| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07039/и |
| Дугаар | 7039 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 7039
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Намьяанжугийн гудамж, Их орд худалдааны төвийн байранд байрлах “ХасБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайт 20-57Б тоотод оршин суух Мядагийн Пүрэвдорж /РД:МФ70012212/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Цахлайн 12-7A тоотод оршин суух Очирын Галя /РД:ОЙ67031203/ нарт холбогдох
1,221,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХасБанк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Пүрэвдорж, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Галя нар нь 2012 оны 08 сарын 09-ний өдөр ХасБанктай 1720000342 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 2.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч М.Пүрэвдорж, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Галя нар нь зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлэлгүй 2016 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар 832 хоногоор хугацаа хэтрүүлж байна. Иймд 1720000342 дугаар барьцаат зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр цуцалж, төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний хөлс нийт 1,221,490 төгрөгийг зээлдэгч М.Пүрэвдорж, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Галя нараас гаргуулж өгнө үү, 1720000342 дугаар барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХасБанк” нь хариуцагч М.Пүрэвдорж, О.Галя нарт холбогдуулан 1,221,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Галя нар нь ХасБанктай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч О.Галя нь “ХасБанк” ХХК-ийн нэхэмжилсэн 1,221,490 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг хугацаанд 1,221,490 төгрөгийг банкинд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь М.Пүрэвдоржийг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзаж, харилцан тохиролцсон байна.
Хариуцагч М.Пүрэвдорж нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Галяд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.Галя нь нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,221,490 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг хугацаанд 1,221,490 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, М.Пүрэвдоржид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Пүрэвдоржийг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,866 төгрөгийн 16,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 16,933 төгрөгийг, хариуцагч О.Галягаас 16,933 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХасБанк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР