасаа өр төлбөр нэхэмжилнэ гэдэг утгагүй. ““Г П”” НХК нь Монгол улсын хуулийн цоорхойг ашиглан өөрийн охин компаниа хуурамчаар дампууруулж байна гэж үзэж байгаа. “Г П”ийг манайх нэхэмжлэгч биш гэж ч үзэж байгаа, хэрэг гүйцэтгэгчид манай тал дүгнэлттэй нь холбогдуулаад хүсэлт гаргасан, хүсэлтийн хариуд өгсөн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцон дампууруулах хүсэлтийг гаргасан байна. Хэрэг гүйцэтгэгч би ““М” ” ХХК  ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн санхүүгийн тайлан баланс, хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтанд авсан баримт, Багануур дүүргийн татварын хэлтсээс хүлээн авсан баримтын хэмжээнд хийсэн. ““М” ” ХХК-ийн татварын байгууллагад гаргасан сүүлийн 3 жилийн тайлан тэнцлээс гадна 2011 оноос 2015 он хүртлэх 5 жилийн хугацааны санхүүгийн байдлын тайлан, дэлгэрэнгүй орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан баланс болон нягтлан бодох бүртгэлийн гол үзүүлэлт, тайлбар тодруулгууд, Гаалиар импортлож, экспортлосон бараа болон вальют, төгрөгийн харилцах дансны гүйлгээнд шинжилгээ хийлээ. Тус дампуурлын хэргийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгчдийн хурлаас хариуцагчийн санхүүгийн баримтанд хөндлөнгийн санхүүгийн шинжээч оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. ““М” ” ХХК нь 2011 оноос хойш аудитлагдсан тайлангаар алдагдалтай ажиллаж байсан бөгөөд санхүүгийн баримтаар жилээс жилд хөрвөх чадвар нь буурсан байна. Хариуцагчийн эргэлтийн хөрөнгө нь урт болон богино хугацааны зээлээр бүрддэг нь компанийг ашиггүй ажиллахад хүргэж, үйл ажиллагаанаас олсон ашиг нь зээлийн хүү, зээл төлөхөд зарцуулагддаг байсан. Хариуцагчийн гэрчилгээнд бүртгэгдсэн банкны данснаас гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудаас данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг гаргуулсан. Үүнд: Худалдаа Хөгжлийн банкинд төгрөгийн 452391179 данс эзэмшдэг байна. Энэ дансаар 2010 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, дансны үлдэгдэл хангаагүй тул дансыг 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хаасан. Төрийн банкинд вальютын 102500210166 данс эзэмшдэг байна. Энэ дансаар 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 868,115.91 төгрөгний орлого орж 868,104.35 төгрөгийн зарлага гарсан. Голомт банкинд валютын 1105019111, 1715008988, төгрөгийн 1105019110, 1715009083, юаны 110002518 нийт 5 данс эзэмшдэг. ““М” ” ХХК-ийн санхүүгийн баримтанд авлага 543,453,999.33 төгрөг гэж тусгагдсан боловч энэ балансын зөрүүг авлагад бүртгэсэн бөгөөд тус компанийн захирал С.Эрдэнэсүхийн компаниудад өгсөн өглөгийг бүртгэсэн байна. Иймээс дээрх авлага нь компанид бодитойгоор эргүүлэн авах боломжгүй юм. Хариуцагч өглөгийг балансандаа 2.786.777.370,14 төгрөг гэж бүртгэсэн. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн 6.055.092.620,12 төгрөг байна. Энэ нь шүүхэд хариуцагч дампуурах хүсэлт гаргах хүртлэх хугацаанд нэхэмжлэгч Швейцарь улсын “С М” ХХК, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Б Д Т Х, “Г П” Нээлттэй хувьцаат Н, “Г П П”Нээлттэй хувьцаат Н, ОХУ- ын “БФ-И” ХХНүүдийн өр төлбөрийн хэмжээ өссөн шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор зөрүүтэй байна. ““М” ” ХХК-ийн эдийн засгийн байдалд дүгнэлт хийхэд үйл ажиллагаа нь анхнаасаа алдагдалтай байсан. Хариуцагч өөрийн хөрөнгийг бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямарч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй, хэдийгээр санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж байсан боловч үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй байна. Үүнээс дүгнэхэд өөрийн гэсэн хөрөнгөгүй харилцагчийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өр төлбөр хуримтлагдан Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Иймээс ““М” ” ХХК-ийн санхүү болон эдийн засгийн байдал төлбөрийн чадваргүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт зааснаар ““М” ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019062091, регистрийн дугаар 5082544/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй 83.964.480,19 төгрөг гаргуулах, Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй 59.089.422,9 төгрөг гаргуулах, Х.Хын нэхэмжлэлтэй 4.343.172 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, М.Дгийн нэхэмжлэлтэй 4.323.304,3 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, А.Гын нэхэмжлэлтэй 1.493.626,63 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Л.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй 2.066.561,8 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай, “С М” ХХК-ийн Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр 1.250.000 ам.доллар, арбитрын хураамжид 27.480 ам доллар гаргуулах, ““Г П”” НХК-ийн Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр гэрээний үүрэгт 550.000 ам доллар, жилийн хүүд 38.291.67 ам доллар, арбитрын шүүхийн зардалд 24.836 ам доллар, 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 23.176.28 доллар, нийт 636.303.95 доллар гаргуулах, “Г П П”НХК-ийн Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гэрээний үүрэгт 295.510.85 ам доллар, арбитрын төлбөрт 18.488 ам доллар гаргуулах, “БФ-И” ХХНийн Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр гэрээний үүргийн төлбөрт 439.325.162 төгрөг, арбитрын хураамж 15.046.405 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч ““М” ” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х, М.Д, Л.Онарын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх, А.Гын 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулан нийгмийн даатгалын санд, Татварын Ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 4-д зааснаар татварын өр 59.089.422.9 төгрөгийг хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт тус тус оруулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж, Нэхэмжлэгч “Г П” НХК, “БФ-И” ХХН, Стейнбок Минералис ХК, “Г П П”НХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг Арбитрын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ““М” ” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд шилжүүлж, Иргэний хуулийн 56.1.1, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар ““М” ” ХХК -ийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Г П П”НХК-тай байгуулсан, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ““Г П”” НХК-тай байгуулсан Хөдлөх хөрөнгө барьцаалуулах гэрээнүүдийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35, 36 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч ““М” ” ХХК -ийн бүх эд хөрөнгөд тооллого явуулан хөрөнгүүдийг худалдан борлуулж, мөнгөн хөрөнгө хувиарлах төлөвлөгөөг шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд ирүүлэх, хариуцагчийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт төлөвлөгөөний дагуу хувиарлан, татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ““М” ” ХХК -ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж хэрэг гүйцэтгэгч нь холбогдох тайлангаа шүүхэд танилцуулснаар хариуцагч ““М” ” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчдийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд үүрэг болгож, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ““М” ” ХХК -ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нарт даалгаж, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэртэй, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй, Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 64/2015, 65/2015 дугаар шийдвэртэй Багануур дүүргийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргүүдийг тус тус хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ““М” ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Х.Хаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.518 төгрөг, М.Дгаас төлсөн 58.828 төгрөг, А. А.Гаас төлсөн 38.848 төгрөг, Л.Оюунтуяагаас төлсөн 37.050 төгрөгийг тус тус хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулж олгохыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “БФ-”БФ-И”” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот, Э.Нямбаатар нар хяналтын гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: 2.1.1 Гэм хор учруулснаас үүсэх үүрэг (Иргэний хуулийн 497.1., 498.1. ба Компанийн тухай хуулийн 9.4.) “БФ-И” ХХК нь давж заалдах өөрийн гомдлын 2.2.5-д “М”  ХХК-ийн бүх хувьцааг эзэмшдэг толгой компани болох “Г П” НХК нь “М” -ийн дансанд байсан 200 000 ам долларыг Орос руу шилжүүлсэн үйлдлээрээ “М”  ХХК-ийн хөрөнгөнд хохирол учруулсан. “М”  ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь охин компаниа дампуурах нь зайлшгүй болсон уед энэ шилжүүлгийг хийсэн учраас “Г П” НХК-ийн үйлдлийг зөвтгөх боломжгүй. Эдгээр материаллаг хуулийн бүрэлдэхүүнийг хангагдсан гэж үзэж байгаагаа гомдол гаргагч нь тайлбартаа хангалттай дурдсан. Түүнчлэн хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал болон анхан шатны шүүх нь энэ асуудлаар Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1,19.1.2 ба 12 дугаар зүйлийн 12.1.5 -д заасныг баримтлан арга хэмжээ авахгүй байгааг гомдолд дурдсан. 2.1.2 Үүнийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс авч хэлэлцэхгүй байгаад дүгнэлт өгөх ёстой байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. ба 9.3. Давж заалдах шатны шүүх нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.1.-ийн оронд хэрэглэж болох тухай “БФ-И” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан саналыг тодруулан авч хэлэлцээгүй 2.2 Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: (ИХШХШТХ 172.2.1.) Давж заалдах шатны шүүхийг дор дурдсан үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2.2.1 Үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгч хоёр нэг этгээд болсноос үүрэг дуусгавар болох (ИХ 240.1.1.) Нэхэмжлэгч “БФ-И” нь давж заалдах гомдлын 2.2.2-т дампуурлын хэргийн хариуцагч “М”  ХХК нь нэхэмжлэгч гэх “Г П” НХК-тай эрх зүйн статусын хувьд өөр этгээд боловч эдийн засгийн утгаараа нэг этгээд болохыг дараахь баримтуудыг тоочин хангалттай илэрхийлсэн болно. Тухайлбал:-”Г П” НХК нь “М”  ХХК-ийн бүхий л хувьцааг эзэмшдэг. -Өөрөөс нь шууд хараат охин компани болох “М”  ХХК-ийн эсрэг ОХУ-ын арбитрын шүүхэд хандсан, “Г П” НХК нь толгой компанийн хувьд охин компанийнхаа эсрэг шүүхдэхгүйгээр аливаа шийдвэр гаргах эрхтэй боловч ийнхүү шүүхдэх нь нэг л тайлбартай. Энэ нь:- Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс - баталгаажуулсан “С М”ХХК ба “БФ-И” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Монгол улсын арбитрын шийдвэрүүдийг гүйцэтгэх явдлыг хойшлуулахын тулд хариуцагч “М”  ХХК-г дампууруулах замаар цаг хожих, - энэ хооронд ОХУ-ын арбитрын шүүхийн шийдвэрийг гаргуулан авах (шүүхдэх шаардлагагүйгээр “М”  ХХК-аар хүссэн шийдвэрээ гаргуулж чадах атлаа Арбитрын шүүхэд өндөр төлбөр төлөн зардал гаргах нь “Г П”, “Г П П”НХК-д ашигтай байсан, охин компанийн дампуурлын хэргийг “удирдан явуулах" замаар “М”  ХХК-ийн хөрөнгийг хариуцлагаас бултуулах), -”М”  ХХК нь “Г П П”ба “Г П” НХК нарт давуу байдал олгох зорилгоор түүнд өөрийн хөдлөх хөрөнгүүдийг 2014 оны 6 сарын 30-нд, 2015 оны 4 сарын 2-нд тус тус барьцаалсан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдсон (10хав 241ху), - Эдгээр асуудалд “Г П”, “Г П” НХК-аас бусад бүх нэхэмжлэгчид “БФ-И” ХХК-тай ижил байр суурьтай гэх мэт. Үүрэг гүйцэтгэгч “М”  ХХК ба үүрэг гүйцэтгүүлэгч “Г П” НХК нь Иргэний хуулийн 240.1.1-д зааснаар нэг этгээд болсон эсэхийг дүгнэхийн тулд “Г П” НХК-иас хариуцагч “М”  ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг хариуцагчийн эд хөрөнгөөс зааглаж, тодорхойлох шаардлагатай ..." гэж Давж заалдах шатны шүүхээс үзсэн. Хуулийн 240.1.1-ийг хэрэглэхэд ийм дүгнэлт хийх шаардлагагүй болно. Учир нь үүрэг гүйцэтгүүлэгч “Г П” НХК нь “М”  ХХК-д олгосон зээлээс өөрөөр хөрөнгө оруулаагүй бөгөөд энэ нь “Г П” НХК-аас “М” -д гаргасан шаардлага буюу ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 сарын 23-ны 64/2015 ба мөн өдрийн 65/2015 хэргийн дугаартай шийдвэрүүдээс харагдана (үүнтэй холбоотой баримтын талаар давж заалдах гомдолд тусгасан бөгөөд хавтаст хэргүүдэд байгаа учраас Давж заалдах шатны шүүх мэдэж байсан), Өөрөөр хэлбэл арбитрын шүүхэд нэхэмжилснээс өөр харьцангуй эрхийн болоод өмчийн эрхийн шаардлага “Г П” НХК-д байхгүй бөгөөд хэрвээ байсан бол тэрээр ОХУ-ын Арбитрын шүүхэд хамтад нь нэхэмжлэх байсан. Дампуурлын хэрэгт хариуцагчтай холбоотой нэхэмжлэх “Г П” НХК нь гаргасныг үзвэл тэрээр хувьцаа эзэмшигчийн хувиар хөрөнгө оруулсан уу, эсхүл эд хөрөнгөнд хөрөнгөнд хөрөнгө оруулсан ,.."уу? гэсэн асуултыг үгүйсгэсэн товч тодорхой хариултыг өгсөн. “ОХУ-ын арбитрын шүүхийн шийдвэрт заасан шаардлагаас өөр шаардлага байхгүй”. Иймд Арбитрын шүүхийн шийдвэрт заасан шаардлагыг гаргаж байгаа тохиолдолд “Г П” НХК нь “М”  ХХК-д хөрөнгө оруулсан гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй бөгөөд зөвхөн зээлийн шаардлагыг хөрөнгө оруулалт гэж тайланд тусгасан гэж ойлгох ёстой. “Г П” НХК нь хариуцагчтай эдийн засгийн хувьд нэг эрх ашигтай (Хавсралт 7) учраас өөр хоорондоо эрх зүйн харилцаагаа ийнхүү дүгнэсэн байх боломжтой. Нөгөө талаар “М”  ХХК-ийн тайлан нь “Г П” НХК “М”  ХХК-ийн хувьцааг шилжүүлэн аваагүй байх үеэс эхтэй учраас өглөг авлагын хүрээнд ийнхүү тэмдэглэсэн байх боломжтой. Хөрөнгө оруулалт гэх нэр томъёогоор дампуурлын хэрэг гүйцэтгэгч өөрийн дүгнэлтэд “Г П” НХК-ийн зээлийн шаардлагыг тусгасан нь үүгээр тайлбарлагдана. Иймд үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгч нарын эдийн засгийн харилцааг үүрэг гүйцэтгүүлэгч “Г П” НХК-ийн хүссэнээс илүү нягтлана гэж, нэн ялангуяа “Г П” НХК өөрөө энэ талаар тайлбар гаргаагүй байхад Давж заалдах шатны шүүхээс дүгнэн үзэх нь буруу юм. Нөгөө талдаа хэрэгт авагдсан баримтыг ийнхүү үнэлэх нь “Г П” НХК -ийн эрх зүйн байдлыг Давж заалдах шатны шүүх үзэмжээрээ дээрдүүлсэн, үүгээрээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх талуудын зарчмыг хөндсөн үйлдэл болно (ИХШХШТХ 6.6.-д заасныг харьцуулна уу). Иймд ИХ 240.1.1. дэх заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлэх замаар буруу хэрэглэсэн. 2.2.2 Иргэний хуулийн 240.1.1-ийг хэрэглэхээс өөр боломж: Хариуцагч “М”  ХХК-тай “Г П” НХК болон “Г П П”НХК нарын адил эдийн засгийн нэг эрх ашгаар холбогдоогүй бусад (энгийн) нэхэмжлэгч нарын хувьд тэднийг нэг этгээд болсон гэж үзэж хувьцаа эзэмшигчийн шаардлагыг дуусгавар болсноор тооцох нь эрх зүйн хувьд цор ганц шийдэл байх албагүй. Байж болох өөр нэг шийдэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. ба 9.3.-т заасан зарчмыг баримтлан хувьцаа эзэмшигч нь компанийн өр төлбөрийг эзэмшдэг хувьцааны хэмжээгээр хүлээх үүрэг нь тэргүүн ээлжинд, хувьцаа эзэмшигч нь компанидаа гаргах шаардлагыг хоёрдугаар ээлжинд авч үзэх тухай боломж юм. Үүгээр нь хувьцаа эзэмшигчийг удаах ээлжийн нэхэмжлэгч гэж үзнэ. Бусад энгийн нэхэмжлэгчдийн хувьд “Г П” НХК нь удаах ээлжийн нэхэмжлэгч болох шалтгаан нь тэрээр дампуурсан компанийн үйл ажиллагааг шууд хариуцах этгээд “М”  ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэн авсантай нь холбоотой. Хувьцаа эзэмшигч нь компанидаа зээлсэн зээлийн хувьд дампуурлын эрх зүйн харилцаанд удаах ээлжинд өөрийн шаардлагаа хангуулдаг байх зарчим нь олон улсад үйлчилдэг зарчим болно. Тухайлбал ОХУ-ын эрх зүйн практикт компанидаа оруулах хөрөнгөө зээлийн хэлбэрээр оруулсан хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийг дампуурлын хэргийн “хараат бус" нэхэмжлэгчдийн эсрэг шаардлага гэж үзэн нэхэмжлэлийн дарааллаас хасах явдал бий. Түүнчлэн ХБНГУ-ын Дампуурлын тухай хуулийн 39-р зүйлд компанидаа зээл олгох буюу үүнтэй адилтгах үйлдлээр үүсгэсэн хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хамгийн сүүлд хангадаг (тус хуулийн 39 -р зүйлийн нэгдүгээр хэсгийн 5. -д: энэ гомдлын “Хавсралт 2" -т хуулийн орчуулга бий). Олон улсын эдгээр жишээнээс үзэхэд дампуурлын хэрэгт хариуцлагаас зугтах боломжийг хаасан шударга ёсны зарчмыг барьсан үзэл санаа илэрч байна. Иймд дампуурлын эрх зүйд харьцуулсан эрх зүйн үүднээс хуулийг тайлбарлан, ирээдүйн хууль тогтоогчид сануулга болсон эцсийн шийдэл Монгол улсын эрх зүйн практикт хэрэгтэй байна. Хариуцагч “М”  ХХК-ийн бүх хувьцааг эзэмшигч “Г П” НХК-ийн хуулийн хэлтсийн дарга К.П.Светлаков өөрийнх нь эх оронд саяхан гарсан шүүхийн шийдвэрийг уншаад, тодорхой зохицуулалт бүхий хэм хэмжээ үгүй ч Монгол улсын шүүхийн практикт шударга ёсны зарчим мөн адил үйлчилдэг болохыг хүлээн зөвшөөрч ойлгох нь дамжиггүй. “Г П” НХК, түүний охин компани “Г П” НХК нар нь өөрсдийн шаардлагыг хоёрдугаар ээлжинд хангуулах ёстой болохыг дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч Г.Цагаанбаяр өөрийн дүгнэлтдээ санал болгож байсан түүнчлэн “БФ-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12сарын 25-ны давж заалдах шатны шүүх хуралд аман тайлбараар илэрхийлж байсан болно. Иймд “БФ-И” ХХК-ийн гаргасан тайлбарыг зөвхөн Иргэний хуулийн 240.1.1-ээс гадна Компанийн тухай хуулийн заасан үндэслэлүүдийн хүрээнд мөн адил авч хэлэлцээгүйд гомдож байгаа болно. 2.3 Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн (ИХШХШтХ 172.2.2.) Давж заалдах шатны шүүх нь процессын хуулийг буруу хэрэглэсэн. Эдгээрийг тодруулбал: 2.3.1 ДЗШШ нь “С М”ХХК-г давж заалдах гомдол гаргасан гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх нь “С М”ХХК-г нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь алдаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан тал нь “БФ-И” ХХК бөгөөд үүнийгээ давж заалдах гомдлын нүүр хуудаст нэр заан бичсэн. Иймд зөвхөн түүний илэрхийлсэн гомдол, хөндөгдсөн гэж үзэх эрх ашгийн хүрээнд дүгнэлт хийх нь зөв байсан. Иймд “С М” ХХК-тай холбоотой аливаа дүгнэлт хийж болохгүй. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс “БФ-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болотыг “С М” ХХК-г анхан шатны шүүхэд төлөөлж байсан гэх шалтгаанаар давж заалдах шүүх хуралд мөн адил төлөөлж байгаа гэж үзэх тохиолдолд Ц.Болотыг “С М”ХХК-ийн нэрийн өмнөөс (Иргэний хуулийн 63.2) шүүх хуралд оролцож байгаа эсэхийг нягтлах ёстой байсан. Бусдыг телөөлөн, эрх зүйн дагавар үүсгэхэд шаардлагатай энэ шинжийг Ц.Болот нь давж заалдах шатны шүүх хуралд хангаагүй бөгөөд ийм бодолгүй байсан. Учир нь тэрээр зөвхөн “БФ-И” ХХК-ийн нэрийн өмнөөс давж заалдаж байгаагаа бичгээр гаргасан гомдолд хангалттай тусгасан. “С М”ХХК-ийн нэрийн өмнөөс хандаж байгаагаа давж заалдах шатны шүүх хурлын үеэр асуултанд хариулах буюу шууд бус байдлаар илэрхийлсэн гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Учир нь энэ үед “С М”ХХК-ийн хувьд давж заалдах гомдол гаргах, эсвэл “БФ-И” ХХК-ийн гаргасан гомдолд хариу, нэмэлт тайлбар гаргах зэрэгт хуулийн хугацаа өнгөрсөн байсан тул хэний өмнөөс төлөөлсөн, төлөөлөх эрхтэй байсан уу гэх асуултууд илуүц болно. Иймд “С М” ХХК-тай холбоотой бүхий л үйл баримт болон дүгнэлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалаас хасан өөрчлөлт оруулах ёстой. 2.3.2 Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан тайлбарыг давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ тусгасан: Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу тайлбар гаргах хугацаандаа тайлбар гаргаагүй тал болох “Г П” НХК ба “Г П П”НХК нарыг итгэмжлэх эрхгүй этгээдийн гаргасан тайлбарыг давж заалдах шатны шүүх хүлээн авсан буюу шүүх хуралдаанд эдгээр талыг оролцуулсан, тэр ч атугай “БФ-И” ХХК-ийн эсрэг гаргасан тэдний тайлбарыг магадлалдаа тусгасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхэд хүргэнэ. “БФ-И” ХХК-аас 2017 оны 10 сарын 19-нд гаргасан давж заалдах гомдолд “Г П” НХК ба “Г П П”НХК-ийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч" нар нь 2017 оны 10 сарын 23-нд хариу тайлбар гаргасан болно. Гэхдээ энэ үед тэдэнд эдгээр хуулийн этгээдээс олгосон итгэмжлэх байгаагүй буюу өмнөх итгэмжлэхийн хугацаа дууссан байсан. Иймд И. Учралбаяр ба Д.Дүгэржав нарын хариу тайлбар нь эрх зүйн хүчин чадалгүй. Итгэмжлэх нөхөн авч 2017 оны 12 сарын 25-нд давж заалдах шатны шүүх хуралд оролцох үед “Г П” ба “Г П” НХК нарын төлөөлөгчдийн хувьд давж заалдах гомдолд тайлбар гаргах хуулийн хугацаа дууссан байсан. 2.3.3 Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй бол хэрэг маргааныг авч хэлэлцэж болохгүй тухай ИХШХШТХ 65.1.6-д заасан зарчмыг хөндсөн: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 заасан зарчмыг зөрчсөн болох нь Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 1798 дугаартай захирамжийг үл хэрэгссэнээс харагдана. Тус захирамжаар “С М” ХХК-г “М”  ХХК-ийн дампуурлын хэрэгт нэхэмжлэгч байх эсэхийг материаллаг агуулгаар эцэслэн шийдсэн бөгөөд энэ захирамжийн дагуу “С М”ХХК ба “БФ-И” ХХК-г анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцуулсан, цаашлаад энэ дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т туссан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6.-д нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах зарим тохиолдлыг тоочсон. Тухайлбал хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтыг шинэ нэхэмжлэлд заасан бол уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх ёстой. Гомдол гаргагч нь энэхүү 65.1.6-г давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзэхийн учир нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр болсон захирамжид хийсэн дүгнэлтийг ахин авч үзсэн, ингэхдээ дампуурлын хэргийн нэхэмжлэгч “С М”ХХК нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэх ижил баримтыг сөхөн хянаж дүгнэлт хийсэнд оршино. Шүүгчийн захирамж ба шүүхийн шийдвэр хоёрт ялгаа байх нь зүйн хэрэг. Гэхдээ агуулгын хувьд нэгэнт шийдсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон дүгнэлтийг шүүхээр ахин хянуулахаар хандвал хүлээн авах ёсгүй гэх хуулийн энэ үзэл санааг шүүхийн шийдвэрээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тогтоол, захирамжид утгачилан хэрэглэх ёстой. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамжид гомдол гаргах боломжтой бол заасан хугацаанд гомдол гаргадаг бөгөөд энэ хугацааг хэтрүүлсэн бол, эсвэл гаргасан гомдлыг шүүхээс эцэслэн шийдсэн бол захирамж нь хуулийн хүчин чадалтай болно. Учир нь захирамж хуулийн хүчин чадалтай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх үндсэн нөхцөл юм. Шүүгчийн захирамжийн эсрэг байр суурьтай байх, энэ утгаар гомдол гаргах нь дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад харьцангуй их байдаг нь хэргийн оролцогчийн тоотой холбоотой. Үүнээс улбаалан нэхэмжлэгч нарын хооронд зөрчил гарах тохиолдол цөөнгүй учраас тухайн үүссэн зөрчилд нэг мөр хариу өгөх (тогтоол захирамж хуулийн хүчин чадалтай болох), ингэснээрээ шүүхийн эцсийн шийдвэр гарах баталгаа хангагдах юм. Ийнхүү эцсийн шийдвэр гарсны дараа давж заалдах зэргээр хэргийг хянан шийдвэрлүүлэхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад үүссэн зөрчил бүрийг эргэн авч үзэлгүй харин тухайн шүүхээс хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоол буюу захирамжаар хязгаарлах боломж бүрдэнэ. Хэрэг хянан шийдвэрлэхэд гарч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж эцсийн шийд байх энэ агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасан зохицуулалт баталж байна. Тухайлбал, шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд энэ захирамжийн эсрэг давж заалдах боломжгүй болно. Иймд нэгэнт хуулийн хүчин чадалтай болсон бол энэ асуудлаар зохигчид шүүгч эсвэл гадна дээд шатны шүүхэд хандах боломжгүй юм. Иймд “С М” ХХК нь нэхэмжлэлээ Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу хугацаанд нь шүүхэд ирүүлээгүй гэх асуудлаар гарсан 2016 оны 09 сарын 30-ны 1607 дугаартай шүүгчийн захирамжийг хянасны үндсэнд гарсан 2016 оны 11 сарын 02-ны 1798 дугаартай шүүгчийн захирамж нь эцсийн шийд байсан тул үүний талаар Давж заалдах шатны шүүх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6.-д заасан зохицуулалтын үзэл санааг зөрчин дүгнэлт хийсэн нь буруу болсон. Энэ асуудал нь нөгөө талдаа давж заалдах шатны шүүх яагаад хуулийн үндэслэлгүйгээр хэргийн оролцогчоос гаргаж тавиагүй асуудалд анхаарлаа хандуулах замаар нэг талд давуу байдал үүсгэх болов гэх хардлагыг төрүулнэ. Амаар сонсгосноос өөр буюу нэмэлт агуулгыг магадлалд оруулсан давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-т хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх тухай заасан. Энэ нь шүүх хуралдааны үеэр гагцхүү талуудын зүгээс гаргасан тайлбар, дүгнэлт, үүнтэй холбогдох үйл баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл байх зарчим юм. Иймд гагцхүү шүүх хуралдаанаар яригдсан асуудал шүүхийн магадлалд орох ёстой байсан. Шүүх хурлын үеэр яригдаагүй асуудалд “С М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эм Эф Эйч ХХК-ийн захирал Ц.Болот нь шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан БФ1 “БФ-И” ХХН...-ийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгүйгээр шүүх хүлээн авсан, түүнчлэн нэхэмжлэл гаргаагүй байсан ...”С М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч(ийг) ...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан нэхэмжлэгчдийн анхны хуралд нэхэмжлэгчээр оролцуүлсан нь буруу болжээ..." гэсэн дүгнэлтүүд багтана. Зөвхөн шүүх хуралдааны үеэр талуудын гаргасан тайлбар, дүгнэлтийг шүүхийн магадлалд тусгах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд хуульчилсан зарчмаас даван өмнө нь бичгээр гаргасан аливаа тайлбарыг хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амаар, шууд, биечлэн явуулах тусгай зарчимд нийцэхгүй. Гэвч давж заалдах шатны шүүх уг зарчмаас хазайн, “Г П” НХК ба “Г П П”НХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр нараас “БФ-И”ХХК-ийн давж заалдах гомдолд бичгээр өгсөн боловч шүүх хуралдааны үеэр яригдаагүй хариу тайлбарыг үнэлсэн. Энэ нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх тусгай зарчмыг зөрчихөөс өөр шалтгааны улмаас мөн адил буруу үйлдэл болсон. Учир нь И.Учралбаяр нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацаандаа уг тайлбарыг гаргаагүй, цаашлаад тайлбараа гаргах үед төлөөлөх эрх байгаагүй. Тэднийг итгэмжлэхгүйгээр энэ тайлбарыг гаргасан, цаашлаад итгэмжлэхгүйгээр шүүх хүралд оролцож байгаа болохыг “БФ-И” ХХК-ийн зүгээс 2017 оны 11 сарын 20-нд явагдсан давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн (уг шүүх хуралдаанаар шүүгч Ш.Оюунханд өөртэй нь холбогдон үүсч болзошгүй ашиг сонирхлын шалтгаанаар татгалзан гарах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг 2017 оны 12 сарын 25 хүртэл хойшлуулсан). Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд давж заалдах гомдолд зааснаас бусад “С М”ХХК ба “БФ-И” ХХК нартай холбогдох бүхий л асуудалд дүгнэлт гаргах нь буруу байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаас эдгээр дүгнэлт хасагдах ёстой. 2.3.5 Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-ийг буруу тайлбарлан, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүгнэсэн:  Давж заалдах шатны шүүх Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу “С М”ХХК ба “БФ-И”ХХК нарыг хариуцагч “М”  ХХК нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногт багтаан шүүхэд гаргаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь буруу болно. Нэхэмжлэл гаргах гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар шүүхэд бичгээр гаргах бөгөөд үүндээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтын хамт дурдан хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд эсвэл зохигчид хэлэлцэн өөрчилсний дагуу(жишээлбэл арбитрын шүүхэд) гаргана. “С М”ХХК ба “БФ-И” ХХК нь үүний дагуу “М”  ХХК-г хариуцагчаар татан Монголын улсын худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн Арбитрын шүүх шийдсэн. Иймд тэд Дампуурлын тухай хууль ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “М”  ХХК-г төлбөрийн чадваргүй болохыг олон нийтэд зарлахаас өмнө гаргачихсан байсан. Иймд Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5. -д заасан арга хэмжээг авах үед дурдсан нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ хэдийнэ гаргачихсан гэж үзнэ. Үүнээс гадна Арбитрын шүүхийн шийдвэрүүдийг нь “М”  ХХК-ийн дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх шүүх болох Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “М”  ХХК-г төлбөрийн чадваргүй болсныг нийтэд зарлах үедээ хэдийнээ баталгаажуулчихсан, арбитрын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудсыг олгочихсон байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхээс “БФ-И” ХХК ба “С М”ХХК нарыг дампуурлын хэрэгт хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж тооцохоос аргагүй юм. Иймд анхан шатны шүүх өөрт нь байгаа эдгээр баримтыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийг зохицуулалтын агуулгаар нь шийдвэрлэсэн гэж үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэгэнт нэхэмжлэхээ гаргачихсан, нэхэмжлэгч мөн болох нь хуулийн хүчин чадалтай шийдэгдсэн бол түүнээс “хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг нийтэд мэдэгдсэнээс хойш 21 хоногийн дотор” ахин нэхэмжлэл гаргуулахаар шаардах нь хуулийг явцууруулж буруу хэрэглэж байгаа явдал болох байсан (Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчим"). Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг нийтэд мэдэгдсэнээс хойш 21 хоногийн дотор хариуцагчтай холбоотой нэхэмжлэлийг гаргах тухай Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх заалтыг зохицуулалтын үзэл санаагаар нь тайлбарлан хэрэглэх ёстой. Тодруулбал, хариуцагчид нэхэмжлэл гаргаж байгаагүй буюу энэ талаар шүүхэд хандаж байгаагүй этгээд байгаа бол энэ хуулийн дагуу нэхэмжлэлээ гаргах, үүнийг нь дампуурч байгаа хариуцагч эсвэл бусад нэхэмжлэгч эсэргүүцсэн эсэхээс хамаарч шүүх хянаж шийдвэрлэх зэрэг ажиллагаа явагддаг гэж тодорхойлно. Үүний дагуу Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс мөн татварын хэлтсээс, түүнчлэн дампуурагч “М”  ХХК-д ажиллаж байсан ажилчид түүнд холбоотой нэхэмжлэлүүдээ гаргасан. “С М”ба “БФ-И” ХХК нь “М”  ХХК-д нэхэмжлэлээ гаргаж байсан гэдгээрээ эдгээр нэхэмжлэгчдээс ялгаатай. Тэд нэхэмжлэлээ Монголын улсын худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх олон улсын ба үндэсний арбитрын шүүхэд гаргасан гэдгийг товч дурдсан. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэр гарсан, иймд арбитрын шүүхийн шийдвэрүүдийг Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тус тус баталгаажуулсан, иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйд зааснаар гүйцэтгэх хуудас олгогдсон зэрэг нь хавтаст хэрэгт бий. Иймд “С М”ба “БФ-И”ХХК-г дампуурлын хэргийн хариуцагч “М”  ХХК-д холбогдох нэхэмжлэлээ гаргаагүй гэж үзэх эрх Багануур дүүргийн анхан шатны шүүхэд байгаагүй бөгөөд байх боломжгүй. Хэрвээ тус шүүхээс ийнхүү шийдэх юм бол үүнийг хуулийн утга санааг явцууруулсан үйлдэл гэж үзэхэд хүрнэ. Иймд анхан шатны шүүх өөрт нь цугларсан нэхэмжлэгчийн тухай хангалттай баримтын үндсэн дээр өөрийн дотоод итгэл үнэмшлээр шударга ёсны зарчмаар хуулийн утга санаанд нийцүүлж Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийг хэрэглэсэн болно. 2.3.6 ИХШХШТХ 171.2 -т заасны дагуу хуулийн хүчин чадалтай шийдвэрийг үл хэрэгссэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус болохыг Давж заалдах шатны шүүх тогтоогоогүй. Давж заалдах шатны шүүх нь гомдолд заасан асуудал бүрийг хянаж үзэх ёстой байсан. “БФ-И” нь давж заалдах гомдолд Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2.-т заасан үр дагавар үүсгэсэн шүүхийн тогтоолыг үл хэрэгссэн гэдгийг үндэслэн мэдүүлсэн боловч давж заалдах шатны шүүх энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг энэ үндэслэлээр хүчингүй болгож хэргийг ахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах ёстой гэж үзэж байна. Энэ тухай нарийн үндэслэлийг “БФ-И” ХХК нь өөрийн давж заалдах гомдлын “2.1 Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан шүүгчийн алдаа" гарчигт баримттайгаар өгүүлсэн. Энэ түхай тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “Г П” НХК болон “Г П П”НХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг “М”  ХХК зөвшөөрснийг батлан, эдгээр компанийн нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгасан. Энэ шийдвэрийг буруутгах шалтгаан нь, “Г П” НХК болон “Г П П”НХК нарын талд гарсан ОХУ-ын арбитрын шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхийн шүүгч баталгаажуулахаас татгалзсан захирамж гарсан, энэ захирамжийг “Г П” НХК ба “Г П П”НХК-ийн гомдлын дагуу Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянасан боловч уг захирамжийг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхих тогтоол гарсан болохыг анхан шатны шүүхийн шүүгч сүүлд нь өөрийн дур зоргоор өөрчилсөн, улмаар дурдсан компаниудын Арбитрын шийдвэрийг баталгаажуулан, нэхэмжлэгч гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан явдал болно. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171.2.-т заасны дагуу эцсийн шийдвэр байсан. Анхан шатны шүүхийн шүүгч П.Цэцэгдуламын захирамжийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүхээс хянан шийдвэрлэж нэгэнт эцсийн шийдвэр гарсан бол үүнийг анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа өөрийн дураар өөрчилсөн, үүнийг П.Цэцэгдулам шүүгч тоолгүй харин анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ өөрчилсөн агуулгаар гаргасан нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас давсан эрх мэдэлтэй болохыг нь харуулж байна. Энэ баримтыг заан, давж заалдах шатны шүүхэд “БФ-И” ХХК хандсан боловч тус шүүхээс энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй болно. 2.3.7 Лиценц тусгай зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцээгүй: Анхан шатны шүүх энэ асуудлаар авч хэлэлцээгүй учраас ДЗШШ-ээс дүгнэлт өгөх бололцоогүй гэх нь буруу. Учир нь энэ асуудлыг анхан шатны шүүх авч хэлэлцэхийг хүсээгүй. Үүнийг авч хэлэлцэх ёстойг давж заалдах шатны шүүх магадлалдаа заах ёстой байсан. ИХШХШтХ 166.4-т заасан эрхийг давж заалдах шатны шүүх хэтрүүлсэн: Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх “эрхтэй”. Гэхдээ энэ заалтыг зөвхөн хэл зүйн талаас нь харж хэрэглэвэл иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болсон мэтгэлцэх буюу талуудын зарчимд харшлах болно. Учир нь Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугласан үйл баримтыг өөрийн санаачилгаар үзэж дүгнэлт хийх нь тодорхой асуудлаар давж заалдахаар шийдсэн нэхэмжлэгчийн гомдол, үндэслэлийг, цаашлаад энэ үндэслэл гомдолд хариу тайлбар этгээдийн хүслийг үл хэрэгсэн, шийдвэрлэх асуудлын хүрээг томсгох, үүгээрээ төрөөс олгосон эрх мэдлийг буруугаар ашиглаж байгаа явдал болно. Логик утгаараа давж заалдах гомдолд ороогүй бол аливаа үйл баримт, дүгнэлт нь анхан шатны шүүхээс шийдсэн хэлбэрээрээ хуулийн хүчин төгөлдөр болно. Иймд давж заалдах шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон асуудалд өөрийн санаачилгаар байтугай хэргийн оролцогчоос гаргасан саналыг хүртэл хүлээн авах боломжгүй тохиолдол бий. Давж заалдах шатны шүүхийн магадлал ийнхүү хуулийн утга санааг гажуудуулснаараа “БФ-И” ХХК гомдол гаргасан уу, эсвэл түүний давж заалдах гомдолд зөвхөн эсрэг тайлбар өгч шүүх хуралдаанд оролцсон, угтаа хугацаандаа хариу тайлбар гаргаагүй тул оролцох ёсгүй байсан “Г П” групп нь “de facto” давж заалдах гомдол гаргаад асуудлаа шийдүүлчихэв үү гэх тодорхойгүй асуулт хариулт бий болж байна. Учир нь “Г П” НХК ба дампуурлын хэргийн хариуцагч “М”  ХХК нь эдийн засгийн хүвьд нэг ашиг сонирхолтой этгээдүүд учраас “Г П” НХК-г бусад үндсэн том нэхэмжлэгчид болох “Г П П”НХК, “С М”ХХК, “БФ-И” ХХК нарын хамт нэхэмжлэлээ цагтаа гаргаагүй гэж дүгнэн дампуурлын хэргийн нэхэмжлэгч байх учиргүй гэх дүгнэлтийг хийсэн нь нарийндаа “Г П” группийн талд шийдвэр гаргаж байгаа явдал болно. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. ба 9.3. -т зааснаар “М”  ХХК-г 100 хувь эзэмшигч “Г П” НХК нь “М”  ХХК-д оруулсан бүх хөрөнгөөрөө хариуцлага хүлээх ёстой учраас “С М”ХХК ба “БФ-И” ХХК нарт “М”  ХХК-ийн хөрөнгийг алдах эрсдэл үүссэн. Иймд хөрөнгөө хамгаалах зорилгоор тэднийг дампуурлын хэргийн нэхэмжлэгчээс хасуулахаар удаа дараа анхан шатны шүүхэд “Г П” НХК ба “Г П П”НХК хандаж байсан болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Давж заалдах гомдолд болон түүний эсрэг хариу тайлбарт тусгаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдсанаас бусад асуудлын хүрээнд хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар авч хэлэлцсэн учраас “БФ-И” ХХК нь хяналтын гомдлыг гаргаж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 -т заасан эрхийг түүхэн талаас нь авч үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн санаачлагад тулгуурлан явуулдаг, тухайлбал шүүх нотлох баримтыг бүрдүүлдэг, гуравдагч этгээдийг татан оролцуулдаг, нэхэмжлэгч хариуцагчийг сольдог, зохигчдын хүсэлтгүйгээр гэрч, шинжээчийг татан оролцуулж мэдүүлэг авдаг байсан үеэс эхтэй, иймд шинэ Үндсэн хуулиар тунхагласан, зохигчдын санаачилгаар явагддаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (диспозитив) зарчимтай шууд нийцдэггүй, маргаантай асуудалд тооцогдоно. 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан эрхийг хэрхэн ойлгох тухайд давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдагдаагүй учраас хуулийн хучин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд зааснаас хальж дураараа хянаж болохгүй тухай Каютын тайлбараас гадна Монгол улсын дээд шүүхийн тайлбар бий. Улсын дээд шүүхийн тайлбарт “...давж заалдах гомдол гаргах хуульд заасан тодорхой үндэслэл байдаггүй, эсрэг сонирхолтой талууд шүүхийн шийдвэрт бодит бус үндэслэлээр ч гомдол гаргах боломжтой тул шүүх зөвхөн гомдолд дурдсан үйл баримтад л тулгуурлавал шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй юм. Тийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуул(сан)"гэжээ. Энэ тайлбарыг үзвэл, бодит бус үндэслэлээр гомдол гаргах бололцоотой, үүнийг шийдвэрлэхэд зөвхөн гомдолд дурдсан үйл баримтаар хязгаарлах нь учир дутагдалтай болохыг анхааруулж байна. Иймд бодит бус үндэслэлээр гомдол гаргасан байх тохиолдлыг тодруулахын тулд гомдолд дурдаагүй үйл баримтыг авч үзэх шаардлагатай тухай зөвлөмж юм. Улсын дээд шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийн 166-р зүйлийн 166.4.-ийг хэрэглэхдээ хэргийн оролцогчийн эрх үүргийг тодорхойлсон диспозитив ба мэтгэлцээний зарчмыг үгүйсгэж болохгүйг анхааруулсан. Улсын дээд шүүхийн энэ тайлбар гэхдээ давж заалдах шатны шүүх нь зөвхөн гомдолд заасан бодит бус үндэслэлийг тодруулахын тулд буюу угтаа “гомдлын хүрээнд" гомдолд заасан үндэслэлээс хальж хэргийг хянах утгатай. Өөрөөр хэлбэл, бодит бус үндэслэлийг гомдлоор хязгаарлан хянавал гомдол болон хариу тайлбарын аль алинд нь тусгагдаагүй боловч зайлшгүй тогтоох шаардлагатай үйл баримтыг тусгах бололцоо бүрдэхгүй гэсэн болгоомжлол байна. Дээд шүүхийн тайлбарт гэхдээ гомдолд тусгагдсан бодит бус үндэслэлийг тодруулахын тулд гэсэн тодотгол байгааг анхаарууштай. Давж заалдах шатны шүүх гомдолд, хариу тайлбарт огт тусгаагүй зүйлийг авч хэлэлцсэн учраас түүний магадлал дахь “С М”ХХК ба “БФ-И” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-т заасны дагуу нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй гэсэн дүгнэлтийг Улсын дээд шүүхийн тайлбараар ч зөвтгөх бололцоогүй. Иймд “БФ-И” ХХК-ийн гомдлыг Монгол улсын дээд шүүхээс дүрдсан асуудлын болон дүгнэлтийн хүрээнд хянан үзэж давж заалдах шатны шүүх рүү ахин хэлэлцүүлэхээр буцаана гэж найдаж байна гэжээ.  /хавсралт24 ху/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав, И.Учралбаяр нарын хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам дараах байдлаар зөрчсөн болно. Үүнд: 1. шийдвэрт холбогдуулж гомдол гаргасан “БФ-И” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 09/04 тоот “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу дампуурлын хэргийн хариуцагч болох “М”  ХХК-иас авах 454 371 567.77 төгрөгийн шаардах эрхээ бүгдийг нь Швейцарь улсад бүртгэлтэй “С М” компанид 10 000 ам.доллараар худалдсан байна (9хав, 70-73ху). 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан дээр шүүгч Цогтсайхан гомдол гаргасан “БФ-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болотоос “Эрх шилжүүлэх гэрээ”-тэй холбоотой ямар нэгэн маргаан байгаа эсэх талаар тодруулж асуухад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот дээрх гэрээтэй холбоотой “ямар нэгэн маргаан байхгүй” гэж хариулсан болно (2017.12.25-ны Давж Заалдах Шатны Шүүхийн хуралдааны тэмдэглэлийг үзнэ үү). Давж заалдах шатны шүүх гомдол гаргах эрхгүй этгээд болох “БФ-И” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот, Э.Нямбаатар нарын гаргасан гомдлыг хүлээн авсан нь давж заалдах гомдол гаргах журам зөрчсөн. Ц.Болот хамгийн өндөр дүн бүхий нэхэмжлэлтэй “С М”-ийн төлөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Энэ нь “С М” компани дампуурлын хэрэгт нэхэмжлэлээ огт гаргаагүйтэй шууд холбоотой. Гэтэл давж заалдах шатны шүүх “БФ-И” ХХК-аас гадна “С М” давж заалдах гомдол гаргасан мэтээр магадлалдаа хэд хэдэн удаа дурдсан нь үндэслэлгүй юм. 2. Давж заалдах шатны шүүхийн 17 дугаартай магадлалын 13 дугаар хуудас 3 дугаар догол мөрөнд давж заалдах шатны шүүх: “Мөн хэрэгт “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт зохигчдын эрх үүргийг тайлбарласан баримт /1-хх 123/, “С М” ХХК-ийн нэхэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг хариуцагчид гардуулсан баримт /VI-хх 79/ тус тус авагдсан байх ба шүүх уг нэхэмжлэлийг тэмдэг дарж, хүлээн авсан нэхэмжлэлийн хувь хэрэгт авагдаагүй байна - гэж дурьдсан. Хавтаст хэрэгт “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт зохигчдын эрх үүргийг тайлбарласан баримт байхгүй харин 2015 оны 12 дугаар сарын 20-ны едер буюу Ням гаригт (ажлын бус өдөр) шүүх “С М” ХХК-ийн төлөөлөгч гэх улсуудад нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт байдаг. “С М” ХХК нь “М”  ХХК-ийн дампуурлын хэрэгт холбогдуулан одоог хүртэл бичгээр нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “С М” ХХК-ийг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл нь хэрэгт байхгүй байгаа мэтээр дүгнэж тайлбарласан байна. Бид эхлээд 2016 оны 9 дүгээр сарын 22-нд ““С М” компани нэхэмжлэлээ шүүхэд өгөөгүй тул нэхэмжлэгч биш болохыг тогтоолгох тухай”, дараа нь мөн оны 10 дугаар сарын 25-нд “Ц.Болотын захирлаар нь ажилладаг Эм Эф эйч компанийн нэхэмжлэгчдийн хуралд суухыг хүссэн албан бичгийг нотлох баримтаас хасуулах тухай” хүсэлтүүдийг Багануур дүүргийн шүүхэд гаргаж, манай хүсэлтийг хангаагүй захирамжуудыг давж заалдаж байсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээр нь “С М” компани дампуурлын хэрэгт нэхэмжлэлээ хэзээ ч гаргаагүй болохыг нотолж байна. 3. Түүнчлэн, нэхэмжлэл гаргаагүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунаад нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримт / VI-хх 79/ авагдсан байгаа тухай шүүх магадлалдаа дурьджээ. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх асуудлаар Багануурын шүүхэд хандаж бид “Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1607 тоот захирамжид холбогдуулан хүсэлт” гаргаж байсан ба уг хүсэлтдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунаад бидний зүгээс хүргүүлсэн албан бичиг, З.Ариунаагаас ирсэн албан хариуг хавсарган шүүхэд өгч байсан юм. Уг бичигт З.Ариунаа нь “С М” ХХС-ийн нэхэмжлэлийг хүлээж аваагүй тухайгаа мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэний дараа Багануурын шүүх З.Ариунааг дуудаж “С М” ХХК-ийн нэхэмжлэл хүлээж авсан тухай баримт дээр сайн дураар гарын үсэг ирж зур, зурахгүй бол цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж зуруулна хэмээн утсаар мэдэгдэж цагдаагийн машинаар аваачиж гарын үсэг зуруулсан, цагдаа утсыг нь хурааж шалгасан тухай бид сүүлд дуулсан юм. Энэ үйл явдал 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр биш харин 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр биднээс Багануурын шүүхэд хүсэлт илгээсний дараа болсон үйл явдал юм. Багануурын шүүхэд хандаж байсан бидний 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөн түүний өмнө 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтүүд болон тэдгээрт хавсаргасан нотлох баримтуудтай давж заалдах шатны шүүх бүрэн гүйцэт танилцаагүй байна. Давж заалдах шатны шүүх ОХУ-ын “Г П” ХНХ-ийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, харин “Г П П”ХНХ-ийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ тус тус шүүхэд гаргасан буюу нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй гэж үзсэн. “Г П” ХНХ нь ОХУ-ын Москва хотод, “Г П П”ХНХ нь ОХУ-ын Пермь хотод оршдог бөгөөд тэдгээр нь “М”  ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр онгоолсон мөн өдөр шууданд өгсөн бөгөөд Багануурын шүүх уг шуудангийн огноотой танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээж авч, хэрэгт авсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж заасан мөн Монгол Улс, Оросын Холбооны Улсын Хооронд Эрх Зүйн Туслалцаа Үзүүлэх, Иргэний ба Эрүүгийн хэргийн талаарх Эрх Зүйн Харилцааны Тухай Гэрээний 32 дугаар зүйлийн 32.1-т: “Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг талын шүүх хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт оршин суугаа зохигчдод байцаан шийтгэх ажиллагаа явуулах хугацаа зааж өгсөн бол нутаг дэвсгэрээс нь шаардлага бүхий баримт бичгийг явуулсан хэлэлцэн тохирогч талын шуудангийн байгууллагын дарсан тэмдгээр хугацааг гэрчилнэ” - гэж заасан байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дээрх нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан. Нэхэмжлэлээ хугацаа хожимдуулж гаргасан Иргэн Ням-Аюушийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хэрэгт байдаг. Иймд Багануурын шүүх тус 2 компани хугацаа хожимдуулсан эсэхийг шалгасан гэдэг нь тодорхой бөгөөд шуудангийн байгууллагын дарсан тэмдэг бүхий баримт Багануурын шүүхэд байх учиртай. 4.Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхийг шүүхэд олгосон бөгөөд уг заалтыг үндэслэж Багануурын шүүх хэрэг гүйцэтгэгч Г.Цагаанбаярыг өөрчлөн Ш.Буянжаргалыг томилсон байхад давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч нарын хурлаар хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөн томилох асуудлыг хэлэлцэнэ гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 5. “Г П” ХК нь “М”  ХХК-д хувьцаа эзэмшигч болохоос өмнө “М”  ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 750 000 ам.доллар зээлүүлсэн байдаг (“Г П” ХНХ болон “М”  ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үзнэ үү). Үүнээс хойш 600 000 ам.доллараар “М”  ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдаж авч хувьцаа эзэмшигч болсон (“Г П” ХНХ болон бусад хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах худалдан авах гэрээг үзнэ үү) ба улмаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж компанид 200 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт нэмж оруулсан (“М”  ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн тухай шийдвэр, дүрмийг үзнэ үү). Эдгээрээс анх зээлүүлсэн 750 00 ам.доллараас 200,000 ам.долларыг “М”  ХХК эргүүлэн төлж, бусад төлбөрийг хийгээгүйн улмаас “Г П” ХК нь арбитрт хандаж шийдвэрээ гаргуулсан, Багануурын шүүх арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай захирамж гаргасан. “Г П” нь “М”  компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт болох 800 гаруй мянган ам.долларыг нэхэмжлээгүй, оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээж байгаа болно. “Г П” ХНХ нь ОХУ-д хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг хувьцаат компани бөгөөд Багануурын Шүүхэд гаргасан тайлбартаа компанийн санхүүгийн тайлангаа өгсөн байдаг ба тус тайлангаар “М”  ХХК-иас авах авлагын хэмжээ болон түүний хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын дүн тодорхой заагдсан байхад давж заалдах шатны шүүх тэдгээр нотлох баримтуудтай танилцаагүй, үнэлэлгүйгээр Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу охин болон толгой компанийн эд хөрөнгө зааглагдаагүй мэтээр магадлалаа үндэслэсэн нь буруу байна. 6. Хувьцаа эзэмшигч “Г П” болон охин компани “М” -ийн хоорондын эд хөрөнгийг зааглаж, тодорхойлон дүгнэлт өгсний үндсэн дээр Иргэний хуулийн 240.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ба үүрэг гүйцэтгэгч нар нэг этгээд болсон эсэх асуудлыг тогтоох боломжтой болно гэж магадлалаа үндэслэснээрээ давж заалдах шатны шүүх огт хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн. Иргэний хуулийн 240.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ба үүрэг гүйцэтгэгч нар нэг этгээд болсон эсэх асуудалд Компанийн тухай хуулийн 9.5-д заасан эд хөрөнгө заагласан эсэх нь ямар ч холбоогүй болно. Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйл (Компанийг нийлүүлэх), 20 дугаар зүйл (Компанийг нэгтгэх) замаар өөрчлөн байгуулж, үүрэг гүйцэтгүүлэгч ба үүрэг гүйцэтгэгч нар нэг этгээд болсон харилцаа хувьцаа эзэмшигч “Г П” ХНХ болон түүний охин компани “М”  ХХК нарын хооронд үүсээгүй байхад үүрэг гүйцэтгүүлэгч ба үүрэг гүйцэтгэгч нар нэг этгээд болсон тухай асуудал яригдах боломжгүй. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“М”  ХХК 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэж, татан буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна.

Шүүх “М”  ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2331 дүгээр захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай Зууны мэдээ сонины 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 234, 5160 дугаарт нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан ажиллагааг явуулжээ.

“М”  ХХКомпанийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс  хойш

Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 83.964.480,19 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг,

Б Д Т Х 59.089.422,9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг,

Хундмаа овогтой Х.Х нь цалин хөлс, ээлжийн амралтын олговор, тэтгэмж нийт  4.343.172 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

Мядагмаа овогтой М.Д цалин хөлс, ээлжийн амралтын олговор, тэтгэмж 4.323.304,3 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

Алтангэрэл овогтой А.Г цалин хөлс, ээлжийн амралтын олговор, тэтгэмж 1.493.626,63 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

Лхагвасүрэн овогтой Оюунтуяацалин хөлс, ээлжийн амралтын олговор, тэтгэмж 2.066.561,8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг,

Нэхэмжлэгч “БФ-И” ХХН нь Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014.09.09-ний өдрийн 123 дугаар шийдвэрийн дагуу гэрээний үүргийн төлбөрт 439.325.162 төгрөг, арбитрын хураамж 15.046.405 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч “С М” ХХК нь Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015.06.23 ны өдрийн 96 дугаар шийдвэрийг үндэслэн гэрээний үүрэгт 1.250.000 ам доллар, арбитрын хураамжид 27.480 ам доллар гаргуулах,

Нэхэмжлэгч ОХУ-ын “Г П” нээлттэй хувьцаат Н нь Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.24 ний өдрийн шийдвэрийн дагуу нийт 636.303.95 долларыг гаргуулах,

Нэхэмжлэгч “Г П П”нээлттэй хувьцаат Н нь Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.23 ны өдрийн шийдвэрийн дагуу 313 998 ам долларыг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, эдгээр 10 нэхэмжлэгч нарын “М”  ХХКомпаниас гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүн 6 055 092 620.12 төгрөг болжээ.

Дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд дахин хөрөнгөжүүлэх тухай санал байгаагүйгээс гадна нэхэмжлэгчдийн хурлаас дахин хөрөнгөжүүлэх талаар төлөвлөгөө гаргаагүй байв.

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Г.Цагаанбаярыг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчийг сольж, Ш.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу зохих ажиллагааг явуулж, хариуцагч “М”  ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг “М”  ХХК нь 2011 оноос хойш аудитаар баталгаажсан тайлангаар алдагдалтай ажиллаж байсан бөгөөд санхүүгийн баримтаар жилээс жилд хөрвөх чадвар нь буурсан. Хариуцагчийн эргэлтийн хөрөнгө нь урт болон богино хугацааны зээлээр бүрддэг нь компанийг ашиггүй ажиллахад хүргэж, үйл ажиллагаанаас олсон ашиг нь зээлийн хүү, зээл төлөхөд зарцуулагдсан. “М”  ХХК-ийн үйл ажиллагаа нь анхнаасаа алдагдалтай байсан. Хариуцагч өөрийн хөрөнгийг бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямарч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй, санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж байсан боловч үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй. Өөрийн гэсэн хөрөнгөгүй харилцагчийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өр төлбөр хуримтлагдан Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн, бусдад төлөх өр төлбөр нь 6 055 092 620.12 төгрөг болсон гэж дүгнэжээ.

“М”  ХХКомпанийг дампуурсанд тооцож, татан буулгасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хууль, Дампуурлын тухай хуулийг зөрчсөн, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцээгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, “М”  ХХКомпанийн дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Нэхэмжлэгч “БФ-И” ХХНийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот, Э.Нямбаатар нарын хяналтын гомдолд заасан үндэслэлийг хангаж, харин “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн нэхэмжлэгч “Г П” НХН болон “Г П П”НХН итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхино.

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “М”  ХХКомпанийн эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүй, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

“М”  ХХКомпанийг 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Эрдэнэбулган, Б.Самбуу нар гадаад худалдаа, уул уурхайн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахаар, дүрмийн санг 50, 50 хувиар, нийт 1 000 000 төгрөгөөр бүрдүүлэн, үүсгэн байгуулсан байна. О.Эрдэнэбулган нь өөрийн 50 хувийн хувьцааг С.Эрдэнэсүхэд шилжүүлснээр “М”  ХХКомпанийн хувьцаа эзэмшигч нь С.Эрдэнэсүх, Б.Самбуу нар болсон, 2011 оны 12 сард хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр Б.Самбуу нь өөрийн хувьцаагаа 100 хувь, С.Эрдэнэсүх нь өөрийн хувьцаанаас 1 хувийг тус тус ОХУ-ын “Г П” ХХК-д худалдсанаар “Г П” ХХК нь 51 хувийн хувьцаа эзэмшигч, С.Эрдэнэсүх нь 49 хувийн хувьцаа эзэмшигч болж, 2012 оны 02 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

2011 оны Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ.” гэж заасан байдаг тул ОХУ-ын “Г П” НХН нь “М”  ХХКомпанийн 51 хувийн хувьцааг дангаар эзэмшснээр “М”  ХХК нь ОХУ-ын “Г П” НХН-ийн охин компани болсон байна.

“М”  ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэсүх 2013 онд нас барснаар түүний хувьцааг Э.Нямцэрэн өв залгамжлалаар эзэмшсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Э.Нямцэрэн нь “Г П” ХХКомпанитай гэрээ байгуулж, 49 хувийн хувьцаагаа “М”  ХХКомпанид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Үүнээс үзвэл “М”  ХХКомпанийн 49 хувийн хувьцаа нь компанийн халаасны хувьцаа, 51 хувийн хувьцаа нь “Г П” НХН-ийнх тул тус компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь ОХУ-ын “Г П” НХН болсон байна.

2. Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

“М”  ХХКомпанийн толгой компани болох “Г П” НХН нь Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.24-ний өдрийн шийдвэрийн дагуу нийт 636.303.95 долларыг “М”  ХХКомпаниас, “Г П” НХН-ийн охин компани болох “Г П П”нээлттэй хувьцаат Н нь Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015.09.23-ны өдрийн шийдвэрийн дагуу 313 998 ам долларыг тус тус “М”  ХХКомпаниас гаргуулж авахаар болсон байна. Эдгээр баримтаас үзвэл толгой компани нь охин компаниас төлбөр шаардсан, толгой компанийн охин компаниуд хоорондоо өр төлбөр шаардсан, арбитр уг асуудлыг шийдвэрлэжээ.

“Г П” НХН болон “Г П П”НХН нь арбитрын шүүхийн эдгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “М”  ХХКомпаниас төлбөр гаргуулах талаар шийдвэрлэгдсэн байх боловч төлбөр төлөгч буюу үүрэг гүйцэтгэгч “М”  ХХКомпанийн хувьцаа эзэмшигч нь “Г П” НХН байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёрыг нэг этгээд болсон, улмаар арбитрын шийдвэрийн дагуу төлбөр төлөх “М”  ХХКомпанийн үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон болохыг хоёр шатны шүүх дүгнэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.1-д үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон бол үүрэг дуусгавар болно гэж заасан тул “Г П” НХН болон “Г П П”НХН-ийн өмнө арбитрын шийдвэрийн дагуу хүлээсэн “М”  ХХК-ийн үүрэг дуусгавар болж, үүрэг гүйцэтгүүлэгч “Г П” НХН болон “Г П П”НХН нь шаардах эрхгүй болжээ.

Шүүх “М”  ХХКомпани, түүний хувьцаа эзэмшигчийн талаар дүгнэж чадаагүй, Компанийн тухай хуулийн 6.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд, “М”  ХХК-ийн өрийн хэмжээг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсноор бие биедээ шаардлага гаргах боломжгүй болох тул үүрэг дуусгавар болдог байна. Өөрөөр хэлбэл “М”  ХХКомпанийн хувьцаа эзэмшигч  “Г П” НХН нь өөрөөсөө буюу “М”  ХХКомпаниас үүрэг шаардах эрхгүй юм. Мөн “Г П” НХН нь “Г П П”НХН-ийн толгой компани бөгөөд “Г П П”НХН нь “М”  ХХКомпанийн нэгэн адил охин компанийн статустай, агуулгын хувьд “Г П” НХН-тэй хамааралтай, нэг ашиг сонирхолтой юм. Иймд “Г П” НХН болон “Г П П”НХН нь “М”  ХХКомпаниас арбитрын шийдвэрийн дагуу төлбөрөө гаргуулах үндэслэлгүй болно.

Үндсэн гэрээ дуусгавар болсноор уг гэрээтэй салшгүй холбоотой нэмэлт гэрээ буюу  “М”  ХХК-ийн 2014.06.30-ны өдөр “Г П П”НХН-тай, 2015.04.02-ны өдөр “Г П” НХН-тэй байгуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус мөн адил дуусгавар болно. Барьцааны гэрээ нь үндсэн гэрээтэй салшгүй холбоотой, үндсэн гэрээгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрх тул үндсэн гэрээ дуусгавар болоход мөн адил дуусгавар болох үндэслэл Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д тусгагдсан байна.

3. “М”  ХХКомпанийг дампуурсан гэх үндэслэлээр татан буулгах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

“М”  ХХКомпанийн бусдад төлөх өрийн хэмжээг тодорхойлбол “С М” ХХК нь 1 277 480 ам долларыг, нэхэмжлэгч “БФ-И” ХХН нь 439.325.162 төгрөг, арбитрын хураамж 15.046.405 төгрөгийг, нэхэмжлэгч Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 83.964.480,19 төгрөгийг, Б Д Т Х 59.089.422,9 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Х, М.Д, А.Г, Л.Онарын 12 226 663 төгрөгийг шаардах эрхтэй ба нийт өрийн хэмжээ 609 652 132 төгрөг, 1 277 480 ам доллар байна.

“М”  ХХКомпанийн хөрөнгийн хэмжээ 1 199 364.800 төгрөг гэж Хөрөнгийн үнэлгээний төв үнэлсэн байна. Бусдад төлөх өрийн нийт хэмжээ “М”  ХХКомпанийн өөрийн хөрөнгөөс давсан боловч “М”  ХХКомпанийн хувьцаа эзэмшигч “Г П” НХН нь дампуураагүй юм.

Компанийн тухай хуулийн 6.5-д “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй. 6.6-д “толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна.” гэж заасан байхад шүүх дээр нөхцөл байдал байсан эсэхийг ч анхаараагүй байна.

“Г П” НХН нь 2011 оны 12 сард худалдах худалдан авах гэрээний дагуу  “М”  ХХКомпанийн 51 хувийн хувьцааг авч, 49 хувийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэсүхийн хамт 2012 оны 02 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Э.Нямцэрэнгээс 49 хувийн хувьцааг “М”  ХХКомпанид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс үзвэл “Г П” НХН нь 2015 оны 8 сард “М”  ХХКомпанийн ганц хувьцаа эзэмшигч болсон атлаа 3 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж дампуурлын хэрэг үүсгэж, татан буулгахыг хүссэн нь хуульд заасан зохицуулалтын зорилго, агуулгад нийцэхгүй юм.

Дампуурлын хэрэг үүсгэх замаар “М”  ХХКомпанийг татан буулгах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийх тул хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гаргасан баримтыг үндэслэж хэрэг гүйцэтгэгчээс гаргасан зардлыг гаргуулах боломжгүй байна. Иймд хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь “М”  ХХКомпаниас холбогдох зардал, хөлсийг шаардахад энэ тогтоол саад болохгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “М”  ХХК-ний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Г П” НХН болон “Г П П”НХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “БФ-И” ХХНээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч “Г П” НХН болон “Г П П”НХН-ийн гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.          

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА