| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00859/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 17
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Завхан Тэс сум, 4 дүгээр баг, Зүр 6 дугаар хэсэг гудамжны 04 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, РД:ИО65052803, Боржгон овогт Лхамжавын Лхагважавын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аланчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Лхагважав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би Увс аймагт ажиллаж, амьдарч байгаад амьдралын шаардлагаар Завхан аймгийн Завхан Тэс рүү шилжсэн. Миний бие 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1992 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд будагчнаар, 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн “Гурил” ХК-д тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй учраас аймгийн архивт хандахад ажилд орсон тушаалууд гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал болон цалингийн тодорхойлолт гарч ирээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1992 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд будагчнаар, 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн “Гурил” ХК-д тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Лхагважав нь Увс аймгийн Нийтийн аж ахуй удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй учраас аймгийн архивт хандахад ажилд орсон тушаалууд гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал болон цалингийн тодорхойлолт гарч ирээгүй тул шүүхэд хандман. Иймд Л.Лхагважавын Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарыг дуустал будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Лхагважав нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарыг дуустал будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,
2. Увс аймгийн АДХГ захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 983 тоот “Лхамжав овогтой Лхагважавыг 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн будагчнаар ажиллуулахаар шилжүүлсэн мэдэгдэл,
3. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 125 тоот “Ажилд авах тухай” тушаалд “…будагчнаар Л.Лхагважавыг 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс авч ажиллуулсугай” гэжээ,
4. “Гурил” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Лхамжав овогтой Лхагважавыг тээрэм цехийн цэвэрлэгчээр авч ажиллуулсугай” гэж бичигджээ,
5. Гэрч Б.Энэбишийн шүүхэд өгсөн: “Би 1980-1983 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар, 1983 оноос сумын санхүүгийн тасгийн даргаар 1987 он хүртэл ажиллаад Улаангом сум руу шилжин ажиллах болсон юм. Манайх 1980 онд Тэс суманд шилжиж очоод би сумын захиргаанд ажиллаж байгаад тухайн үед миний нөхөр Норов сум нэгдлийн дарга байсан ба нэг гэр бүлийн хүмүүс хамт ажиллаж болохгүй гэсэн тул би тэр жилээ сумын захиргаанаас Тэс сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар томилогдон ажилласан. 1981 оны дундуур Л.Лхагважав нь Ахуй үйлчилгээний модны үйлдвэрт будагчнаар ажилд орж 1987 онд намайг Улаангом сум руу шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ч.Гантөмөрийн шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн Улаангом сумын Гурилын үйлдвэрт мастераар ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос “Гурил” ХК болоход мастераар ажиллаж байсан. Л.Лхагважав нь 1992 онд “Гурил” ХК-д тээрэм цехийн цэвэрлэгчээр ажилд орж 1994 оныг дуустал ажилласан санагдаж байна. Л.Лхагважавыг манай байгууллагын цэвэрлэгч байсны хувьд таньж мэднэ. Увс аймгийн Гурилын үйлвэр, “Гурил” ХК-ийн даргаар Батдорж, Ж.Доожав, Баатар, Аажим гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Энэбишийн Увс аймгийн Нийтийн үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ч.Гантөмөрийн “Гурил” ХК-нд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Л.Лхагважав нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарыг дуустал будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тээрэм цехийн цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн АДХГ захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 983 тоот “Лхамжав овогтой Лхагважавыг 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн будагчнаар ажиллуулахаар шилжүүлсэн мэдэгдэл, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 125 тоот “Ажилд авах тухай” тушаал, “Гурил” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот “Ажилд авах тухай” тушаал, гэрч Б.Энэбиш, Ч.Гантөмөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.Лхагважавын Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарыг дуустал 10 жил, 7 сар, 2 хоног будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 9 сар, 25 хоног тээрэм цехийн цэвэрлэгчээр, нийт 13 жил, 4 сар, 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Лхамжавын Лхагважавын Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 2 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил, 7 /долоо/ сар, 2 /хоёр/ хоног будагчнаар, Увс аймгийн “Гурил” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоног тээрэм цехийн цэвэрлэгчээр, нийт 13 /арван гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР