Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 475

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 16                           Дугаар 475                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Г.Сүхбаатарт холбогдох дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, алданги 46800 төгрөг, нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Сүхбаатар нь 2011 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн дулааны эрчим хүч ашиглаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, дулааны эрчим хүчээр хангах гэрээг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд дулааны төлбөр 93600 төгрөг, хугацаа хэтэрсэн 1092 хоногт 46800 төгрөгийн алданги тооцож нийт 140400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Сүхбаатартай харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж 140400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 46800 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Г.Сүхбаатар нь “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т 93600 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгний хамт нийт 95875 төгрөгийг нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын данс руу шилжүүлж хохирлыг барагдуулсан учир эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

Хариуцагч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ /захирал С.Намнандоржтой харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, алданги 48600 төгрөг, нийт 140400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 48600 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Г.Сүхбаатар би дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгний хамт нийт 95875 төгрөгийг нэхэмжлэгч“Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т төлж  хохиролгүй болгосон тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь хариуцагч Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Г.Сүхбаатарт холбогдуулан дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, алданги 48600 төгрөг, нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, алданги 48600 төгрөг, нийт 140400 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 48600 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Г.Сүхбаатар нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөг, нийт 95875 төгрөгийг  Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын данс руу шилжүүлж зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын 140400 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг хариуцагч Г.Сүхбаатар нь  нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т төлсөн болохыг дурдаж, үлдэх 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь хариуцагч Г.Сүхбаатараас дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93.600 төгрөг, алданги 48600 төгрөг, нийт 140400  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 48600 төгрөгийг хасч, хариуцагч Г.Сүхбаатар нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 93600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгний хамт нийт 95875 төгрөгийг нэхэмжлэгч“Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т төлж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын 140400 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг хариуцагч Г.Сүхбаатар нь  нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т төлсөн болохыг дурдаж, үлдэх 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА