| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06978/и |
| Дугаар | 6978 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 6978
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол ИНХ-д өрөөнд байрлах “Ирээдүйн саятан” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,4-р хороо, Сансар хотхоны 11 дүгээр байрны 2 тоотод оршин суух /РД:ХЛ85071164/ Боржигин овогт Батаагийн Сарангуад холбогдох,
2,925,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ирээдүйн саятан” ХЗХ нь иргэн Б.Сарангуагийн хүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ15/018 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 18 сарын хугацаатай, сарын 1.2%-ийн хүүтэй, жилийн 14.4%-ийн хүүтэй 3,800,000 төгрөгийг зээлэхдээ түүнд олгосон итгэмжлэлийг үндэслэн №Б15/018 дугаартай “Барьцааны гэрээ”, тус өдрийн №Ф15/08 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан нотариатаар гэрчлүүлсэн ба А.Буянжаргалын эзэмшлийн 28-52 УНО улсын дугаартай HYUNDAI avante XD маркийн автомашиныг барьцаалсан. Сарангуа нь зээлийн гэрээний үүргээ 2015.05.07-ны өдрөөс хойш 2016.11.03 өдрийг хүртэл бүрэн, зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа болно. Иймээс Б.Сарангуагаас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ15/018 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 2,925,663 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Сарангуа миний бие “Ирээдүйн саятан” ХЗХ-ны нэхэмжилж буй 2,925,700 төгрөгийн 1,500,000 төгрөгийг 12 сардаа багтаан төлнө, үлдэх 1,425,663 төгрөгийг 2017 оны 1,2,3 сард төлж барагдуулна. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ирээдүйн саятан” ХЗХ нь хариуцагч Б.Сарангуад холбогдуулан 2,925,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сарангуа нь “Ирээдүйн саятан” ХЗХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Сарангуа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Сарангуад холбогдох 2,925,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Сарангуа нь нэхэмжлэгч “Ирээдүйн саятан” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 2,925,663 төгрөгийн 1,500,000 төгрөгийг 12 сардаа багтаан, үлдэх 1,425,663 төгрөгийг 2017 оны 1,2,3 сард төлж барагдуулахаар, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Сарангуад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,810 төгрөгийн 30,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 30,905 төгрөгийг, хариуцагч Б.Сарангуагаас 30,905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ирээдүйн саятан” ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР