Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00559

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Нэхэмжлэгч: 1968 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл *******, хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо,  ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод  оршин суух, овогт , хамтын амьдралтай байснаа  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг *******015 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Шинэхүү  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: бид хоёр анх *******003 оны 01 сарын *******0-нд танилцсан бөгөөд охиныг минь 3 настай байхад бид хоёр хамтран амьдарсан юм. Манай нөхөр *******016 оны 11 сарын 01-нд зуурдаар нас барсан. Охин тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэр бүлийн баталгаагүй учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай байна. Охин маань надаар овоглодог, суугаад хүүхэд гаргаагүй учраас гэрлэлтээ батлуулахгүй гээд батлуулдаггүй байсан гэв.

           Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамт авахуулсан фото зураг, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч нь талийгаач нөхөр Л. *******003 оноос *******016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа “Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм” гэжээ.

          Б. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

         Нэхэмжлэгч   нь *******003 оноос *******016 оны 11 сарын 01-ний өдрийг  хүртэл хугацаанд хамтран амьдарч  байсан ба  Л. нь *******016 оны  11 дүгээр сарын 01-ний өдөр  нас барсан болох нь:

           овогт ын №0000175*******63 дугаартай нас барсны гэрчилгээний  хуулбар,

           Анхтуяагийн  төрсний гэрчилгээний хуулбар,

           Нэхэмжлэгч  нь  гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг,     

           Гэрч шүүхэд өгсөн “ нөхөр нь миний төрсөн ах юм. 1984 онд миний ах ******* дүүрэгт шилжиж ирээд дүүргийн туслах аж ахуйд малчнаар ажиллаж байгаад группэд гарсан.  Батбаяртай гэр бүл  болж 10 гаруй жил хамт амьдарсан. Батбаяр нарын дундаас хүүхэд төрөөгүй. Харин ахтай суухаас өмнө охинтой байсан. Охин нь 4 настай байсан. Охиныг нь Анхтуяа гэдэг. Батбаяр миний ах нар *******016 он хүртэл хамт  амьдарч байсныг сайн мэднэ. ах  *******016 оны 11 сарын 01-ний өвчний улмаас  нас барсан юм”  гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд  өгсөн “ нөхөр нэг нутаг усны улс, найз нөхөд байсан юм. Батбаяр нар нь  хамт амьдарч байсан талаар мэднэ. Би *******011 онд *******т ирээд найз болохоор тэднийхээр очдог байсан. Тэгэхэд Батбаяр нар хамт амьдарч байсан. Тэдний дундаас  хүүхэд төрснийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг охинтой.  нь *******016 он хүртэл Батбаяртай хамт амьдарч байгаад *******016 онд нас барсан юм” гэсэн  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв  баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

   115.*******.1, 116, 1******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14-д зааснаар овогт овогт   *******003 оноос *******016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл  хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж 70.*******00 төгрөг төлөхөөс *******016.11.*******4-ний өдрийн 193******* дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар  зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

                   

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              П.ЦЭЦЭГДУЛАМ