Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2016/00694

 

Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах С ХХК /гүйцэтгэх захирал Д.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 1292200 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн А сумын бүрэн дунд сургууль нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2013 оны 09 сарын 25-нд Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж, ажилчдаа хамруулан нийт 2221200 төгрөгийн гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл бүрэн дунд сургууль нь гэрээний үүргээ үл биелүүлэн 1286700 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Иймд А сумын Бүрэн дунд сургуулиас төлбөрийн үлдэгдэл болох 1286700 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 1292200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал С.А нар харилцан тохиролцож шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Х.М С ХХК-ийн нэхэмжлэлтэй, А сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Би шүүх хуралдаанд хариуцагч А сумын бүрэн дунд сургуулийн захирал С.Атай шүүх хуралдааны шатанд эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлүүлж авахаар болж эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. А сумын бүрэн дунд сургуулийн захирал С.А миний бие нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлж өгөхөөр болж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хоорондоо харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульдхолбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад эвлэрч, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал С.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч талаас А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлүүлж авахаар болж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрч, хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлжөгөхөөр болж, нэхэмжлэгч талаас А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 1286700 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 1292200 төгрөгийг төлүүлж авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 17781 төгрөг, мөн хариуцагч А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 17781 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН