| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1140/Э |
| Дугаар | 1139 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.У |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1139
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,
улсын яллагч Б.У,
шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Д.А (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0438 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Д.У, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, авто кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Далангийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ИЛ0000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Д.У нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулаг .. тоот хашаанд байсан иргэн Б.Солонгоогийн эзэмшлийн био 00-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хугайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулагийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд 1 жил амьдраад 2019 оны 6 дугаар сард тухайн хашаанаас нүүж явсан. Би нөхөр Б.И болон 2 хүүхдийн хамт тухайн хашаанд амьдардаг байсан ба хашаанаас нүүж явахдаа хашаандаа цэнхэр өнгийн био жорлонгоо үлдээгээд явсан. Манай хашаа эзгүй үлдсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай хашаанд байсан био 00-ыг манай өөдөөс харсан айлын хүн хулгайлаад өөрийнхөө хашаа руу оруулж байхыг манай тэр хавийн хүмүүс хараад манай нөхрийн утас руу залгаж хэлсэн...Н гэдэг хүний утсыг олж холбогдоход “би танай 00-ыг авсан байгаа, ахыгаа уучлаарай био 00-ыг чинь буцааж өгнө” гэж хэлж байсан. ...Алдагдсан био жорлонг 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Одоо яг зардаг газраа 2.600.000 төгрөгийн үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
2. Гэрч Б.И (хохирогчийн нөхөр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эхнэр Б.С, хоёр хүүхдийн хамт...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулагийн .. тоот хашаанд амьдарч байгаад...одоо тус хашаанд айл амьдрахгүй эзгүй байгаа. Бид нар явахдаа хашаандаа цэнхэр өнгийн био 00-ыг үлдээгээд явсан. Тэгээд хамгийн сүүлд буюу 2019 оны 6 дугаар сарын сүүлээр 00-ыг үзэхэд зүгээр байсан ба 2019 оны 7 дугаар сарын эхээр яг хэдний өдрийн санахгүй байна. Манай урд айлын хүн миний утас руу залгаад танай 00-ыг хажуу талын айлын Н хэдэн хүнтэй нийлээд аваад явчихлаа гэж хэлэхээр нь очсон чинь Н гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь түүний эхнэрийн утсыг хүүхдээс нь олж аваад холбоо барьж Н-тэй ярьсан. Н гэдэг хүн “би танай 00-ыг буцаагаад өгчихнө. Чи цагдаад битгий өгөөрэй, 00 чинь надад байгаа” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),
3. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулаг .. тоотод гэртээ 2019 оны 7 дугаар сарын эхээр байж байсан чинь манай хажуу айлын У хойд айлынхаа цэнхэр өнгийн био 00-ыг 2 хүнтэй хамт өргөөд явж байхаар нь би био жорлонгийн эзэн И-д утсаар залгаад танай хашаанд байсан Био 00-ыг танай урд айлын У аваад явж байна гэж хэлсэн. ...би утсаар ярихдаа “У-г био жорлонг хулгай хийж байна гэж хэлээгүй харин У хоёр хүнтэй хамт өргөөд явж байна” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75),
4. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үнэлгээг хийхдээ үнэлгээ хийлгэсэн хохирогч Б.С-эой уулзаж ярилцахад тухайн био жорлонг 2018 онд худалдаж авсан. Авснаасаа хойш хэрэглээгүй шинээрээ байсан гэх бөгөөд анх 2.500.000 төгрөгөөр авсан гэсэн тул элэгдэл, хорогдол тооцохгүйгээр анх авсан үнээр нь буюу 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн био жорлон зах зээлийн үнийг судалж үзэхэд 2.600.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан тул тухайн үнээр үнэлж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55)
5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1015 дугаартай дүгнэлт...Цэнхэр өнгийн био жорлон /био-00/-г...2.500.000...төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23)
6. Шүүгдэгч Д.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. Гудамжинд явж байсан 2 танихгүй залууг дуудаад энэ био жорлонг өргөхөд туслаад өг гэж өөрийн хашаа руугаа оруулсан. Надад тусалсан танихгүй хоёр хүн бусдын эд хөрөнгийг авч байгаагүй мэдээгүй...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулаг .. тоот хашааны том гүйдэг хаалга нь онгорхой байсан. Тэгээд хашааны хаалга нь онгорхой байхаар нь би ороод авсан юм. Био 00 нь хохирогчийн хашааны зүүн урд буланд ил нүдэнд харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-53),
7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5), эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 7), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8), эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33), гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31, 60), хохирогчийн эд зүйлийг биед байдлаар буцаан өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 73) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.У нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулаг .. тоот хашаанаас, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.С-н эзэмшлийн био 00-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:
- Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулагийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд 1 жил амьдраад 2019 оны 6 дугаар сард тухайн хашаанаас нүүж явсан. ...хашаанаас нүүж явахдаа хашаандаа цэнхэр өнгийн био жорлонгоо үлдээгээд явсан. ...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай хашаанд байсан био 00-ыг манай өөдөөс харсан айлын хүн хулгайлаад өөрийнхөө хашаа руу оруулж байхыг манай тэр хавийн хүмүүс хараад манай нөхрийн утас руу залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
- Гэрч Б.И (хохирогчийн нөхөр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын эхээр яг хэдний өдрийн санахгүй байна. Манай урд айлын хүн миний утас руу залгаад танай 00-ыг хажуу талын айлын Н хэдэн хүнтэй нийлээд аваад явчихлаа гэж...хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),
- Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянбулаг .. тоотод гэртээ 2019 оны 7 дугаар сарын эхээр байж байсан чинь манай хажуу айлын У хойд айлынхаа цэнхэр өнгийн био 00-ыг 2 хүнтэй хамт өргөөд явж байхаар нь би био жорлонгийн эзэн И-д утсаар залгаад танай хашаанд байсан Био 00-ыг танай урд айлын У аваад явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1015 дугаартай дүгнэлт...Цэнхэр өнгийн био жорлон /био-00/-г...2.500.000...төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23)
- Шүүгдэгч Д.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. Гудамжинд явж байсан 2 танихгүй залууг дуудаад энэ био жорлонг өргөхөд туслаад өг гэж өөрийн хашаа руугаа оруулсан. ...Био 00 нь хохирогчийн хашааны зүүн урд буланд ил нүдэнд харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-53) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.У нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр ...Б.С-н хашаанаас био жорлонг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.У-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С нь 2.500.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Д.У нь хохирлыг биет байдлаар төлсөн байна. Иймд шүүгдэгч Д.У нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нь манай үйлчлүүлэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.У-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын бүрэн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.У-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1908 0438 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ