Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1119

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

Улсын яллагч Х.Нарангуа,

Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД:11.../ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боорчи овогт ...ийн ...т холбогдох 1908039721270 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинатын 3-11  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боорчи овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

С.... нь  2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон               хорооллын 109 дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Б....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei р20 загварын гар утас, Ай фоне 5 загварын гар утас зэрэг                            эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 535,000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар 1 хороо, Содон хорооллын 109 дүгээр ...тоотод оршин суух иргэн Т....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч гурвалсан үйлчилгээтэй Скаймедиа төхөөрөмжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 190,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 12 ...тоотод оршин суух иргэн Н....гийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei р10 загварын гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 573.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны ...оотод оршин суух иргэн Б....ийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Наiег загварын зөөврийн компьютер, Ай фоне 6 плас загварын гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 110 дугаар байрны 2 давхрын ... тоотод оршин суух иргэн Н....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Ай фоне 5 эс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Л....ийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч хар өнгийн түрүүвч, түүний дотор байсан хуримын хос бөгж, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон гинж, кулонтой 1 ширхэг зэрэг эд зүйлийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 110 дугаар байрны 7 давхрын ... тоотод оршин суух иргэн Г....гийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei smart загварын гар утас, бугуйн цаг, мөнгөн бөгж, цэнэглэгч, чихэвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 7 удаагийн үйлдлээр иргэн Б...., Т...., Н...., Б....Н....а, Л...., Б.... нарт нийт 4,913,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрээс 2 ширхэг гар утас алдагдсан байна гэсэн. Тэгээд гэртээ гар утаснуудаа хайгаад байж байтал цонхон дээр гутлын мөр байхаар нь хулгайч орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 19-20 х/,

            2.Хохирогч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 109 дүгээр ...тоотод 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нүүж орсон юм. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Скаймедиа компаниас гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийг 195,000 төгрөгөөр худалдан аваад гэртээ суурилуулж амжаагүй, жижиг өрөөний цонхны тавцан дээр тавьчихсан байсан бөгөөд бид нар анзаарч хараагүй юм. Тэгтэл өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын ажилтнууд манай гэрт ирээд танай гэрээс эд зүйлс алдагдсан уу гэж асуухаар нь эд зүйлсээ шалгаад үзтэл дээрх модем буюу төхөөрөмж байхгүй байсан. Уг төхөөрөмжийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шинээр нь 195,000 төгрөгөөр худалдан авч байсан ашиглаагүй шинээрээ байсан. Худалдан авсан баримт нь байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 84-86 х/,

            3.Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед хаалгаа түгжээд унтаад өглөө сэрэхэд орны толгой дээр байсан Huaweai р-10 маркийн гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч, бичиг баримтууд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Huaweai р-10 гар утсыг Монтелоосс 350,000 мянган төгрөгөөр авч байсан. Хар арьсан цүнхээ 50,000 төгрөгөөр авч байсан, Улаан өнгийн түрүүвчээ 130,000 төгрөгөөр авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 132-133 х/,  

            4.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын нутаг руу эхнэр хүүхдийн хамт амрахаар явсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрийнхээ эд зүйлсийг шалгаж үзтэл манай гэрээс том өрөөнд байсан миний өөрийн ашиглаж байсан Ай фонь 6 пласс маркийн гар утас, жижиг өрөөнд байсан манай эхнэрийн Haier маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлс байхгүй болчихсон байсан бөгөөд манай гэр эзэнгүй байх хугацаанд ямар нэгэн хүн манай гэрт ирээгүй цоожтой байсан юм. Тухайн өдөр би байрныхаа СӨХ-ийн ажилчдаас манай гэрээс эд зүйлс алдагдсан байна харсан үзсэн зүйл байна уу гэж асуутал манай 109-110 дугаар байрны айлуудаас эд зүйлс алдагдсан цагдаагийн байгууллагад хандаад үз гэж хэлсний дагуу цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Уг гар утсыг 2019 оны 06 дугаар сард Монтелл худалдааны төвөөс 450,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг компьютерийн нугас нь бага зэрэг эвдэрчихсэн тэгэхдээ хэвийн ажиллагаатай ажиллаж байсан. Уг зөөврийн компьютерийг 2015 онд шинээр нь 890,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 180-181 х/,

            5.Хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн үед унтаж байхад гэнэт чимээ гарахаар нь гэрлээ асаасан чинь манай гэрийн хөшигний ард талд үл таних эрэгтэй хүн байж байснаа гэрэл асангуут цонхоор гараад зугтсан. Тэгээд эд зүйлээ алдагдсан байна уу гээд шалгатал миний Айфонь 5s маркын гар утас алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 220-221 х/,

            6.Хохирогч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум руу албан ажлаар явсан явахдаа гэрээ цоожлоод гарсан ба манайд хүн үлдээгүй. Тухайн үед манай эхнэр хүүхэд хөдөө Өвөрхангай аймагруу амрах гээд явчихсан байсан бөгөөд би өөрийн төрсөн дүү Л.Сүхбатад өөрийн гэрийн түлхүүрээ өгөөд чи манай гэрийг хааяа ирээд хараарай гэж хэлээд захиж үлдээсэн юм. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ ирсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр хүүхэд гэрт ирээд эд зүйлсээ шалгаад үзтэл жижиг өрөөнд байрлах шар өнгийн модон авдрын цоож нь эвдэрчихсэн дотор нь байсан хар өнгийн түрийвч, дотор байсан хуримын хос бөгж 2 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон гинж кулон хосоороо, МУБИС-ийн ромбо 1 ширхэг, мөн хадганд боосон тарнитай 5 ширхэг мянгатын дэвсгэр, 10,000 мянгатын дэвсгэр 1 ширхэг нийтдээ 15,000 төгрөг алга болсон байсан. Мөн том өрөөнд хөшигний ард байсан саарал өнгийн Dell маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 16-18 х/,

             7.Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед унтаад өглөө сэрэхэд манай гэрээс гар утас болон бугуйн цаг мөнгөн бөгж, цэнэглэгч, чихэвч гэх зүйлүүд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Huawai smart Unitel төвөөс мянган 720.000 төгрөгөөр авч байсан. Бугуйн цагыг Их дэлгүүрээс 80,000 төгрөгөөр авсан. Мөнгөн бөгжийг хаанаас авсанаа санахгүй байна, 30,000 төгрөгөөр үнэлж байна. Чихэвч болон цэнэглэгчийг 20,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 70-71 х/,

            8.Иргэний нэхэмжлэгч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувиараа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ноён төгрөг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ...ийн ... гэх хүүхэд манай барьцаалан зээлдүүлэх газарт Дэлл маркийн энгийн нөүтбүүкийг 50,000 төгрөгний барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагаас тухайн нөүтбүүкийг хулгайн эд зүйл байна гэж хэлээд хурааж авч явсан. Тиймээс тухайн хэрэгт би иргэний нэхэмжпэгчээр орох болсон юм. Манай барьцаалан зээлдүүлэх газраас хүүтэйгээ нийт 53,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилж байгаа 53,000 төгрөгийг Нөүтбүүк барьцаанд тавьсан С.... гэх хүүхдээс авсан байгаа, надад одоо нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 23 х/,

 9.Шүүгдэгч С....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 109 дүгээр байрны 1 дүгээр орц 12 давхрын айлд орж Huawai Р10 загварын гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч авсан. Утсыг нь нэг танихгүй хүнд 70,000 төгрөгөнд зарсан юм. Бусад эд зүйлсийг нь хаячихсан юм. ... 2019 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 109 дүгээр байрны 12 давхарт байрлах айлаас хулгай хийчэхээд 14 давхарт дахин онгорхой цонхтой айл байгааг олж харсан юм. Тухайн айлруу дахин болконы цонхоор нэвтэрч ороход цонхны тавцан дээр нь жижиг цаасан хайрцагтай юм байхаар нь шууд аваад буцаад гараад явсан юм. Тухайн айлаас хулгайлсан зуйл нь Скаймедиагийн төхөөрөмж байсан. Би тухайн төхөөрөмжийг үнэд хүрэхгүй юм байна гэж бодоод Содон хорооллын хогын савруу шууд хаячихсан юм. ... 2019 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 109 дүгээр байрны 14 давхарт байрлах айлаас хулгай хийгээд шатаар доошоо бууж байтал 4 дүгээр давхарт бас болконых нь цонх нь онгорхой нэг айл харагдсан юм. Тухайн айлруу дахин болконы цонхоор нэвтэрч ороход миний орсон өрөөнд Ай фонь 6 пласс маркийн гар утас, цэнхэр өнгийн нөүтбүүк байсан юм. Тухайн эд зүйлсийг аваад би орсон цонхоороо буцаж гарсан юм. Тухайн айлаас хулгайлсан Ай фонь 6 пласс маркийн гар утас нь кодтой байсан болохоор ашиглах боломжгүй юм байна гэж бодоод 21 дүгээр хорооллын тэр хавьд явж байсан танихгүй хүнд 25,000 төгрөгөнд зарчихсан. Харин нөүтбүүкийг нь нээж үзэхэд ажиллахгүй байхаар нь тухайн байрны 15 дугаар давхарт хаячихсан юм. ... 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 110 дугаар байрны гаднаас онгорхой цонх байгаа эсэхийг харахад 7 давхрын айлын болконых нь цонх онгорхой харагдсан. Тэгээд би тухайн айлын цонхоор явж ороход миний орсон өрөөний ширээн дээр Huwai smart маркийн гар утас, бугуйн цаг чихэвч, цэнэглэгч, нөүтбүүк зэрэг эд зүйлс байсан. Би тухайн өрөөнөөс Huawai smart маркийн гар утас, бугуйн цаг, бөгж, чихэвчийг нь аваад орсон цонхоороо буцаад гараад яваад өгсөн. Би тухайн айлаас хулгайлсан Huawai smart гар утсыг хар хорин зах дээр 110,000 төгрөгөнд зарсан. Харин чихэвч, бөгжийг нь хаячихсан, харин бугуйн цагийг цагдаагийн байгууллагад эргүүлж өгсөн. ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд явж байгаад гэнэт хулгай хиймээр санагдсан юм. Тэгээд би Содон хорооллын 109 дүгээр байрны нэгдүгээр орцоор хамгийн дээд давхарт нь гарч шөнө 02 цаг хүртэл хүмүүсийг унтахыг нь хүлээсэн юм. Тэгээд шөнө 02 цагийн орчимд би тухайн байрны 15 давхраар шатаар доошоо бууж байхдаа 9 давхрын айлын цонх нь онгорхой харагдахаар нь тухайн айлруу явж орсон юм. Би орсон өрөөнд хүмүүс байхгүй цаад талын өрөөнд унтаж байх шиг байсан. Намайг тэр өрөөнд ороход 2 ширхэг гар утас цэнэглээд тавьчихсан байсан. Би тэр айлаас тэр хоёр гар утсыг аваад буцаж орж ирсэн цонхоороо гараад явсан юм. Миний хулгайлсан 2 ширхэг гар утас нь Ай фонь 5 эс, Huawai р20 маркийн гар утас байсан. Би тухайн өдөр интернэт тоглоомын газар хоночихоод маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ай фонь 5 эс маркийн гар утсыг Хархорин зах дээр 40,000 төгрөгөнд зарсан, харин Huawai р20 маркийн гар утсыг цайз 16-д танихгүй хүнд 160,000 төгрөгөөр зарсан. ... 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө 02 цагийн орчимд дахин хулгай хийхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 109 дүгээр байрны 8 дугаар давхарт явж байтал онгорхой цонх байхаар нь дотогш нэвтэрч орсон. Тухайн айлруу явж ороход гэрт нь хүн байхгүй юм шиг байсан. Тэгээд бусад өрөөнд нь хүн байгаа эсэхийг шалгаж үзэхэд хүн байхгүй байсан. Тэгээд том өрөөнд нь байсан нөүтбүүкийг аваад буцаад гарах гэж байтал миний орж ирсэн өрөөнд онгорхой авдар байж байсан. Тухайн авдарыг онгойлгож үзэхэд хар өнгийн эмэгтэй хүний түрүүвч байсан. Тухайн түрийвчийг уудалж үзэхэд монетон эдлэлүүд байсан. Тухайн түрүүвчнээс монетан эдлэлүүд, МУБИС-ийн ромбо авсан бас авдран дээр хадганд ороолттой байсан 15,000 төгрөгийг аваад гарсан юм. Би тухайн айлаас хулгайлсан эдлэлүүдийг Хархорин худалдааны төв дээр 868,000 төгрөгөнд зарсан. Харин нөүтбүүкийг Гандангийн автобусны буудлын урд байрлах ломбарданд 50,000 төгрөгний барьцаанд тавьсан юм. МУБИС-н робыг хаячихсан. ... 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 110 дугаар байрны гадна талд онгорхой цонхтой айл байгаа эсэхийг харахад 2 давхарт нэг айлын цонх онгорхой байсан. Би тухайн айлруу нэвтэрч орж орон дээр байсан айфонь 5 эс маркийн гар утсыг аваад гарч байхад тухайн гэрт байсан охин сэрчихсэн юм. Тэгээд би тухайн айлаас гараад шууд тухайн байрны 15 давхарлуу гараад байж байтал цагдаа нар ирээд намайг барьж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 64, 108, 199, 242, 2 хх 53, 113, ... х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

10.Гэрч Ж....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай дүү ...а жижиг өрөөнд хүн дуугараад байхаар сэрээд харсан чинь хөшигний тэнд хүн зогсож байсан гэсэн. Тэгээд 00 ороод буцаад ирсэн чинь нөгөө залуу нуугдаад цонхоор гараад зугатаачихсан гэж хэлсэн. Тэгээд ах, эгч нараа сэрээгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 225 х/,

11.Шинжээчийн 4090 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн ...ийн ...ийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2.Санд 2019-290-СХД/1/,/3/,/5/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр ...ийн ...ийн баруун гарын дунд, зүүн гарын эрхий, зүүн гарын ядам хуруугаар үүссэн мөр байна. ... гэх дүгнэлт /1 хх 50 х/,

12.Хохирогч нарын хохирлын мөнгө хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтууд /1 хх 22, 87, 134, 182, 2 хх 20, 22, 72, 129-130, 158-164 х/,

13.Эд зүйлсийн үнэлгээ /1 хх 33, 99, 148, 189, 230, 2 хх 35, 84 х/

 14.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.... 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод хоёрдугаар төрөх газар айлын том хүү болон мэндэлсэн юм. С.... Сонгинохайрхан дүүргийн саппорогийн ард талд байдаг 104 дүгээр цэцэрлэгт явж байгаад нийслэлийн 83 дугаар сургуульд орсон юм. Тэгээд нийслэлийн 86 дугаар сургуульд 12 дугаар ангийг төгссөн юм. 2015 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Монголын үндэсний их сургуульд барилгын инженерийн ангид элсэн орсон юм. 2016 онд цэрэгт татагдаж 0,32 дугаар ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан юм. Цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн монголын үндэсний их сургуульд суралцаж байгаа. Одоо 4 дүгээр курсын оюутан байгаа юм. Манай хүүхэд ажилд их сайн хүүхэд байгаа юм. Хүний хий гэсэн зүйлийг хийчихдэг. 10 жилдээ онц сурдаг хүүхэд байсан. С.... ааш зангийн хувьд их тайван даруухан хүний үгнээс гардаггүй гэр орноос гарч яваад байдаггүй хүүхэд байгаа юм. С.... архи тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд байсан. Сүүлийн үед нууцаар тамхи татаад байгаа юм шиг байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 153 х/,

15.Гэрч Ю....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.... ааш зангийн хувьд их тайван даруухан хүний үгнээс гардаггүй гэр орноос гарч яваад байдаггүй хүүхэд байгаа юм. С.... архи тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд байсан. Сүүлийн үед нууцаар тамхи татаад байгаа юм шиг байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 155 х/,

16.Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 133 х/,

17.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх 134 х/,

18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 167 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч С.... нь:

1.2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон              хорооллын 109 дүгээр байрны ...  тоотод оршин суух иргэн Б....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei р20 загварын гар утас, Ай фоне 5 загварын гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 535.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б....ын: “... гэртээ гар утаснуудаа хайгаад байж байтал цонхон дээр гутлын мөр байхаар нь хулгайч орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 19-20 х/,

- Шүүгдэгч С....ийн: “...Би тэр айлаас хоёр гар утсыг аваад буцаж орж ирсэн цонхоороо гараад явсан юм. Миний хулгайлсан 2 ширхэг гар утас нь Ай фонь 5 эс, Huwai р20 маркийн гар утас байсан. Би тухайн өдөр интернэт тоглоомын газар хоночихоод маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ай фонь 5 эс маркийн гар утсыг Хархорин зах дээр 40,000 төгрөгөнд зарсан, харин Huwai р20 маркийн гар утсыг цайз 16-д танихгүй хүнд 160,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /2 хх ... х/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Huaweai p-20 гар утас 400,000 төгрөг, Iphone 5s гар утас 135,000  төгрөг, нийт 535,000 төгрөг” /1 хх 33 х/,

            2.2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар 1 хороо, Содон хорооллын 109 дүгээр ...тоотод       оршин суух иргэн Т....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч гурвалсан үйлчилгээтэй Скаймедиа төхөөрөмжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           - Хохирогч Т....ын: “... эд зүйлсээ шалгаад үзтэл дээрх модем буюу төхөөрөмж байхгүй байсан. Уг төхөөрөмжийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шинээр нь 195,000 төгрөгөөр худалдан авч байсан ашиглаагүй шинээрээ байсан. Худалдан авсан баримт нь байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 84-86 х/,

           - Шүүгдэгч С....ийн: “...Тухайн айлаас хулгайлсан зуйл нь Скаймедиагийн төхөөрөмж байсан. Би тухайн төхөөрөмжийг үнэд хүрэхгүй юм байна гэж бодоод Содон хорооллын хогын савруу шууд хаячихсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх ... х/,

           - Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Skymedia /гурвалсан үйлдэлт төхөөрөмж/ 190,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 94 х/,

3.2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 12 ...тоотод оршин суух иргэн Н....гийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei р10 загварын гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 573,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н....гийн: “...өглөө сэрэхэд орны толгой дээр байсан Huaweai р-10 маркийн гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч, бичиг баримтууд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.  ...” гэсэн мэдүүлэг /1 хх 132-133 х/,

- Шүүгдэгч С....ийн: “...12 давхрын айлд орж Huwai Р10 загварын гар утас, хар арьсан цүнх, улаан өнгийн түрүүвч авсан. Утсыг нь нэг танихгүй хүнд 70,000 төгрөгөнд зарсан юм. Бусад эд зүйлсийг нь хаячихсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх ... х/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Huaweai p-10 гар утас 350,000 төгрөг, хар өнгийн арьсан цүнх 50,000 төгрөг, улаан өнгийн арьсан түрийвч 130,000 төгрөг, иргэний үнэмлэх 30,000 төгрөг, хаан банкны карт 5,000 төгрөг, Тесо компанийн карт 3,000 төгрөг, кино театрын карт 5,000 төгрөг, нийт 573,000 төгрөг” /1 хх 146 х/,

4.2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны ...оотод оршин суух иргэн Б....ийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Найег загварын зөөврийн компьютер, Ай фоне 6 плас загварын гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б....ийн: “...эд зүйлсийг шалгаж үзтэл манай гэрээс том өрөөнд байсан миний өөрийн ашиглаж байсан Ай фонь 6 пласс маркийн гар утас, жижиг өрөөнд байсан манай эхнэрийн Haier маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлс байхгүй болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 180-181 х/,

- Шүүгдэгч С....ийн: “...болконы цонхоор нэвтэрч ороход миний орсон өрөөнд Ай фонь 6 пласс маркийн гар утас, цэнхэр өнгийн нөүтбүүк байсан юм. Тухайн эд зүйлсийг аваад би орсон цонхоороо буцаж гарсан юм. ..” гэх мэдүүлэг /2 хх ... х/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн компьютер /бага зэрэг эвдэрсэн/ 350,000  төгрөг, Iphone 6 plus /дэлгэцний мэдрэгч эвдэрсэн/ гар утас 300,000 төгрөг, нийт 650,000 төгрөг” /1 хх 189 х/,

5.2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 110 дугаар байрны 2 давхрын ... тоотод оршин суух иргэн Н....ын байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Ай фоне 5 эс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135,000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н....ын: “...Тэгээд эд зүйлээ алдагдсан байна уу гээд шалгатал миний Айфонь 5s маркын гар утас алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 220-221 х/,

- Шүүгдэгч С....ийн: “...Би тухайн айлруу нэвтэрч орж орон дээр байсан айфонь 5 эс маркийн гар утсыг аваад гарч байхад тухайн гэрт байсан охин сэрчихсэн юм. Тэгээд би тухайн айлаас гараад шууд тухайн байрны 15 давхарлуу гараад байж байтал цагдаа нар ирээд намайг барьж авсан. ...”  гэх мэдүүлэг /2 хх ... х/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Iphone 5s гар утас 135,000 төгрөг, нийт 135,000 төгрөг” /1 хх 230 х/,

6.2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Л....ийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч хар өнгийн түрүүвч, түүний дотор байсан хуримын хос бөгж, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон гинж, кулонтой 1 ширхэг зэрэг эд зүйлийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2,215,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л....ийн: “... эд зүйлсээ шалгаад үзтэл жижиг өрөөнд байрлах шар өнгийн модон авдрын цоож нь эвдэрчихсэн дотор нь байсан хар өнгийн түрийвч, дотор байсан хуримын хос бөгж 2 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон гинж кулон хосоороо, МУБИС-ийн ромбо 1 ширхэг, мөн хадганд боосон тарнитай 5 ширхэг мянгатын дэвсгэр, 10,000 мянгатын дэвсгэр 1 ширхэг нийтдээ 15,000 төгрөг алга болсон байсан. Мөн том өрөөнд хөшигний ард байсан саарал өнгийн ОеН маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 16-18 х/,

- Шүүгдэгч С....ийн: “...том өрөөнд нь байсан нөүтбүүкийг аваад буцаад гарах гэж байтал миний орж ирсэн өрөөнд онгорхой авдар байж байсан. Тухайн авдрыг онгойлгож үзэхэд хар өнгийн эмэгтэй хүний түрийвч байсан. Тухайн түрийвчийг уудалж үзэхэд монетон эдлэлүүд байсан. Тухайн түрүүвчнээс монетан эдлэлүүд, МУБИС-ийн ромбо авсан бас авдран дээр хадганд ороолттой байсан 15,000 төгрөгийг аваад гарсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх ... х/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Хуримын бөгжний хослол /сорьц тодорхойгүй эмэгтэй, эрэгтэй хатан сүйх, хатан бугуйвч дүртэй/ 850,000 төгрөг, монетөн бөгж /сорьц тодорхойгүйгол хэсэгтээ шигтгээ буюу талсттай/ 200,000 төгрөг, монетан хослол /гинж болон кулон, сорьц тодорхойгүй, эмэгтэй/ 600,000 төгрөг, зөөврийн компьютер /Dell фирм, үзүүлэлт тодорхойгүй/ 500,000 төгрөг, ромбо буюу энгэрийн тэмдэг 50,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг” /2 хх 35 х/,

7.2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 110 дугаар байрны 7 давхрын ... тоотод оршин суух иргэн Г....гийн байнга амьдрах орон сууцны цонхоор нэвтэрч Huawei smart загварын гар утас, бугуйн цаг, мөнгөн бөгж, цэнэглэгч, чихэвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          - Хохирогч Г....гийн “...өглөө сэрэхэд манай гэрээс гар утас болон бугуйн цаг мөнгөн бөгж, цэнэглэгч, чихэвч гэх зүйлүүд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 70-71 х/,

- Шүүгдэгч С....ийн: “…айлын цонхоор явж ороход миний орсон өрөөний ширээн дээр Huwai smart маркийн гар утас, бугуйн цаг чихэвч, цэнэглэгч, нөүтбүүк зэрэг эд зүйлс байсан. Би тухайн өрөөнөөс Huwai smart маркийн гар утас, бугуйн цаг, бөгж, чихэвчийг нь аваад орсон цонхоороо буцаад гараад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /2 хх ... х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Huaweai smart загварын гар утас 500,000 төгрөг, бугуйн цаг 80,000 төгрөг, мөнгөн бөгж /сорьцгүй/ 30,000 төгрөг, чихэвч, цэнэглэгч 20,000 төгрөг, нийт 630,000 төгрөг” /2 хх 84 х/,

Шинжээчийн 4090 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн ...ийн ...ийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2.Санд 2019-290-СХД/1/,/3/,/5/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр ...ийн ...ийн баруун гарын дунд, зүүн гарын эрхий, зүүн гарын ядам хуруугаар үүссэн мөр байна. ... гэх дүгнэлт /1 хх 50 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч С....ийн айл руу нэвтрэхдээ эзэнгүй, унтсан байх үед нь цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйлийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч С....ийн нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байрууд болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Шүүгдэгч С.... нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлс авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

С....ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн 7 удаагийн үйлдлийн арга нь адилхан боловч цаг хугацаа, орон зайн хувьд бие даасан гэмт хэргийн шинжүүдийг хангаж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Б....ын хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “би хохирлоо бүрэн авсан, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 22 х/, хохирогч Т....ын хохирлыг төлсөн болох нь хохирогчийн  “би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 22 х/, хохирогч Н....гийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 135 х/, хохирогч Б....ийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 183 х/, хохирогч Н....ын хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 220 х/, хохирогч Л.... хохирлоо бүрэн барагдуулж авсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 20 х/, хохирогч Г.... хохирлоо бүрэн барагдуулж авсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 73 х/, иргэний нэхэмжлэгч ... хохирлоо бүрэн барагдуулж авсан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 23 х/-ээр тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч С.... нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлын талыг эцэг, эхээсээ, талыг нь өөрөө ажил хийж сайн дураараа бүрэн төлсөн, мөн цагдаад баригдаж очоод 4 үйлдлээ өөрийн сайн дураар илчилсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү ? гэх саналыг гаргасан.

           Шүүгдэгч С.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, мөн 7 удаагийн үйлдлийнхээ 4 үйлдлийг өөрөө илчилж мэдүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нийгмийн аюул бага бөгөөд учруулсан хохирол, хор уршгаа бүрэн арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

           С.... нь 20019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Боорчи овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С....ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С....ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С....ийн урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         5.С....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ... болтол С....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ