Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00710

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Хы Б, М овогт Жгийн М нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4481751 төгрөг, хүүгийн төлбөр 437331 төгрөг, торгуулийн хүү 531 төгрөг, нийт 4919613 төгрөг гаргуулахыг шаарджээ.

     Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын захирал М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Б, Ж.М нар нь тус банктай 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр****/2011/*** дугаар зээлийн гэрээ байгуулж, хашаа байшин барих зориулалтаар 10 жилийн хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, 6000000 төгрөгийн зээл авсан ба 155 хоногийн турш төлбөрийн хуваарь зөрчиж, зээлийн төлбөр төлөх тухай банкнаас хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. 

     2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4481751 төгрөг, хүүгийн төлбөр 437331 төгрөг, торгуулийн хүү 531 төгрөг, нийт 4919613 төгрөгийг хариуцагч Х.Б, Ж.М нараас гаргуулан банкийг хохиролгүй болгож өгнө үү. 

     Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж зээлийн өрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

     Хариуцагч Х.Б, Ж.М нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч бид нар Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 

     Тус банкны бид нараас нэхэмжилсэн үндсэн зээл 4481751 төгрөг, хүүгийн төлбөр 437331 төгрөг, торгуулийн хүү 531 төгрөг, нийт 4919613 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаар бид нарт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

     Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжлэлтэй, Х.Б, Ж.М нарт холбогдох үндсэн зээл 4481751 төгрөг, хүүгийн төлбөр 437331 төгрөг, торгуулийн хүү 531 төгрөг, нийт 4919613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б, Ж.М нар нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Кбанкны салбарын нэхэмжилсэн нийт 4919613 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

     Иймд энэ хэргийн хариуцагч Х.Б, Ж.М нар нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжилсэн 4919613 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93664 төгрөгийн тал нь болох 46832 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 46832 төгрөг, мөн хариуцагч Х.Б, Ж.М нараас 46832 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт олгох нь зүйтэй байна.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Б, Ж.М нар нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжилсэн 4919613 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93664 төгрөгийн тал нь болох 46832 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 46832 төгрөг, мөн хариуцагч Х.Б, Ж.М нараас 46832 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, Ж.М нарын Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар баг, Ц 2-36 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 99 м.кв талбай бүхий Ү-************* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 031302638 нэгж талбарын дугаартай  бүхий гэр бүлийн хэрэгцээний 920 м.кв Г-*********** улсын бүртгэлийн дугаартай газар зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарыг хохиролгүй болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

     4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Б, Ж.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

      5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК