Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 13

 

                                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                             хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ73020278, Борлууд овогт Батсүхийн Доржпалам,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО80021468, Булгадар овогт Мягмарын Уранчимэг нарт холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.432.838,04 төгрөг, зээлийн хүү 2.100.085,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.989,98 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 6.749.413 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Доржпалам, М.Уранчимэг нар нь 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/4904 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1  дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.567.161,96 төгрөг, зээлийн хүү 2.164.829,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.150,56 төгрөг, нийт 7.750.142 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 425 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 8 дугаар сраын 24, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

     Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 4.432.838,04 төгрөг, зээлийн хүү 2.100.085,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.989,98 төгрөг болон нотариатын зардал 17.500 төгрөг нийт 6.749.413 төгрөг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

         Хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Уранчимэг, Б.Доржпалам бид 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авсан билээ. Үүнээс одоогийн байдлаар 6.749.413 төгрөгийн төлбөр үлдсэнийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

        Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Доржпалам, М.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нараас  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.432.838,04 төгрөг, зээлийн хүү 2.100.085,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.989,98 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 6.749.413 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 6.749.413 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 6.749.413 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.941 төгрөг төлсөн ба тал хувь болох 61.471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 61.471 төгрөг, хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нараас 61.471 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.432.838,04 төгрөг, зээлийн хүү 2.100.085,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.989,98 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 6.749.413 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 122.941 төгрөгөөс 61.471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 61.471 төгрөг, хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нараас 61.471 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Доржпалам, М.Уранчимэг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР