Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 14

 

                                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                             хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 71-01 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ86060270, Зуутраг овогт Цогтбаатарын Жигжид,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 71-01 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ64022768, Бөөгөд овогт Лхамын Байгалмаа нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 41.916.168,35 төгрөг, зээлийн хүү 8.921.543,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258.906,60 төгрөг, нийт 51.096.618,59 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Жигжид, Л.Байгалмаа нар нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/6632 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг сарын 1.85 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1  дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.083.831,65 төгрөг, зээлийн хүү 13.491.106,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.681,74 төгрөг, нийт 16.587.619,69 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 343 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/6632 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 41.916.168,35 төгрөг, зээлийн хүү 8.921.543,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258.906,60 төгрөг, нийт 51.096.618,59 төгрөг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ц.Жигжид, Л.Байгалмаа нарт холбогдох нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд гарсан хүү 382.413 төгрөг, торгуулийн хүү 23.157 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 412.070 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэжээ.

        Хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Жигжид, Л.Байгалмаа бид Хаан банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Одоо нэхэмжилж байгаа нийт 51.508.688 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

        Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Жигжид, Л.Байгалмаа нарын шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нараас  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 41.916.168,35 төгрөг, зээлийн хүү 8.921.543,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258.906,60 төгрөг, нийт 51.096.618,59 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 51.508.688 төгрөг гаргуулахаар  нэхэмжилжээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 51.508.688төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 51.508.688,59 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.445 төгрөг төлсөн ба тал хувь болох 213.222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 213.222 төгрөг, хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нараас 213.222 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 51.508.688,59 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 426.445 төгрөгөөс 213.222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 213.125 төгрөг, хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нараас 213.222 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Жигжид, Л.Байгалмаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР