| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0664/И |
| Дугаар | 130/ШШ2016/00703 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00703
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Хгийн Ргийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 05-наас 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус тус худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.Р шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Баян-Өлгий аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, мөн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс худалдагч, кассчин, цэвэрлэгч зэрэг ажлуудыг хийж байгаад тус анги хувьчлалд орох хүртэл 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан билээ.
Тухайн үед ажилласан байдал маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байна.
Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 20-ны хүртэл С, Б сумуудын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Р шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие тэтгэвэрт гарахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд миний хөдөлмөрийн дэвтэрт С суман ажилласан жилүүд засвартай байна гэхээр нь шүүхэд хандсан.
Ийм учраас миний хүсэлтийг хангаж Баян-Өлгий аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 05-наас 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласныг маань тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ргийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Р нь Баян-Өлгий аймгийн С сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл худалдагчаар, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 дүгээр сарын 05-наас 1992 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл худалдагч, кассчин, цэвэрлэгч зэргээр ажилласныг тогтоож өгөхийг хүссэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Х.Рд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр З аймгийн худалдааны ТМС-ээс олгосон 120081 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Х.Рд 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон 08334 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, худалдагч Х.Р нь мэргэжлийн зэрэг олгох шалгалтанд оруулах ажлаар 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 14 хоногийн хугацаагаар ажиллуулахаар Б сумын худалдаа бэлтгэлийн ангиас олгосон албан томилолтын үнэмлэх, Баян-Өлгий аймгийн Б сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1998 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 36 дугаартай, худалдагч авч ажиллуулах тухай тушаал, мөн даргын 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Б сумын хэрэглээний хоршооны даргын 1990 оны 06 дугаар сарын 19ний өдрийн 36 дугаартай, 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай тушаалууд, хамт ажиллаж байсан хүмүүс болох К.С, Б.З, Б.А, Д.Б, З.Б, А.Х, М.А нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс үзэхэд Х.Р нь Баян-Өлгий аймгийн С сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл худалдагчаар, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 дүгээр сарын 05-наас 1992 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл худалдагч, кассчин, цэвэрлэгч зэргээр ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд Х.Р нь Баян-Өлгий аймгийн С сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл худалдагчаар, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 дүгээр сарын 05-наас 1992 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл худалдагч, кассчин, цэвэрлэгч зэргээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Р нь Баян-Өлгий аймгийн С сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 11 дүгээр сарын 12-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ныг хүртэл худалдагчаар, Баян-Өлгий аймгийн Б сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 9 дүгээр сарын 05-наас 1992 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл худалдагч, кассчин, цэвэрлэгч зэргээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК