Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 34

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгий н дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Гэрч Ж.Б ,

Шинжээч эмч Б.Ундармаа /онлайнаар/,

Шинжээч эмч Т.Амартүвшин /онлайнаар/,

Хохирогч Г.Т ,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Э. Ганбат,

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б д холбогдох эрүүгийн 201706000045 дугаартай, 163/2020/0024/э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 сарын 02-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт О аймгийн ....  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.Б  нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “О” гэх газарт өвөлжиж байсан Ц.Т гийн гэрт Г.Б тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас Г.Б  нь тархиндаа хүнд гэмтэл авч улмаар осгож нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын 09-нд машинаа засах гэж Т гийнд Э тай хамт очсон. Тэгээд өөрсдөө машинаа засаж чадалгүй М  лүү залгаж засварчин олоод өгөөч гэж хэлсэн. Удалгүй “засварчинтай ярьлаа 50 000 төгрөг”  гэж байна гэхээр нь мөнгийг өгөхөөр болоод н.Б , н.М , талийгаач 3 ирсэн. Биднийг гадаа байхад тэд нар н.Т гийнд архи уусан. Машин засахад тусгай түлхүүр шаардлагатай болохоор нь сумын төв рүү  явсан. Орой болчихоод маргааш машинаа засахаар болж  дэлгүүрээс авсан 1 шил архи, 1 сав пивоо хувааж уучихаад бүгд унтахаар хэвтсэн. Намайг хэвтэх гэж байхад н.Т  ах “чи миний дүүгийн машиныг засаж өгч чадах уу” гэсэн “чадна пизда минь” гэхээр нь “чи  хөгшин хүнийг яаж байгаа юм” гээд түлхсэн. Тэгээд талийгаач Б ы урд сууж байхад эхнэр нь зайл гэсэн гараад явсан. Гарч явсанаас нь хойш хэсэг байж байгаад Б  араас нь хараадхаач гэсэн. н.Э  араас нь гарчихаад “урагшаа явж байна араас нь явлаа” гэсэн. н.Э  “олохгүй байна морь унаж араас нь явахаас” гэж гэрт орж ирэхэд бид нар бүгд хайхаар гарсан. Бид Б ы машинтай явсан ба хөдлөөд удалгүй машин жалга руу орсон. Маргааш нь мөрийг нь хайж байгаад олдохгүй болохоор цагдаад хэлсэн. Бид хоёрт зодолдсон зүйл байхгүй. Б  харж байсан гэв.

Хохирогч Г.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний ах Баянхонгор аймагт төрсөн. 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд 12-13 жил ахлагч, “Таван толгой”-д тээврийн жолооч, заамарт жолоочоор ажиллаж байсан. Б тай хамтран амьдарч байсан ба Б  “ах чинь алга болчихлоо” гэж 2016 оны 12 сарын 11-ний өдөр над руу ярьсан. Яагаад одоо мэдэгдэж байгаа юм гэхэд “цагдаад хэлсэн, онцгой байдлын газарт хэлээгүй” гэсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Монгол С очсон. Тэгсэн заамарын цагдаагийн хүн таны дүү Дарханд явж байна, оллоо гэсэн. Намайг буц гэхээр нь би өөртэй нь яръя гэсэн яриулаагүй. Тэгээд хөөцөлдөөд холбоо барьж чадалгүй Булган аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Маргааш нь сумын цагдаатай уулзаад байсан гэх айлаас нь асуусан. Мөр нь үргэлжилсэн мөр байгаагүй. Тэгээд онцгой байдал болон ах дүү нар, Бүрэгхангайгаас  хайгаад олоогүй. 2017 оны 04 сард цас ханзарлаа хайя гэсэн. Тэр үед ахын цогцосыг олсон. Аймгийн эмнэлэг дээр авч ирээд хотоос эмч нар ирээд задланд ороод гэмтэлтэй гэсэн хариу гарсан. Анх Т гийнхөөс Т тэй эхэлж маргалдаад, дараа нь Ц.Б тэй маргалдаж Ц.Б  ахыг арагш нь заамдаж унагасан талаар гэрчүүд хэлж байсан. Эрж байх хугацаанд энэ хэд танай хүн энд байна, тэнд байна гэж хэлснээс болоод толгой их эргүүлсэн. Харанхуй шөнө нүцгэн гараад явж байхад цагдаа юм уу онцгой байдал дуудах ёстой. Ц.Б  өмнө нь надад хашаа хүртэл хайхад мөр нь дугуйраад  байсан гэж хэлж байсан. Сар гарсан байсан тул морьтой явахад олохоор байсан. Маш их хугацаа алдаж байна. Сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсон. Хуулийн дагуу шийтгэлийг оноож хохирлоо гаргуулмаар байна. Оршуулгын зардалд 12 193 000 төгрөг, замын зардалд 486 000, нийт 13 789 000 төгрөгийн зардал гарсан. Хайх хугацаанд шатахууны зардал маш өндөр гарсан. Тэрийг Ц.Б  мэдэж байгаа. Баримт нь арилсан тул хавтаст хэрэгт оруулаагүй. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

Гэрч  Ж Б   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ :  2016 оны 6 сард  Б  уурхайд том машин барьж би гал тогоонд ажилладаг байсан  тэр үеэс танилцаж  хамт амьдарч байсан. Миний таньдаг  М  гэрт ирээд  “машин засаад өгчих хүн байна уу” гэж гэхэд Б  засч өгч чадна гээд үнэ хөлсөө тохироод хамтдаа Т  гэдэг айлд  очсон. Бид орой 21 цаг өнгөрөөгөөд 2 шил архи уусан. 23 цаг өнгөрөөгөөд мах чанаж идээд унтахаар хэвтэцгээсэн. Би тухайн үед архи уучихсан байсан болохоор орон дээр буруу хараад зүүрмэглээд хэвтэж байсан гэтэл эмэгтэй хүн наад 2 чинь зодолдлоо шдээ гэж хэлэхээр нь эргэж харахад Ц.Б  “ална” гэж хашгираад Б  Б  2 заамдалдчихсан Э  салгаж, газарт 5-10 минут дарж хэвтүүлсэн маш их ууртай тайвшрахгүй байсан. Энэ байдлыг гэрт байсан бүх хүмүүс харж байсан. Амь хохирогч гэрээс гарахдаа  танихгүй хүмүүс дээр авчирч зодууллаа гээд чихэн дээр юм яриад байхаар нь би цаашаа зайлаач гэж хэлсэн. Тэр хэсэг байж байгаад гараад явсан. Чиний энэ өгсөн мэдүүлгээс  болж бид нарыг цагдаагийнхан орооно ш дээ гэж тэд хэлж байсан. Хэсэг хугацааны дараа Б ийг гэрт орж ирэхгүй болохоор нь  Э г гараад хараадхаач гэсэн “хар хошуу тойроод явчихлаа” гэхээр нь араас нь явахаар болж Э  эхлээд явган явсан. Дараа нь олдохгүй байна гээд морь унаад явсан, дараа нь бүгд явцгаасан олоогүй. Өглөө болгоод мөрөөр нь явж хайгаад ч олоогүй ингээд ар гэрт нь болон цагдаагийн газарт мэдэгдсэн. Ц.Б  талийгаачийг эрж хайж байхад маш их тэвдсэн, айдастай байсан ба цагдаагийнхан хүртэл мэдэж байгаа.  Түүнийг М  хүртэл мэдэж байгаа. Би Б ийг яагаад ийм айдастай байгаа юм гэхэд манай найз ядарсан гэж хэлж байсан. Гэрт байхад талийгаачийн биед  ямар ч сорви байхгүй байсан. Цогцосыг авч ирсэний дараа харахад хүзүүнд нь хөхрөлт байсан. Базсан байна гэж бодсон гэв.

Шинжээч эмч Б.Ундармаа /онлойноор/ шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: Хэргийн материалаар  Ц.Ганболд эмчийн задлан шинжилгээний протокол болон бусад материалыг үндэслэн 1075 дугаартай дүгнэлт гаргасан. ...Толгойн баруун талд цус хуралт , дагзны яс цөмөрсөн хугаралтай байсан.  Арьс улаан хүрэн өнгөтэй болсон байсан гэсэн. Тархийг шинжиж үзэхэд тархины зүүн талд цус хуралт үүссэн байсан. Иймээс амьд үед үүссэн гэж үзсэн юм. Дагзны арын хугарал  мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Дүгнэлтэд дээрхи гэмтэл  хатуу мохоо хязгаарлагдмал зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн. Хугарал үүссэн газар нь цохьсон байна.

 Хуйханд гэмтэл байхгүй гэсэн эхний эмчийн үзлэгээр тийм дүгнэлт гарсан.  Ц.Ганболд эмчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэж байна . Чамархай, дагзанд хүч үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Хугарал үүссэн газарт хүч үйлчилсэн гэж үзнэ. Хуйханд хүрэхгүй ясанд хүч үйлчлэхгүй. Баруун зулай чамархайд тархмал цус хураалттай гэсэн. Энэ цус хуралт дагзны хэсэгт үргэлжилсэн байх боломжтой.  Хугарал цус хуралттай холбоотой.  Яс хугарсан байхад  хуйханд цус хуралт байх ёстой. Баруун хэсэгт хүч үйлчилсэнтэй холбоотой 1 удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн. Эд эсийн шинжилгээгээр цус харвалт гэж тогтоогоогүй боловч бид тогтоосон. Ялзрал их байсан тул эд эсийн шинжилгээн дээр ялзралын талаар оруулсан.

Бид фото зургийг үндэслэж байгаа. Ялгарахгүй бол ялгах боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргаж болно.  Амь хохирогчийн дагзны хугарал унахад үүсч болно.

Хүзүү нуруу дагзанд цус хуралт үүссэн байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохилт, доргилттой холбоотой байж болно.Тархины бусад хэсгүүдэд олон гэмтлүүд байгаа. Дагзны хугаралтай, тархины гэмтэл суурь тал руугаа байгаа тул 10 км явах боломжгүй. Үхэлд хүргэх гэмтэл байдаг. Асар богино хугацаанд үйлдэл хийх боломжтой боловч удаан хугацаанд үйлдэл хийх боломжгүй. Энэ үед толгой өвдөх, ухаан алдах зэрэг зовиур илэрнэ. Согтолт өндөр байгаа бол зовиураа мэдэхгүй байж болно.

Шинжээч эмч С.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Шинжээч эмч Б.Ундармаатай саяын ярьсантай санал нэг байна.  Хохирогч тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Богино хугацаанд үргэлжилнэ. Тархины гэмтэл нэг талдаа байсан эмнэлгийн тусламж авсан бол амьд байх боломжтой. Тодорхой эмчилгээний дараа хэвийн болно. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зайлшгүй эмчилгээ шаардлагатай. Бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт үнэн зөв гэв.  

           201706000045 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

            Хохирогч Г.Т ийн өгсөн: “...Заамар суманд Б  гэх эмэгтэйтэй танилцаад гэрт нь амьдардаг байсан. Б  нь 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг  Төв аймгийн Заамар суманд ганцаараа байдаг гэсэн. Овгийг нь мэдэхгүй. Манай ах Г.Б ийг хамгийн сүүлд надтай утсаар ярисанаас хойш сураггүй холбоо бариагүй байж байгаад 2016.12.11-ны өдрийн 12 цагийн үед Ж.Б  гэдэг эмэгтэй миний ******** гэсэн дугаар луу ... гэсэн дугаараас залгаж “ах чинь алга болоод олдохгүй байна” гэхээр нь “юу болсон юм бэ” гэж асуухад “бид 2 хөдөө айлд очиж хүний машин засаж өгөхөөр Т  гэдэг айлд очоод тэгээд тэр шөнө ганцаараа гарч яваад бид нар араас нь хайгаад 2 хоног олсонгүй” гэж хэлсэн. ...Тэгээд “ямар хувцастай явсан юм бэ?” гэж асуухад “годон гуталтай, ажпын мөрөвчтэй өмдтэй, малгайтай ноосон цамцтай” явсан гэсэн. “2 хонож байхад яагаад хэлдэггүй юм бэ?” гэхэд Б  миний утасны дугаарыг мэдэхгүй байсан сая ажлын газрын тогооч Баасангаас миний дугаарыг авсан гэж хэлсэн. “2 хонож байхад хөлдөөд үхчихсэн юм биш үү? онцгой байдал дуудахгүй яасан юм” гэж Б д хэлэхэд Б  “манай эндэхийн цагдаа нар мөр энэ тэрийг нь баталгаажуулсан мөрийг нь хөөгөөд бараг Сов рүү оруулчихсан тэгээд онцгой байдалд хэлэх хэрэггүй” гэж С-ын цагдаа хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос хүргэн ах Ж, найз М гийн хамт гурвуулаа Төв аймгийн Заамар сум руу 14 цагийн үед гарч 17 цагийн үед Заамар суманд ирээд цагдаагийн газраас хүн алга болсон талаар лавлахад нэрийг мэдэхгүй цагдаа энэ хэргийн талаар мэдэхгүй байсан ба лавлаж асуугаад “Сов дээр хүн алга болсон юм шиг байна Сов гэдэг нь эндээс 40 км байдаг юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Онцгой байдлын газар луу Төв аймгийн Заамар сумаас хүн алга болсон гэж дуудлага өгөхөд онцгой байдлын газраас хүмүүс гарахаар болсон. Тэгээд бид хамт явсан хүмүүсийн хамт Сов дээр ирэхэд хошууч Б  гэдэг хүн “хайж байгаа хүнийг олсон айлд байна” гэж надад өөрийн биеэр хэлсэн. Тэгэхээр нь би “хаана байна ямар хүнээс сонсов” гэхэд “Өмнөговь аймагт байдаг хүүхдийн ээж Б  гэдэг хүнээс тийм сураг сонслоо та буц буц амьд мэнд айлд байгаа юм байна” гэсэн. Тэгэхээр нь би н.Б  гэдэг хүн худлаа ярьж магадгүй өөрсдийн чихээр сонсож байж явна гэсэн. Тэгээд Б  рүү Сов дээр байсан цагдаа нар залгаад утсаа авахгүй байсан ба утас нь холбогдохгүй болсон. Тэгээд бид нар Б ы гэрт очиход Б , М  гэдэг 2 эмэгтэй, Б , Э  гэсэн 4 хүн байсан. Тэр үед би Б  рүү залгасаар байгаад нэг утсаа авахаар нь ярихад Б  надаа хэлэхдээ “найз нь гээд эрэгтэй хүн над руу яриад байсан, нэг болохоор Цагаан хаданд байна, нэг болохоор хөдөө байна гэж яриад байсан, энд тэнд байна гэж би хүнд хэлээгүй” гэсэн. Тэгэхээр нь би ямар дугаараас ямар хүн ярьсан талаар Б ээс тодруулан цаасан дээр балаар хэлсэн дугаарыг нь бичиж байхад машин засуулах гэж авч явсан Ц.Б  гэдэг хүн өөрөө миний дугаар байна гэж надад хэлсэн. Яг одоо бол тэр дугаарыг нь санахгүй байна. Би Б д хандан “яах гэж н.Б  рүү “олчихлоо” гэж худлаа ярьсан талаар асуухад Ц.Б  надаа хэлэхдээ Б ийг Цагаан хаданд оччихсон байж магадгүй гэж бодоод залгаж асуусан гэсэн. Тэгэхээр нь би “нүцгэн мөнгө төгрөггүй гарсан хүн хаа байгаа урд хил дээр 2 хоногийн дотор яаж очсон байдаг юм бэ?” гэж асуухад Б  надад хэлэхдээ “Цагаан хад хаана байдгийг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С-ын цагдаад очиж дахиж Б  хошуучтай уулзаж олдсон гэдэг нь худлаа боллоо гэхэд өглөө манайхаас цагдаагийнхан та нарыг аваад явна өглөө хүрээд ир гэсэн. Тэгээд буцаж Б ы гэрт ирсэн. Тэгээд Б , М , Б , Э  нарт хандан “та нар манай ах нүцгэн гараад 2 хонож байхад яагаад хэлдэггүй юм бэ?, яагаад цагдаад мэдэгддэггүй юм бэ? Яагаад онцгой байдал дуудаагүй юм бэ?” гэхэд Ц.Б  надаа “мөр баталгаатай Сов руу ороод ирсэн хүн нэг газар явж байгаа байхаа” гэсэн.  ... Тэр байсан гутлын мөр нь Хар хошуу уруудаад тэгээд жалгаар хойшоо гатлаад машин зам руу орсон мөр байсан. тэрнээс цааш мөр мэдэгдэх зүйлгүй байсан. Тэгээд цаашаа уруудаад 3 км орчмын цаана зам товчлоод гарсан байна лээ гээд мөр үзүүлсэн. Тэр мөр нь зам товчилж гараад зам руу ороод мэдэгдэх зүйлгүй болсон байсан. тэрнээс цааш уруудаад Т  гэдэг айл руу салдаг замын уулзвар дээр ганц мөрийг цаасан хайрцгаар хөмрөөд хамгаалсан байсан. Түүнээс цааш яваад голын гарамны наад талд 2 чулууны хооронд 2-3 алхам мөр үзүүлсэн. Хамгийн сүүлийн мөр гээд Совоос 3 км зайтай хайрцагаар хамгаалсан 1 ш гутлын мөр үзүүлсэн. Тэгээд бид нар мөрнөөс цааш үргэлжлүүлж тал тал тийшээ айж явсан. Тэгээд олдохгүй орой болохоор нь Булган аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тэр шөнөө Онцгой байдлын хүмүүс ирж маргааш өглөөнөөс авахуулаад би хамт очсон 2 хүний хамт, тэгээд манай ахтай хамт байсан гэх Т , Б , М , Э ,  Б ийн эхнэр, хүргэн, онцгой байдлын газраас 5 албан хаагч, Бүрэгхангай сумаас 4 хүн ирж хайх ажиллагааг 2 хоног хийж байхад манай эгч Б , эгч Х, хүргэн ах Ж, хүү Л, дүү Тл, том эгчийн хүү У, У-ын найз М , Ц , Д  гэх хүмүүс ирж хайлцсан. Онцгой албаны хүмүүс 5 хоног хайгаад буцсан. Тэгээд үлдсэн хүмүүс нийт 14 хоног Т гийн гэрийн ойр хавь болон тэднийхээс Сов хүрэх зам, Совын бүх айлууд, хогийн цэг, оршуулгын газар, туулын гүүр, хойд урд өгөөмөр, туул голоор, цагаан эрэг зэрэг газраар хайсан олдоогүй. ...Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх- 211-213 тал/,            

Гэрч М.Т ын өгсөн: “...Намайг гэртээ өдөр 14 цагийн үед ирэхэд миний портер машин байхгүй А  унаад явсан Ц.Б  дуудаад “хүн алга болсон ирээд хайлцаад өг” гээд явлаа гэж байсан. Тэр орой А  18-19 цагийн үед ирсэн ба Б тэй хамт архи ууж байсан хүн нь эхнэртэйгээ маргалдаад Т  гэдэг айлаас гараад явсан тэнд байсан хүмүүс нь унаагүй болоод намайг дуудахаар нь би яваад тэнд байсан хүмүүсийг Сов руу оруулж өгөөд замаараа хайлцаад ирлээ гэж байсан өөр надад юу болсон талаар яриагүй. Тэгээд нөгөөдөр нь буюу 12 сарын 11-ний орой 20 цагийн үед Б  манайх руу 99513310 гэсэн дугаар луу хүний утсаар яриад байсан өөрийнх нь дугаар биш байсан хэд гэсэн дугаар гэдгийг нь санахгүй байна, Булганаас онцгой байдлын алба хаагч нар ирсэн байна ирээд хайлцаад өгөөч гэхээр нь би маргааш өглөө нь 08 цагийн үед өөрийнхөө **-** ОРХ дугаартай хөх өнгийн портер машинтайгаа ганцаараа н.Т  гэдэг айлын гэрт нь очиход алга болсон хүний ах дүү, Булганы онцгой байдлын албаныхан, Бүрэгхангай сумаас бас хүмүүс ирсэн нэлээн олуулаа байсан. ...Надад н.Т гийнд очиход Ц.Б  хэлэхдээ “би машинаа янзлуулах гээд дуудсан байсан залуу бид нар хамт архи ууж байхад эхнэртэйгээ маргалдаад н.Т гийн гэрээс гарж гүйгээд алга болчихлоо Совын наад тал хүртэл мөр нь гарсан байна бид нар Сов руу орсон юм байх гэж бодсон байхгүй байна” гэж байсан өөр юу болсон талаар яриагүй. ...” гэх мэдүүлэг / хх1-215-216 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...2016 оны 12 дугаар сард гэж санаж байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас хүн алга болсон гээд манай цагдаагийн хэлтэс дээр алга болсон хүний ар гэрийн хүмүүс ирэхэд би цагдаагийн хэлтсээс ганцааараа явж Б  гэдэг хүний хүүхэдтэй цагаан өнгийн жижиг суудлын тэрэгтэй явж Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас анх гарсан айлаас явсан гэх мөрийг дагаж Туул гол гарч Төв аймгийн Заамар сумын нутагт байх хамгийн сүүлийн тод мөр хүртэл явсан. Намайг очиход мөр нь ерөнхийдөө бүдгэрч харагдахгүй болсон байсан. Төв аймгийн Заамар сумын Баянгол гэх газраас харалдаа Булган аймаг талдаа гарам хүртэл гол дагаж уруудсан. Тухайн үед ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Өөр газраар бол хайгаагүй. Өөр би дахиж эрэх хайх ажилд оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх1-217 тал/,

Гэрч Э.А ын өгсөн: “...Би тухайн мөрийг харсан ямар нэгэн хээгүй мөртлөө өсгийтэй гутлын мөр байсан. Бид нар мөрийг дагаад машинтайгаа аажуухан яваад Өгөөмөрийн гарам хүрээд сайжруулсан зам руу нийлэхэд нөгөө мөр нь алга болсон. Тэгээд бид нар цааш нь яваад Совын арын Оой хөтөл дээр гарахад нөгөө мөр замын хажууд цасан дээр гарчихсан байсан хамгийн сүүлд Оой хөтөл дээр гараад тэрнээс цааш мөр нь алга болсон. ... Би очоод юу болсон талаар асуухад Б  надад би машиныхаа хропийг янзлуулах гээд нэг хүн дуудсан байсан юмаа, тэр хүн маань шөнө Т  ахын гэрээс гараад гүйгээд явчихлаа гэж байсан. Тэгэхэд тэнд байсан Б  гэдэг хүүхэн би зайл гээд хэлчихсэн миний буруу болчихлоо гэж яриад байсан. ...” гэх мэдүүлэг /хх1-218-219 тал/,

Гэрч М.Э гийн өгсөн: “...Орой 18 цагийн үед байх харанхуй болоод удаагүй байхад тэд нар буцаж ирсэн. Ирэхдээ 2 шил архи, 1 ширхэг пиво авч ирсэн байсан. Машинаа гадаа харанхуй болчихлоо маргааш янзлая гэж яриад 2 шил архи, пиво ууцгаагаад дуусгаад унтах гээд Т  ах эхнэртэйгээ зүүн талын орон дээр хэвтсэн. Урдуур нь М  хэвтээд хоймор хэсэгт нь Очироо унтаад баруун талын орон дээр Б , Б  хоёр унтах гээд урдуур нь Б  ор засч байсан. Тэгсэн чинь Т  ах Б т чи наад машинаа янзалж чадах юм уу гэсэн чинь Б  пизда минь би янзалж чадалгүй яадгийн гэж хэлсэн. Тэгсэн чинь Б  Б ийг чи хөгшин хүнрүү пизда минь гэж хэллээ гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би зодолдож болохгүй гээд би босч салгаад хоёр тийш нь болгосон. Тэгээд Б  би унтлаа гээд хэвтсэн. Б  эргэж суугаад эхнэртэйгээ юм яриад маргалдаад байх шиг байсан. Тэгэж байснаа гэрээс гараад явчихсан. Би тэгээд бие засах гэж байгаа юм байлгүй гэж бодоод анзаарч сайн хараагүй. Тэгэж байгаад би өөрөө бие засчихаад унтдаг юм бил үү гэж бодоод гарч бие зассан чинь Б  урагшаа ирсэн замруугаа явж байсан. Би эргэж орж ирээд энэ хүн чинь урагшаа гүйгээд явж байна шдээ гэж хэлсэн чинь Б  араас нь гараад хараадах бид нар бослоо гэж хэлсэн. Би гутал хувцасаа өмсөөд араас нь гараад 100 метр орчим яваад харсан чинь харагдахгүй болохоор нь би эргэж гүйж орж ирээд гадаа байсан аргамжаатай морийг авч ирж эмээллэсэн. ... Маргааш өглөө нь  08 цагийн үед байх Б ы машинтай Сов орж гэрт нь ирж үзэхэд гэртээ ирээгүй байсан. ...Тэгээд тэндээс гэрээс гарсан мөрийг нь хөөгөөд Б , М , Б , Т  ах бид нар Совоос 2 км орчим зайтай Өгөөмөр гэдэг хайрханы өвөр хүртэл мөрийг нь хөөсөн. Тэр хүрээд төв зам нийлээд зам нь бараантаад мөр нь мэдэгдэхээ больсон. Тэгээд С-ын цагдаад Б  мэдэгдсэн. Тэгээд цагдаагаас гарч ирэхдээ мөрийг нь сайн зургийг нь ав Совын айлуудаар сайн хайгаад үз гэж байна гэж хэлсэн. Тэгээд мөрний зургийг нь утсаараа авч бас цаасан хайрцаг хөмөрч тавьсан. Тэгээд тэрнээс хойш ар гэрийнхэн нь ирээд онцгой байдлынхан ирээд хайгаад олоогүй. ...” гэх мэдүүлэг /хх1-224-225 тал/,

Гэрч Б.З-ийн өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутгаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн чиглэлд шөнийн 01 цагийн орчимд Тумэн-Өлзийгийн гэрээс Гүрбазар овогтой Б  гарч яваад олдохгүй байна гэсэн мэдээллийг хүлээн авч Г.Б  гэх хүний анх гарсан газар болох Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “О” гэх газар руу Г.Б ийн ар гэрийн хүмүүс болон алга болох үед хамт байсан хүмүүстэй Т  гэх айлд очсон. Т гийн гэрийн гаднаас гарсан гутлын мөрийг дагаж хайлт самналт /ойр орчын жалга судаг/ хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх1- 226-227 тал/,

Гэрч Ж.Б ы өгсөн:“...Сүүлдээ дуулцгаагаад архиа дуусаад “одоо унтаж амрая” гээд би баруун талын орон дээр хэвтээд Б  миний урд суугаад “1 дэх өдөр том хүү хагалгаанд орно гэнээ мөнгө явуул гэсэн байна” гэж хэлэхээр нь би “хуруун чинээ хүүхдийг хичнээн удаа хагалгаанд оруулдаг юм бэ? юу нь өвдөөд байдгийн зүгээр мөнгө авчихаж болдоггүй юм уу” гэж яриад байж байхад М  цаанаас та “хоёр гэр бүлийнхээ хэрүүлийг гэртээ яриач дээ” гэж хэлэхээр нь би ярихаа болиод хойшоогоо налаад хэвтсэн. Тэгсэн чинь Т  Б т хандаад “чи машин янзалж чадах юм уу” гэсэн чинь “чадна ш дээ янзлах гэж ирсэн юм биш үү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхэд Б  Б ийг заамдаад “чи яасан их миний ахыг пизда гэдэг юм” гээд бариад авсан. Тэгэхэд Э  цаанаас босч ирээд салгаад буцаад орон дээр Б  суусан. Тэгээд хэсэг сууж байгаад “пизда минь чи намайг зохион байгуулалттай энд авч ирсэн байна” гэж хэлчихээд гараад явчихсан. ...Т тэй бага зэрэг маргалдсан. Б  нэг удаа заамдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх1- 230-231 тал/,  

Гэрч З.Э-ын өгсөн: “...Т гээс юу болсон талаар асуухад “Б ийг согтуу эхнэртэйгээ маргалдаад байхаар нь чи архи уучихаад согтуу “хүний машин янзалж чадах юм уу пизда минь” гэж хэлэхэд Б  нь “чи юу гээд байгаа юм бэ?” гэж хэлэнгүүт Б  “чи миний ахыг юу гэдэг юм” гэж хэлээд Б ийг заамдсан байхад Амгаа нь босож ирж салгахад Б  гэх хүн гараад явсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх1- 249-250 тал/

Гэрч Б.Г-гийн өгсөн: “...23 цагийн үед машин янзлахаар ирсэн эалууг манай нөхөр Т  “чи машин янзалж чадах юмуу пиздаа минь” гэж хэлсэн чинь Б  нь “би чадна гээд байгаа юм бишүү пиздаа минь” гээд өөдөөс нь босоход хажууд нь сууж байсан Ц.Б  “чи миний ах руу яагаад байгаа юм бэ?” гээд босч ирээд нүүр болон цээж рүү нь 4-5 удаа цохиод байсан. Тэгэхэд Б ийн биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй, нөгөө залуу нь “би чадна” гээд хоорондоо маргалдахад нь хажуугаас нь бид нар “боль боль” гээд би “та нар унтацгаа өөрөө дуудаж ирүүлчихээд яах гэж ингээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Э  Б ийг салгаад Б ийг дараад хоймор хэсэгт газар дээр суулгасан. Тэгээд хэсэг зүгээр сууж байгаад Б  Б ийг “машин янзлана гэж ирчихээд архи дарс уугаад яагаад маяглаад байгаа юм бэ? эртхэн унтаж амар” гээд байсан. Тэгэхэд Б  нь эхнэрийнхээ өөдөөс “би чадна чамд ямар хамаатай юм бэ?” гээд хэрэлдсэн. Тэгээд хоорондоо маргалдаад эхнэр нь өөдөөс нь үг хэлээд байх шиг байсан юу гэж хэлсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд хэсэг чимээгүй болоод Б  манай баруун талын орон сууж байснаа гутлаа өмсөөд гараад гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх2- 5-6 тал/,

Гэрч Ц.Т гийн өгсөн: “...Б  эхнэр болох Б тай маргалдаад байх шиг байсан. Юунаас болоод маргалдаад байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Б  бид нар луу “пизда нар “гээд байхаар нь би Б ийг “чи энэ хүний машин янзалж өгч чадах юмуу согтоод байгаа юмуу” гэж хэлэхэд Б  намайг.”чи хөгшин пиздаа юу гээд байгаа юм бэ? би машин янзалж чадна гээд ирсэн байгаа юм бишүү” гэж хэлсэн. Тэгэхэд Б  босч ирээд “чи миний ахыг юу гэж хөгшнөөр нь дуудаад байгаа юм бэ?” гээд Б ийг заамдаад авсан. Тэгэхэд хажуугаас нь Э , Б ийг салгаад дараад хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг/хх2- 7-8 тал/,

Гэрч М.М ийн өгсөн: “...Тэгэхэд Т  ах Б т хандаж “чи тэр хүүхдийн машин тэргийг янзалж өгч чадах юмуу чадахгүй юмуу пизда минь” гэж хэлэхэд Б  нь “чадна гээд байгаа юм бишүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхэд хойморт газар дээр хэвтэж байсан Б  босоод Б ийн цамцны захнаас нь бариад “чи юу гээд хүн хүн рүү үсчээд байгаа юм бэ” гэхэд би босоод “хөөе наад 2 чинь зодолдлоо ш дээ” гэж хашгирахад Э  босч ирээд Б ийг салгаад Б ийг хоймор хэсэгт газар дээр хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх2- 12 тал/,

 Гэрч О.Б-ын өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 11 цагийн үед гэрийнхээ ард байдаг уулны хойд хэсгээр хониндоо явж байгаад хонио гол руу оруулах гээд уруудаад явж байхад жалганд улаан өнгийн өмдтэй, бор өнгийн годон /үстэй/ гуталтай, хөх өнгийн цамцтай хүн хажуугаараа хэвтсэн байсан. Тухайн үед би тэр хүнийг хараад байсан чинь огт хөдлөхгүй байсан. Тэгээд би үхчихсэн хүн байна гэж бодоод гэртээ очиж цагдаад хэлэе гээд явж байсан чинь зам дээр машин таарсан. Тэгсэн чинь миний зам дээр таарсан машинаас Дашням гэдэг манай нутгийн ах гараад ирсэн тэгээд би Дашням ахад энэ дээр жалганд нэг хүн үхчихсэн юм шиг байна, гэсэн чинь өвөл нэг алга болчихсон хүн эрэн сурвалжлаад хайгаад байсан тэр хүн байж магадгүй, ах нь цагдаад хэлчихье чи битгий айгаарай гэж хэлээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх1-233 тал/,

Гэрч Д.Д-ын өгсөн: “...Намайг хонинд явж байхад О. Б  энэ урд жалганд нэг хүн хөдлөхгүй байна гэхээр нь би хамт очиж харая гээд жалгын тэнд дөхөөд очиход жалган дотор цаашаа харсан байдалтай хажуугаараа хэвтсэн хүн харагдсан би дөхөж очиж хараагүй. Ямар ч байсан улаан өнгийн өмдтэй, доогуураа годон гуталтай юм шиг хүн харагдсан. Хүн алга болсон гэдгийг манай Сов чинь жижиг газар болохоор хүн болгон л өнгөрсөн өвөлөөс хойш ярьж байсан. Зурагтаар ч бас зарлаж байсан. Тэгээд алга болсон хүн байж магадгүй гэж бодоод ахын дүү битгий айгаарай гэж хэлээд зам дээр орхисон байсан өөрийнхөө Экстралл маркийн ...-... ТӨА улсын дугаартай машинтайгаа явж шууд С-ын цагдаа дээр ирээд жижүүрийн цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх1- 234 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 753 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачид дагзны баруун доод хайрст хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дэлбэнгийн хатуу хальс доохи нимгэн цус хуралт, духны зүүн дэлбэн, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хүзүүний баруун хажуу, сээрний булчингийн цус хуралт тогтоогдлоо.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлүүд нь амьд нь үед нь үүсгэгджээ.

4. Дагзны баруун доод хайрст хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дэлбэнгийн хатуу хальс доорхи нимгэн цус хуралт, духны зүүн дэлбэн, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний баруун хажуу, сээрний булчингийн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Талийгаач нь осгож нас баржээ.

6. шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

7. нам хэмийн нөлөөллөөр осгож нас баржээ.

8. талийгаач нас бараад 72 цагаас дээш болжээ.

9. Цус нь 2-р бүлэг байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /2хх- 34-36 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1075 дугаартай:

1. Шинжээч эмч Ц.Ганболдын 2017.04.19-ний өдөр гаргасан 753 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч нарын бүрэлдхүүнтэй гаргасан 635 тоот шинжээчийн дүгнэлтийн 1,2,8-р хэсэг үндэслэлгүй, бусад нь үндэслэлтэй байна.

2. Талийгаач Г.Б ийн биед дагзны баруун доод хайрст хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дэлбэнгийн хатуу хальс доорхи нимгэн цусан хураа, духны зүүн дэлбэн, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хүзүүний баруун хажуу хэсэг, сээрний булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

З. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дагзны баруун доод хайрст хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дэлбэнгийн хатуу хальс доорхи нимгэн цусан хураа, духны зүүн дэлбэн, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь нэг удаагийн буюу хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн цохилтын улмаас үүсгэгдэх боломжгой. Хүзүүний баруун хажуу хэсэг, сээрний булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Талийгаачид учирсан дагзны баруун доод хайрст хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дэлбэнгийн хатуу хальс доорхи нимгэн цусан хураа, духны зүүн дэлбэн, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд гэмтэлд хамаарах бөгөөд үхэлд хүргээгүй байна.

6.Талийгаач гэмтэл авсны дараа бие дааж үйлдэл хөдөлгөөн /ярих, хөдлөх, явах, мөлхөх гэх мэт/ хийх боломжтой.

  1. Гэмтлүүд суугаа, босоо, хэвтээ аль ч байрлалд үүсч болно.
  2. Талийгаачид учирсан гэмтлүүд амьд байх үед үүсгэгджээ.

9.10. Талийгаачийн гэмтлүүд учирсан даруйдаа шууд үхэлд хүргэх гэмтлүүд биш бөгөөд гэмтэл учирснаас хойш хэсэг хугацаанд амьд байх боломжтой. Гэмтэл авснаас хойш хэсэг хугацааны дараа тархины цусан хангамжийн хямрал, тархи хавагналтын улмаас комад орж ухаангүй болох нөхцөл байдал үүссэн байж болно.

11. Талийгаач Г.Б т учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд амь насанд аюул учруулах боломжтой ба эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэмтэл байна.

  1. Талийгаач Г.Б ийн цогцос олдсон газраа нас барсан байх боломжтой, цогцсыг зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
  2. Талийгаачийн цогцост гарсан цогцосны хожуу үеийн өөрчлөлт нь хүйтний нөхцөлд хөдөө хээр 4 сар орчим болсон байж болохоор байна.
  3. Талийгаач Г.Б  нь зүрхний булчингийн архаг цус хомсрол, сорвижил архаг хууч өвчтэй байсан ба уг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна.
  4. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ. ...” гэх дүгнэлт /хх3- 94-97 тал/,

            Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1-02 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-53-55/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-56-60/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-61-67, 165-173, 181-183/, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан талаарх баримт /хх1-68-85/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /хх1-177-180/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-184-187/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх1-188-193/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх1-195-208/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-37/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх2-45-47, 50, 59, 66-67, 70-71, хх3-155/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх3-163/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх3-164/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх3-178-180/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-186-197/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Ц.Б  нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “О” гэх газарт өвөлжиж байсан Ц.Т гийн гэрт Г.Б тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн  маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас Г.Б  нь тархиндаа хүнд гэмтэл авч улмаар осгож нас барсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан,  хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т  энэ үйл баримтын талаар: “Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Заамар суманд 14 цагийн үед ирж, Төв аймгийн Онцгой байдлын газар луу Төв аймгийн Заамар сумаас хүн алга болсон гэж дуудлага өгөхөд онцгой байдлын газраас хүмүүс гарахаар болсон. Тэгээд бид хамт явсан хүмүүсийн хамт Сов дээр ирэхэд хошууч Б  гэдэг хүн “хайж байгаа хүнийг олсон айлд байна” гэж надад өөрийн биеэр хэлсэн. Тэгэхээр нь би “хаана байна ямар хүнээс сонсов” гэхэд “Өмнөговь аймагт байдаг хүүхдийн ээж Б  гэдэг хүнээс тийм сураг сонслоо “та буц буц амьд мэнд айлд байгаа юм байна” гэсэн. ...Тэр үед би Б  рүү залгасаар байгаад нэг утсаа авахаар нь ярихад Б ийн “найз нь гээд эрэгтэй хүн над руу яриад байсан, нэг болохоор Цагаан хаданд байна, нэг болохоор хөдөө байна гэж яриад байсан, энд тэнд байна гэж би хүнд хэлээгүй” гэсэн. Тэгэхээр нь би ямар дугаараас ямар хүн ярьсан талаар Б ээс тодруулан цаасан дээр балаар хэлсэн дугаарыг нь бичиж байхад машин засуулах гэж авч явсан Ц.Б  гэдэг хүн өөрөө миний дугаар байна гэж надад хэлсэн.  Би Б д хандан “яах гэж н.Б  рүү “олчихлоо” гэж худлаа ярьсан талаар асуухад Ц.Б  надаа хэлэхдээ Б ийг Цагаан хаданд оччихсон байж магадгүй гэж бодоод залгаж асуусан гэсэн. Тэгэхээр нь би “нүцгэн мөнгө төгрөггүй гарсан хүн хаа байгаа урд хил дээр 2 хоногийн дотор яаж очсон байдаг юм бэ?” гэж асуухад Б  надад хэлэхдээ “Цагаан хад хаана байдгийг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С-ын цагдаад очиж дахиж Б  хошуучтай уулзаж олдсон гэдэг нь худлаа боллоо гээд эрлээ үргэлжлүүлсэн. ...Тэр байсан гутлын мөр нь “Хар хошуу” уруудаад тэгээд жалгаар хойшоо гатлаад машин зам руу орсон мөр байсан. Тэрнээс цааш мөр мэдэгдэх зүйлгүй байсан. Ингээд  Булган аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тэр шөнөө Онцгой байдлын хүмүүс ирж маргааш өглөөнөөс 2 хоног хайсан.  Онцгой албаны хүмүүс 5 хоног хайгаад буцсан. Тэгээд үлдсэн хүмүүс нийт 14 хоног Т гийн гэрийн ойр хавь болон тэднийхээс Сов хүрэх зам, Совын бүх айлууд, хогийн цэг, оршуулгын газар, туулын гүүр, хойд урд өгөөмөр, туул голоор, цагаан эрэг зэрэг газраар хайсан олдоогүй. Аймгийн эмнэлэг дээр авч ирээд хотоос эмч нар ирээд задланд ороод гэмтэлтэй гэсэн хариу гарсан гомдолтой байна гэж / 1хх- 211-213 тал/ мэдүүлсэн байх ба   гэрч Ц. Т гийн өгсөн....Б  намайг өмөөрөөд босч ирээд талийгаач Б ийг заамдаад авсан. Наад 2-ыг болиул гэхэд Э  Б ийг салгаад , хойш дарж газарт суулгасан гэх мэдүүлэг /2-р хавтасны 119-121 тал/,

Гэрч Б.Г гийн “...23 цагийн үед машин янзлахаар ирсэн эалууг манай нөхөр Т  “чи машин янзалж чадах юмуу пиздаа минь” гэж хэлсэн чинь Б  нь “би чадна гээд байгаа юм бишүү пиздаа минь” гээд өөдөөс нь босоход хажууд нь сууж байсан Ц.Б  “чи миний ах руу яагаад байгаа юм бэ?” гээд босч ирээд нүүр болон цээж рүү нь 4-5 удаа цохиод байсан. Тэгэхэд Б ийн биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй, нөгөө залуу нь “би чадна” гээд хоорондоо маргалдахад нь хажуугаас нь бид нар “боль боль” гээд би “та нар унтацгаа өөрөө дуудаж ирүүлчихээд яах гэж ингээд байгаа юм бэ?” гэж хэлсэн гэх мэдүүлэг /2/р хавтас 5-6 тал/,

Гэрч Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Тухайн маргаан болох үед гэрч Б  / талийгаачтай хамтран амьдрагч/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  орон дээр буруу хараад хэвтэж байсан. . Наад 2 чинь зодолдлоо гэх эмэгтэй хүний дуунаар эргээд харахад Б  талийгаач 2 заамдалцсан байсан ба Э  дундуур нь орж Б ийг салгаж,  хойш нь дарж газарт хэвтүүлэхэд  тайвширахгүй байсан. Энэ байдлыг тэнд байсан бүх хүн харж байсан. Үүнийг Э  болон М  нар газар дээр хэвтүүлсэн гэж хэлж байгаа гэх мэдүүлэг , ...Б  талийгаачийг ална барина гээд орилж хашгираад  Э  гэдэг өндөр шар залуу Б ийг дарж хэвтүүлж байгаад тайвшруулж байсан. Энэ бол үнэн.   Талийгаачийг эрж хайж байхад Б  үргэлж л гар, хөл нь хөлрөөд л нэг л айдастай байдалтай байдаг байсныг цагдаагийнхан мэдэж байгаа. Би эхлээд талийгаачийг зайлаач гэж хэлчихсэнээ хэлэхгүй байсан ба Булган аймагт ирж мэдүүлэг өгөхдөө талийгч гэрээс гарахдаа чи намайг зориуд энд авчирч зодууллаа гэдэг үгийг хэлснээс болоод нөгөө хэд яах гэж тэгж хэлсэн юм, яах гэж хэлж байгаа юм наадах чинь бид нарыг ороох үг шдээ чи зайл гэснээсболж нөхөр чинь олдохгүй байгаа биз дээ энийг чинь бид хэлнэ шүү гэж хэлж байсан гэх мэдүүлэг / 3-р хх-156-158 тал/, ...талийгаач гарахдаа чи зохион байгуулалттайгаар зодууллаа гэж хэлээд гарсан би юу гэж байгаан зайлаач гэж хэлсэн. Цааш хараад хэвтээд унтаж байхад цохиж зодсоныг үгүйсгэхгүй. Сүүлд гэрт хамт байсан хүмүүс талийгаач таньд хэлээд гарсан үгийг битгий хэлээрэй цагдаа нар талийгаачийн  хэлсэн үгэнд орооно шүү гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /3-р хавтасны122-124 тал/,

 Гэрч М.М ийн өгсөн: “... Т  ах Б т хандаж “чи тэр хүүхдийн машин тэргийг янзалж өгч чадах юмуу чадахгүй юмуу пизда минь” гэж хэлэхэд Б  нь “чадна гээд байгаа юм бишүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхэд хойморт газар дээр хэвтэж байсан Б  босоод Б ийн цамцны захнаас нь бариад “чи юу гээд хүн хүн рүү үсчээд байгаа юм бэ” гэхэд би босоод “хөөе наад 2 чинь зодолдлоо ш дээ” гэж хашгирахад Э  босч ирээд Б ийг салгаад Б ийг хоймор хэсэгт газар дээр хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх2- 12 тал/,

Гэрч М.Э гийн өгсөн: “...Т  ах Б т чи наад машинаа янзалж чадах юм уу гэсэн чинь Б  пизда минь би янзалж чадалгүй яадгийн гэж хэлсэн. Тэгсэн чинь Б  Б ийг чи хөгшин хүнрүү пизда минь гэж хэллээ гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би зодолдож болохгүй гээд би босч салгаад хоёр тийш нь болгосон гэх мэдүүлэг /хх1-224-225 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1072 шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ундармаа, Амартүвшин нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тархины гэмтэл амьд ахуй цагтаа үүссэн байсан. Үүнийгээ шинжээч эмч үгүйсгээгүй. Цус харвалт, ялзралт 2 ялгаж болохооргүй байсан бол эд эсийн шинжилгээгээр тогтоох байсан ч ялгаж болохоор байсан . Эмнэлгийн тусламж авсан бол амьд байх боломжтой байсан .  Хөлдөлтийн улмаас нас барсан. Хөлдсөн тархи гэсэхдээ тэлсэн учир дотроосоо гадагш тэлсэн байсан бүрэлдхүүнтэй гаргасан  1072 дүгнэлт үндэслэлтэй гэх мэдүүлэг , талийгаачийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1075 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар давхар нотлогдон шүүгдэгч Ц.Б  нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “О” гэх газарт өвөлжиж байсан Ц.Т гийн гэрт Г.Б тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож , эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх үйл ажиллагааг ойлгох бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас хүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”  гэж заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б д холбогдох хэрэгт улсын яллагчийн яллаж байгаа  гэрч Б.Г гийн мэдүүлэг сэтгэцийн өвчний улмаас мэдүүлэг өгөх чадварүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба Ц.Б  Г.Б ийг зодож хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзэж байгаа боловч дээрх гэрч Ц.Т , М.Э , М.М , Б.Г , Ж.Б  нарын  мэдүүлэг, талийгаачийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1075 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б ийг уг хэрэгт гэм буруугүй гэж маргаж байгаа нөхцөл байдал  үгүйсгэгдэж байна.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Гэрч Б.Г г дунд сургуулийн нийгмийн ажилтанг байлцуулан 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байцаасан тэмдэглэл “...23 цагийн үед машин янзлахаар ирсэн эалууг манай нөхөр Т  “чи машин янзалж чадах юмуу пиздаа минь” гэж хэлсэн чинь Б  нь “би чадна гээд байгаа юм бишүү пиздаа минь” гээд өөдөөс нь босоход хажууд нь сууж байсан Ц.Б  “чи миний ах руу яагаад байгаа юм бэ?” гээд босч ирээд нүүр болон цээж рүү нь 4-5 удаа цохиод байсан. Тэгэхэд Б ийн биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй, нөгөө залуу нь “би чадна” гээд хоорондоо маргалдахад нь хажуугаас нь бид нар “боль боль” гээд би “та нар унтацгаа өөрөө дуудаж ирүүлчихээд яах гэж ингээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. М.Э  Ц.Б ийг салгаад Ц.Б ийг дараад хоймор хэсэгт газар дээр суулгасан. Тэгээд хэсэг зүгээр сууж байгаад Ж.Б  Г.Б ийг “машин янзлана гэж ирчихээд архи дарс уугаад яагаад маяглаад байгаа юм бэ? эртхэн унтаж амар” гээд байсан. Тэгэхэд Г.Б  нь эхнэрийнхээ өөдөөс “би чадна чамд ямар хамаатай юм бэ?” гээд хэрэлдсэн. Тэгээд хоорондоо маргалдаад эхнэр нь өөдөөс нь үг хэлээд байх шиг байсан юу гэж хэлсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд хэсэг чимээгүй болоод Г.Б  манай баруун талын орон сууж байснаа гутлаа өмсөөд гараад гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх2- 5-6 тал /,  Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа бүрэлдэхүүнтэй эмчийн дүгнэлтээр Г  нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гарсан.

Гэрч Б.Г гийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн: “...Намайг харснаар талийгаач Б  нь Б тэй заамдалцаад барьцалдаад авсан. Ингээд Б  талийгаачийг цээж толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Б  талийгаач Б ийг цохиод авсан чинь манай гэрийн баруун талд байсан араг саврыг мөргөөд хойшоогоо унасан. Тэгээд Б  газраас босч ирээд Б тэй барьцалдаж авсан. Манай нөхөр боль боль гээд холдуулсан.Холоос хүн авчирчихаад яах гээд байгаан гэж хэлж байсан  гэх мэдүүлэг,  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1052 дүгнэлт гарсан ба сэтгэцийн хувьд “ шинж тэмдэгийн уналт, ухаан сулрал” хэмээх сэтгэцийн эмгэгтэй  байна.

2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Б.Г  нь болсон хэргийн талаар бүрэн гүйцэд мэдүүлэг өгөх чадваргүй  гэж дүгнэлт гаргажээ. 

Дээрхи байдлаас дүгнэхэд  гэрчээр Б.Г  нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө адил буюу Ц.Б  амь хохирогчийг 4-5 удаа цохьсон гэж мэдүүлдэг боловч гэрч Б.Г гийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нийгмийн ажилтанг байлцуулан авсан мэдүүлэгийг нотлох баримтын шаардлага хангасан  хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх  үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Харин гэрч Б.Г гийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгийг,  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1052 дүгнэлтэд: “2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Б.Г  нь болсон хэргийн талаар бүрэн гүйцэд мэдүүлэг өгөх чадваргүй. ...”  гэж гаргасан байх тул  шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.Т  нь 14036780 төгрөгийн иргэний нэхэмжлэл бүхий 19 хуудас нотлох баримт гаргаж өгснөөс шүүх нотлох баримтын хамаарал, агуулга, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж  /шашы эд зүйл  оршуулгын зардал 1495500, 950600₮, 6910500₮, 1168800₮ 803600₮ 222500₮, 183480₮ нийт 11734980₮,  шатахууны зардал 234000₮, 23000₮, талийгаачийг эрэн хайхад гарсан зардал буудал 50000₮, шатахуун 200000₮, 100000₮, 32000₮, Улаанбаатараас Булган хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал 239900₮, шатахуун 136400₮,  162400₮,  66000₮, 76000₮, нүүдэлчин зочид буудал 55000₮ 50000₮, нийт 1424700₮ бүгд 13159680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй /шатахууны зардал 216000, 221400, / засвартай баримт/, телевизед эрэн сурвалжуулах зар түгээх 50000 /огноо зөрүүтэй/  201600/ нийт 689000 төгрөг, тооны алдаатай  баримтгүй 188100 төгрөг нийт 877100 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо  нөхөн төлөхөө, илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, түүнчлэн бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

  Шүүгдэгч Б  нь 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулах 10000000 төгрөгийн торгуулийн ялаас цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож 210000 төгрөгийг хасч тооцон 9790000 төгрөгөөр торгох нь үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч Ц.Б  нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Б ий цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож торгох ялаас 210000  /хоёр зуун арван мянга/ төгрөгийг хасч тооцон 9790000 /есөн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 9790000 /есөн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 271944 /хоёр зуун далан нэг мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.  

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож ялыг солихыг шүүгдэгч Ц.Б д мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б эс 13159680 /арван гурван сая нэг зуун тавин есөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 877100 /найман зуун далан долоо мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,ийн хууль ёсны төлөөлөгч  тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ