Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2016/00558

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                          биелүүлснийг  баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам  би,

Нэхэмжлэгч: *******нуур дүүрэг дэх  ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 03-10 тоотод оршин суух, ******* *******  холбогдох саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******нуур дүүрэг дэх  ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  С.Төмөрбаатар  нь  архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр 2016 оны 11 сарын 24-ний өдөр 1*******27 картанд бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны  төлбөр болох 4.1*******0 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.Алтанцэцэг  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Төмөрбаатар нь саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөгийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С.Төмөрбаатар нь саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөгийг нэхэмжлэгч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч  нь  нэхэмжлэлийн  шаардлагыг  биелүүлсэн  нь  Иргэний  хуульд

 

харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.*******нуур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* *******  холбогдох саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.**************0 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч   2.27******* төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.ЦЭЦЭГДУЛАМ