Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 7073

 

                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг, 19-р гудамж, 1011 тоотод оршин суух Сартуул овогт Байгальмаагийн Эрдэнэтуяа /РД:МЗ92042003/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,058,176.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Эрдэнэтуяа нь 2014 оны 8 дугаар  сарын 13-ны өдөр тус банктай №2014/000235/0100 тоот “Цалингийн зээли ба барьцааны гэрээ”-г байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, гэрийн тавилга авах зориулалтаар авсан. Зээлдэгч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 459016227 тоот цалингийн картын дансны орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 3,000,000 төгрөгөөс 2,107,316.32 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 859,498.52 төгрөгөөс 697,005.85 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь 2016 оны 2 дугаар сараас хойш төлбөрийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээний хугацаа дууссан. Иймд зээлдэгч Б.Эрдэнэтуяагаас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 1,058,176.35 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 29,947.00  төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.                    

Хариуцагч Б.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжилсэн 1,058,176.35 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Б.Эрдэнэтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,058,176.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Б.Эрдэнэтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Эрдэнэтуяа нь нэхэмжлэгч  “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,058,176.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Эрдэнэтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,947 төгрөгөөс 14,973.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас  14,973.5  төгрөгийг, хариуцагч Б.Эрдэнэтуяад 14,973.5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР