Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00722

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, Х овогт Жын Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, Б овогт Бын Ед холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдүүдээ асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Е бид хоёр 2006 онд гэр бүл болж, 4 хүүхэдтэй болсон. Бид хоёр хамт амьдраад 10 жил болсон ба энэ хугацаанд Б.Е нь мөрийтэй тоглоом тоглож, архи ууж намайг хэл амаар доромжлон зоддог байсан. Дандаа худлаа ярьж, цалин мөнгөө гэр орондоо зарцуулна гэж хэлж байгаагүй юм. Би энэ бүх асуудалд 4 хүүхдээ бодож тэвчиж ирлээ.

Одоо Б.Етай хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Еаас тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эхнэр Ж.Нтай 2006 онд гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Бидний хооронд гэр бүлийн жижиг сажиг маргаан гардаг байсан. Учир нь одоо миний эрхэлж байгаа ажил хөдөө байнга явж ажиллах учраас эхнэрийн тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй үе байдаг. Хааяа нэг архи дарс хэрэглэдэг нь үнэн. Гэхдээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлах хэмжээнд хүрээгүй, би ч гэсэн салах хүсэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд нөхөр Б.Еаас гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр Б.Ед сүүлчийн удаа боломж олгож сайн дураар эвлэрч байна. Иймд энэ хэргийг гэрлэгч нарын эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эхнэр Ж.Н надад боломж гаргаж эцсийн удаа эвлэрч байгаа учир цаашид эв найртай амьдрах болно. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Нын нэхэмжлэлтэй, Б.Ед холбогдох гэрлэлт цуцлах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгч болох Ж.Н, Б.Е нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд гэрлэгчид болох Ж.Н, Б.Е нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэгчид болох Ж.Н, Б.Е нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч Б.Еаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгосугай.

3. Энэ захирамжинд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК