| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1046/Э |
| Дугаар | 1243 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1243
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч Ч...., түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1808008650278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 сарын 26-ны өдөр Уланбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгий эдлэлийн гар урлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн ард аюушийн ...тоотод оршин суух, урьд
2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар 07 cap 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ч.... нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч....ийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн айфоне-5 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 138,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны 7-р орцны 8-н давхарт насанд хүрээгүй хохирогч Н....ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн айфоне-5 маркийн гар утсыг дээрэмдэн авч, 150,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч О....ийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн самсунг нөүт-2 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 132,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч хохирогч ...нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч нийт 370,800 төгрөгийн
хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 12 дугаар гудамжны 20 тоотод хохирогч Э....ийн гар утсыг хуурч мэхлэн авч, 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2018 оны 1 сарын 5-ны өдөр 1 дүгээр хорооллын 1-р байрны араар явж байсан чинь 10 жилийн бололтой нэг банди нэг орц руу яваад орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод лифтэнд хамт суусан, лифтэн дотор манай дүү өнөөдөр хүүхдэд зодуулчихаад байна чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэсэн чинь бишээ ахаа гэсэн. Тэгэхээр чи ямар ч байсан надтай буугаадах гээд дагаад буухаар нь лифтний арын функер хэсэг рүү дагуулж ороод манай дүү гэртээ орчихсон байна чи дээд давхарт гараад хүлээж бай, намайг дуудангуут буугаад ир, чи утсаараа өөрийнхөө зургийг дараад надад өгчих, зургийг чинь дүүдээ үзүүлээд мөн үү биш үү гэдгийг харуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн тэр банди утсаа гаргаж өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад чи наанаа байж байгаарай гэж хэлээд доошоо шатаар буугаад орцоор гараад зугтаасан ...”,
“... Би тухайн өдөр Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-н дунд зам дагуу явж байсан. Тэгтэл нэг бага насны хүүхэдтэй тааралдсан бөгөөд "манай дүү хүүхдэд зодуулчихаж" гэж худал хэлэн дагуулж явсан. Тэр хүүхэд би биш гэж хариулахаар нь чи надад гар утсаа өг би зургийг чинь дараад дүүдээ үзүүлчихээд ирье харин чи эндээ байж байгаарай байхгүй бол би чамайг олж чадна шүү наанаа байж байгаарай гээд орхиод явсан. Би тухайн гар утсыг Гандантэгчилэн хийдийн ойролцоо байх гар утас засварын газарт 20.000 төгрөгөөр өгсөн. ...”,
“... Би 2018.02.05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургууль Амирланлива хийдийн хажуугийн нарийн зам дээр үл таних 10-13 насны 2 сургуулийн хүүхэдтэй таараад би мнай дүү хүнд зодуулсан, зодсон хүнийг нь хайгаад явж байна та 2 харсан уу эсвэл та 2 өөрсдөө зодоон хийсэн үү? гэж асуутал үл таних 2 хүүхэд бид хоёр зодоон хийгээгүй гэхээр нь би манай дүү энэ сургуулийн хашаан дотор байгаа би дүүгээ аваад ирье та 2-ын царайг харуулья, та 2 энд байж бай баталгаа болгож гар утсаа надад үлдээчих гэтэл тэр 2 хүүхэд бид 2 орцондоо хүлээж байя гэхээр нь би та 2 эндээ хүлээж бай би гялс явчихаад ирье гэж хэлэхэд үл таних 2 хүүхэд за хурдлаарай ахаа бид 2 хүлээж байя гэж хэлээд үлдэхээр нь би гар утсыг нь аваад Цамбагаравын автобусны буудал руу явсан. ...”,
“... Ард кино театрын автобусны буудал дээр буугаад алхаж явтал сургуулийн арын талбайд 6-7 хүүхэд хөл бөмбөг тоглож байхаар нь очоод хамт хөл бөмбөг тоглож байгаад амрах хугацаандаа тэр хүүхдүүдэд хандаж манай дүү сая сургуулийн үүдэнд 2-3 хүүхдүүдэд зодуулсан байна энэ талаар та нарт харсан зүйл байна уу? та нар зодсон юм биш биз гэж асуухад бид нар тийм зодоонд оролцоогүй, хараагүй гэхээр нь та нар энд хүлээж бай дүүгээ дагуулж ирээд та нарын цариаг харуулна гэж хэлснээ болиод манай дүү зодуулаад нүүр ам нь их гэмтэлтэй болсон учир гадуур дагуулан явах боломжгүй байна та нар утсан дээрээ зургаа аваад надад өгчих гэсэн чинь тухайн хүүхдүүд утсан дээрээ зургаа аваад надад өгсөн. ... энгийн болон хар цагаан өнгийн айпон 5 гар утас 2 ширхэг, самсунг эс-3 загвартай цэнхэр өнгийн гар уатс 1 ширхэг, хар өнгийн товчлуур нь унасан нокио гар утас 1 ширхэгийг аваад Бөмбөгөр худалдааны төв рүү явсан. ...”,
“... Би ...оос утсаар чинь яриад өгье гэж гуйгаад утсаар нь гадаа гараад найз охин Заяатай ярьсан. ... тэгээд би ...ын утсыг аваад Заяагийнх руу очих гээд явсан. ... би бусдын эд хөрөнгийг дээрэмдэж аваагүй учраас зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хх 23, 43, 134, 143-144, 244, 2 хх 17-18, 106-107 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Насанд хүрээгүй хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн өөрийн суралцдаг 22 дугаар сургуулиас гараад гэртээ харихаар алхаж явтал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын зам дагуу нэгэн үл таних эрэгтэй хүнтэй тааралдсан. Тэгээд тэр ах намайг зам гаргаад өг гээд байхаар нь хамт гарцаар зам гарсан тэгсэн чинь миний гарнаас гэнэт бариад авсан. Зам гарчихаад тэрбээр гараа тавьсан бөгөөд тэр үед нь би зугатаачихсан. Би нэгэн сургуулийн ард хүрээд иртэл тэр ах хэсэг хугацааны дараа хүрч ирээд модны 2-ыг заагаад өг гэсэн. Би түүнд модны 2-ыг заагаад өгтөл бас 10 дугаар хорооллыг заагаад өг гээд байсан, би явахыг хүсэхэд надад мөнгө өгье гээд явуулахгүй байсан. Тэгээд би 10 дугаар хороолол хаана байдгийг зааж өгтөл “ах нь ойлгохгүй байна хамт явъя“ гээд намайг дагуулаад явж байхдаа нэгэн эмийн сангаар орчихоод манай гэрлүү явсан тэр ах замдаа миний цүнхнээс бариад яваад байсан бөгөөд миний дүүг хэдэн хүүхдүүд мөнгө нэхэж байгаад зодсон байна. Чи тэр хүүхдүүдийн нэг байвал би чамайг зодно шүү гээд манай орц руу дагуулаад орсон тэгээд тэр ах миний гар утсыг авч үлдээд чи 6 давхар луу гарч бай. Би дүүдээ чиний зургийг үзүүлчихээд ирье гээд явсан. Би тэнд хэсэг хугацаанд хүлээгээд буцаж буутал тэр ах ирээгүй. ...” /3 хх 136 х/,
3.Насанд хүрээгүй хохирогч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 12 сарын 29-ний өдөр 14 цагийн үед 6 дугаар сургуулийн гадаа тоглож байхад үл таних 25-30 орчим насны бага зэрэг халимаг үстэй, улаан өнгийн малгайтай үстэй куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, архи үнэртүүлсэн согтуу эрэгтэй ирээд “манай дүү 3 хүүхдэд зодуулсан байна, чамайг очиж харуулна. Чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ. Зодуулах юм уу эсвэл утсаа өг гэж хэлээд миний утсыг аваад хойшоогоо гараад зугатаасан. Би тухайн үед айсан болохоор утсаа өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 198 х /,
4.Насанд хүрээгүй хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 01 сарын 05-ны өдөр 12 цагийн үед би эмнэлэг орчихоод гэр рүүгээ явж байхад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-р байрны 7-р орцны үүдэн дээр нэг эрэгтэй хүн байсан намайг орцоор ороход дагаж орсон тэгээд хамт лифтэнд суусан би 4-ийн тоон дээр дарсан тэр эрэгтэй 6-ын тоон дээр дарсан намайг 4 давхар дээр буух гэтэл намайг тэр эрэгтэй манай дүүг зодсон байна гээд дагуулаад 6 давхар руу гарсан би бишээ гэж хэлэхэд чи зодсон би чамайг дүүдээ үзүүлнэ чи наад пункерийн хажууд байж бай би дүүгээ дагуулаад гараад ирье 8 давхарт байж бай гэсэн би 8 давхарт байж байтал би 6 давхараас дүүгээ гаргаж ирчихээд дуудна чи надад утсаа үлдээ энэ чинь нотолгоо болно гэж хэлсэн, би надад утас байхгүй гэж хэлтэл миний хувцсыг нэгжиж байгаад олсон тэгээд би буцаагаад утсаа авах гэтэл чи намайг хулгайч гэж бодоод байна уу гэж хэлээд би чамайг 6 давхраас дуудна чи наанаа байж бай гэж хэлээд доошоо буугаад алга болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 101-102 х /,
5.Насанд хүрээгүй хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 2 сарын 5-ны өдрийн 19 цагийн үед би дүү О....той таараад хамт Тольт сургууль, Амирлахуй Дива хийдийн нарийн замаар явж байтал үл таних 1 залуу гарч ирээд дүү бид 2 дээр хүрч ирээд манай дүүг 2 хүүхэд зодоод зугтаасан байна, цэнхэр ногоон өнгийн куртиктэй 2 хүүхэд зодсон байна гэж хэлэхээр нь би дүүтэйгээ өнгөрөөд явж байтал нөгөө үл таних залуу хүрч ирээд та 2 яг манай дүүг зодоогүй биз би дүүгээ авчраад та 2-ын царайг харуулъя гэж хэлээд та 2 ер нь зугтаж магадгүй барьцаа болгож гар утсаа үлдээ, та 2-т гар утас байгааг мэдэж байна гэхээр нь би утсаа өгтөл миний гар утсыг аваад 118 дугаар цэцэрлэгийн зүг рүү эргээд явсан. Тэр үл таних залуу манай дүүгийн нүүрэн дээр гараа атгаад бариад байхаар нь би зодож магадгүй гэж бодоод гар утсаа гаргаад өгчихсөн. Самсунг нөүт-2 маркийн цагаан өнгийн дэлгэц нь бага зэрэг цуурсан арын таган дээрээ лак түрхсэн утас байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 17-18 х /,
6.Насанд хүрээгүй хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр ах бид нарыг сургуулийнхаа ард тоглож байгаад би аавтайгаа утсаар ярьж дууссан. Тэгсэн хүрч ирээд миний дүүг өнөөдөр хөлбөмбөг тоглож байхад нь 3 хүүхэд очоод зодсон байна та нар арай биш биз өөрсдийнхөө утсан дээр зурагнуудаа аваад утсаа өг гэж хэлэхээр нь бид өөрсдийнхөө зургийг авсан. Тэгээд тэр ахад өгөөгүй танай дүүтэй чинь бид 4 өөрсдөө уулзаад царайгаа харуулж болохгүй юм уу гэсэн чинь болохгүй ээ алив наад утсаа өгөөдөх гээд ...бид 3-н гар утсыг булаагаад авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 5 х /,
7.Насанд хүрээгүй хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар утсаа гаргаад ирсэн чинь гарнаас аваад зугатаагаад явсан, намайг зодож цохиогүй. ...ийн гарыг базаад цагдаа нараас өмнө олох юм бол би та нарыг яаж ч магадгүй гээд айлгаж сүрдүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 6 х /,
8.Насанд хүрээгүй хохирогч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ах миний гар утсыг авахдаа утсаа өгөөдөх гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь баруун гарын бугуйнаас базаж аваад “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү гэхээр нь би айсандаа болоод гар утсаа гаргаж өгсөн. Манай нөгөө найзууд маань ч гэсэн айгаад гар утсаа өгсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 7 х /,
9.Насанд хүрээгүй хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ахыг хөөгөөд гүйж байхад Цахирмаа дэлгүүрийн орчим намайг түлхсэн. Өөрөөр зодож цохиогүй, миний гар утас хар өнгийн нокиа 130 маркийн товчлууртай гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 16 х /,
10.Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны орой найз ... над руу яриад манай найзууд сууж байна манайд хүрээ ир гэсэн. Би найз ...ийн хамт ...гийнд очсон. ...гийн гэрт ..., ..., ..., Урантогос нар байсан. Тэгээд би ..., ..., ... нартай танилцаад юм яриад сууж байхад шөнийн 02-03 цагийн үед ... “утсаа өгчих, юнителийн дугаар руу ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг аваад гараад явсан. ... буцаж орж ирээгүй, хайгаад гэрт очиход ирээгүй гэсэн. ... миний утсыг унтраагаад алга болсон. Миний утас айпоне загварын алтан шар өнгөтэй цагаан хүрээтэй утас байсан. Уг утсыг манай эгч Оюунтуяа 2017 оны 12 сарын 07-нд надад төрсөн өдрийн бэлгэнд өгсөн утас байсан. Би утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /2 хх 88-89 х /,
11.Гэрч Х....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 12 цагийн үед 2 давхарт цэвэрлэгээ хийгээд байж байтал дээрээс улаан хувцастай 1 эрэгтэй хүн гүйгээд орцноос гараад явсан. Удалгүй араас нь манай 6 давхарын нэг банди гар утсаа булаалгачихлаа гээд бууж ирсэн. Би доошоо буугаад орцоор гарсан хүний царай зүсийг харж амжаагүй. Шалаа угааж байхад хажуугаар пижигнээд гүйгээд орцоор гарсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 106 х /,
12.Гэрч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 сарын 5-ны орой 19 цагийн орчим О.... 9 настай, О.... 11 настай хоёр хүү маань 82-р сургуулиа тараад гэр рүүгээ харих замд Сонгинохайрхан дүүргийн шүүх, 118 дугаар цэцэрлэг 2-ын голд явж байхад нь урд талд нь явж байсан үл таних хүн гэнэт эргэж хараад манай 2 хүүг зогсоогоод “та 2 манай дүүг зодсон 2 хүүхэд мөн үү” гэж асуухаар нь бид зодоогүй биш гэж хэлэхэд урд нь ороод алхаад явсан гэсэн. Тэгснээ Тольт сургууль, Амирлахуй Дива хийд 2-н голын нарийн замд ирэх үед дахин зогсоогоод гар утсаа өгч бай та 2 манай дүүг зодсон эсэхийг би шалгаад ирнэ, үнэхээр зодоогүй бол гар утсыг чинь авчирч өгнө гээд гар утсыг нь аваад явчихсан гэсэн. Манай хүүхдүүдийг зодсон зүйл байхгүй, гэмтэл бэртэл аваагүй, харин жаахан айсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 21-22 х/,
13.Насанд хүрээгүй гэрч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай ах ... бид 2-т утас байхгүй агаа гэсэн чинь та 2 битгий худлаа яриад бай, би та 2-т гар утас байгааг чинь мэдэж байна, алив гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах бид 2-т гар утас байхгүй ээ ахаа гэсэн чинь та 2 биттий худлаа яриад бай, би утас байгааг чинь мэдэж байна, утсаа гаргаж ирэхгүй бол алчихна шүү гээд миний нүүрэн дээр гараа атгаад заналхийлсэн. Тэгсэн чинь манай ах айгаад самсунг нөүт 2 гар утсаа тэр ахад гаргаж өгсөн ба тэр ах гар утас аваад Тольт сургууль, 118 дугаар цэцэрлэг 2-ын голоор гүйгээд зугатаасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 20 х /,
14.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ажил дээр хүрч ирээд цагаан өнгийн, дэлгэц нь бага зэрэг цуурсан нилээн сэвтэй, солонгос эс моделтэй самсунг нөүт-2 гар утас авах уу гэхээр нь үзүүлсэн гар утсыг үзэхэд сэв ихтэй байхаар нь 45 билүү 50.000 төгрөнд худалдаж авч байсан юм. Надад хулгайн гар утас энэ тэр гэж хэлээгүй. Дээгүүрээ улаан өнгийн куртиктэй ирж байсан. Улаан өнгийн куртик нь тод өнгөтэй байсан болохоор сайн санаж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 24 х /,
15.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 сарын эхээр санагдаж байна. Цагаан сарын өмнө байх. Би хичээлээ тараад найз ...ын багшийн дээдийн утас засварладаг лангуун дээр очоод ...ын ажилд нь туслаад байж байсан. Гэтэл гаднаас улаан куртиктэй, боровтор царайтай, намхан залуу орж ирээд манай найзаас гар утас авах уу? гээд цагаан өнгийн самсунг галакси нөүт-2 гар утас үзүүлсэн. Тэгээд манай найз утсыг үзэж хартал нилээн сэвтэй утас байхаар нь 50.000 төгрөгөнд авахаар болоод мөнгийг нь өгөөд худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 25 х /,
16.Гэрч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед найз ... манай гэрт ирсэн. Бид 2 хоёр литрийн нийслэл пиво, 4 лааз мөн нийлэл пиво уусан. Дараа нь бид 2 манайхаас гараад дэлгүүр орж 2 литрийн Нийслэл пиво 2 савыг аваад явж байгаад наиз ...тэй таарсан. Бид гурав 20-21 цагийн үед манай гэрээс урагш байдаг ...гийнд орсон. Бид нар пиво уугаад сууж байхад 23-24 цагийн үед гаднаас 2 залуу орж ирсэн. Тэр 2 залуу мөн пиво авч орж ирсэн. Тэгтэл ... гэх залуу “танай найз хааччихав” гэж надаас асуусан. Яасан гэж асуухад миний утсаар яриад өгьө гээд утас авч гарч яваад алга болчихлоо гэж хэлсэн. ...г хүлээгээд ирэхгүй болохоор нь шөнийн 02-03 цагийн үед ...гийн эгчийнд очиж асуухад ирээгүй гэж байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 87 х /,
17.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг ...ын лангуун дээр түүнтэй хамт байж байхад оны өмнө санагдаж байна улаан куртиктэй 20 гаран насны залуу орж ирээд Самсунг Эс-4 гар утас авах уу гээд манай найзад үзүүлж байсан. Манай найз ... тэр залуугийн гар утсыг үзэж хараад 100.000 төгрөгөнд авсан. Би тэр үйл явдлыг л мэднэ. Харин 2 сарын 5-ны өдөр болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. ... оны өмнө Самсунг Эс-4 гар утсыг худалдаж авах, үед намайг хажууд нь хамт байсан болохоор андуураад тэгж хэлсэн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 26 х /,
18.Гэрч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... дээрээ 4 эгч, 3 ахтай, айлын бага нь. Төгсөө манайд амьдардаг бөгөөд эхнэр, хүүхэд байхгүй. Урд нь тавилгын үйлдвэрт ажиллаж байгаад оны өмнө ажлаасаа гарсан. Төгсөө уг нь зан харьцааны хувьд төлөв даруу байсан. Сүүлийн үед зан нь эвдэрсэн байна лээ. Цэрэгт явж ирснээс хойш зан харьцаа нь өөрчлөгдсөн байна лээ. Эгчийнхээ мөн миний үгнээс гараад байдаггүй, согтуу хөлчүү гэр орондоо орж ирж байсан удаа байхгүй.. ...” гэх мэдүүлэг /1 хх 28 х /
19.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 7, 93-96, 187-189, 249-250 х/
20.“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Samsung note-2 маркын гар утсыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 132,000 төгрөгөөр, Ipone-5 маркын гар утсыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 150,000 төгрөгөөр, Ipone-5 маркын гар утсыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 138,000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Ipone-5 маркын гар утсыг 138,000 төгрөгөөр, Самсунг s-3 маркын гар утсыг 72,000 төгрөгөөр, Nokia 130 маркын гар утсыг 22,800 төгрөгөөр, үзүүлэлт тодорхойгүй хуучин утсыг 138,000 төгрөгөөр, Хуавэй жи 9 гар утасыг 270,000 төгрөгөөр, Ipone-6s маркын гар утсыг 2018 оны 01 дүгээр улирлын зах зээлийн үнэлгээгээр 1,040,000 төгрөгөөр үнэлэв” /1 хх 38-39, 112-113, 199-201, 2 хх 22-23 х, 150-159, 3 хх 140-141 х/,
21.Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 66-67, 2 хх 140-147 х/
22.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 59, 60, 2 хх 126 х/
23.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 61 х/
24.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 137 х/
25.Хохирол төлсөн баримтууд /3 хх 230-234 х/
26.Хорих ялаас хугацааны өмнө тэнссэн сулласан шүүгчийн захирамж /2 хх 146-147 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
- Шүүгдэгч Ч.... нь;
1/. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч....ийг “манай дүү 3 хүүхдэд зодуулсан байна, чамайг очиж харуулна. Чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ. Зодуулах юм уу эсвэл утсаа өг” хэмээн айфоне-5 маркийн гар утасыг авч, 138,000 төгрөгийн хохирол,
2/. 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны 7-р орцны 8-н давхарт насанд хүрээгүй хохирогч Н....ыг “манай дүүг зодсон байна” гэж хэлэн түүний айфоне-5 маркийн гар утсыг авч, 150,000 төгрөгийн хохирол,
3/. 2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч О....ыг “манай дүүг 2 хүүхэд зодоод зугтаасан байна, ... дүүгээ авчирч царайг чинь харуулна, намайг явсан хойгуур зугтаад алга болно барьцаанд утасаа өг” хэмээн самсунг нөүт-2 маркийн гар утсыг нь авч, 132,000 төгрөгийн хохирол,
4/. 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч ...нарт “миний дүүг өнөөдөр хөлбөмбөг тоглож байхад нь 3 хүүхэд очоод зодсон байна та нар арай биш биз өөрсдийнхөө утсан дээр зурагнуудаа аваад утсаа өг” хэмээн гар утаснуудыг нь авч нийт 370,800 төгрөгийн хохирол,
5/. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын орчимд насанд хүрээгүй хохирогч Н....ыг хичээл тараад явж байхад нь “миний дүүг хэдэн хүүхдүүд мөнгө нэхэж байгаад зодсон байна. Чи тэр хүүхдүүдийн нэг байвал би чамайг зодно шүү чи зургаа дараад өг би дүүдээ үзүүлчихээд ирье хэмээн” байрных нь орц руу дагуулж ороод гар утсыг нь авч 270,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгч Ч....гийн “... би 2018 оны 1 сарын 5-ны өдөр 1 хорооллын 1-р байрны араар явж байсан чинь 10 жилийн бололтой нэг банди нэг орц руу яваад орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод лифтэнд хамт суусан, лифтэн дотор манай дүү өнөөдөр хүүхдэд зодуулчихаад байна чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэсэн чинь бишээ ахаа гэсэн. Тэгэхээр чи ямар ч байсан надтай буугаадах гээд дагаад буухаар нь лифтний арын функер хэсэг рүү дагуулж ороод манай дүү гэртээ орчихсон байна чи дээд давхарт гараад хүлээж бай, намайг дуудангуут буугаад ир, чи утсаараа өөрийнхөө зургийг дараад надад өгчих, зургийг чинь дүүдээ үзүүлээд мөн үү биш үү гэдгийг харуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн тэр банди утсаа гаргаж өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад чи наанаа байж байгаарай гэж хэлээд доошоо шатаар буугаад орцоор гараад зугтаасан ...,
... Би тухайн өдөр Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-н дунд зам дагуу явж байсан. Тэгтэл нэг бага насны хүүхэдтэй тааралдсан бөгөөд "манай дүү хүүхдэд зодуулчихаж" гэж худал хэлэн дагуулж явсан. Тэр хүүхэд биш гэж хариулахаар нь чи надад гар утсаа өг би зургийг чинь дараад дүүдээ үзүүлчихээд ирье харин чи эндээ байж байгаарай байхгүй бол би чамайг олж чадна шүү наанаа байж байгаарай" гээр орхиод явсан. Би тухайн гар утсыг Гандантэгчилэн хийдийн ойролцоо байх гар утас засварын газарт 20,000 төгрөгөөр өгсөн. ...,
... Би 2018.02.05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургууль Амирлан Дива хийдийн хажуугийн нарийн зам дээр үл таних 10-13 насны 2 сургуулийн хүүхэдтэй таараад би мнай дүү хүнд зодуулсан, зодсон хүнийг нь хайгаад явж байна та 2 харсан уу эсвэл та 2 өөрсдөө зодоон хийсэн үү гэж асуутал үл таних 2 хүүхэд бид хоёр зодоон хийгээгүй гэхээр нь би манай дүү энэ сургуулийн хашаан дотор байгаа би дүүгээ аваад ирье та 2-ын царайг харуулья, та 2 энд байж байбаталгаа болгож гар утсаа надад үлдээчих гэтэл тэр 2 хүүхэд бид 2 орцондоо хүлээж байя гэхээр нь би та 2 эндээ хүлээж бай би гялс явцаад ирье гэж хэлэхэд үл таних 2 хүүхэд за хурдлаарай ахаа бид 2 хүлээж байя гэж хэлээд үлдэхээр нь би гар утсыг нь аваад Цамбагаравын автобусны буудал руу явсан. ...,
... Ард кино театрын автобусны буудал дээр буугаад алхаж явтал сургуулийн арын талбайд 6-7 хүүхэд хөл бөмбөг тоглож байхаар нь очоод хамт хөл бөмбөг тоглож байгаад амрах хугацаандаа тэр хүүхдүүдэд хандаж манай дүү сая сургуулийн үүдэнд 2-3 хүүхдүүдэд зодуулсан байна энэ талаар та нарт харсан зүйл байна уу та нар зодсон юм биш биз гэж асуухад бид нар тийм зодоонд оролцоогүй, хараагүй гэхээр нь та нар энд хүлээж бай дүүгээ дагуулж ирээд та нарын царайг харуулна гэж хэлснээ болиод манай дүү зодуулаад нүүр ам нь их гэмтэлтэй болсон учир гадуур дагуулан явах боломжгүй байна та нар утсан дээрээ зургаа аваад надаа өгчих гэсэн чинь тухайн хүүхдүүд утсан дээрээ зургаа аваад надад өгсөн. ...энгийн болон хар цагаан өнгийн айпон 5 гар утас 2 ширхэг, самсунг эс-3 загвартай цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлуур нь унасан нокиа гар утас 1 ширхэгийг аваад бөмбөгөр худалдааны төв рүү явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 23, 43, 134, 143-144, 244, 2 хх 17-18, 106-107 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Насанд хүрээгүй хохирогч Э....ын “... Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед өөрийн суралцдаг 22 дугаар сургуулиас гараад гэртээ харихаар алхаж явтал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын зам дагуу нэгэн үл таних эрэгтэй хүнтэй тааралдсан. ... тэр ах замдаа миний цүнхнээс бариад яваад байсан бөгөөд миний дүүг хэдэн хүүхдүүд мөнгө нэхэж байгаад зодсон байна. Чи тэр хүүхдүүдийн нэг байвал би чамайг зодно шүү гээд манай орц руу дагуулаад орсон тэгээд тэр ах миний гар утсыг авч үлдээд чи 6 давхар луу гарч бай. Би дүүдээ чиний зургийг үзүүлчихээд ирье гээд явсан. Би тэнд хэсэг хугацаанд хүлээгээд буцаж буутал тэр ах ирээгүй. ...” /3 хх 136 х/,
Насанд хүрээгүй хохирогч Ч....ийн “...Чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ. Зодуулах юм уу эсвэл утсаа өг гэж хэлээд миний утсыг аваад хойшоогоо гараад зугатаасан. Би тухайн үед айсан болохоор утсаа өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 198 х /,
Насанд хүрээгүй хохирогч Н....ын “...би 6 давхараас дүүгээ гаргаж ирчээд дуудий чи надад утсаа үлдээ энэ чинь нотолгоо болно гэж хэлсэн, би надад утас байхгүй гэж хэлтэл миний хувцсыг нэгжиж байгаад олсон тэгээд би буцаагаад утсаа авах гэтэл чи намайг хулгайч гэж бодоод байна уу гэж хэлээд би чамайг 6 давхраас дуудий чи наанаа байж бай гэж хэлээд доошоо буугаад алга болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 101-102 х /,
Насанд хүрээгүй хохирогч О....ын “...Тольт сургууль, Амирлахуй Дива хийдийн нарийн замаар явж байтал үл таних 1 залуу гарч ирээд дүү бид 2 дээр хүрч ирээд манай дүүг 2 хүүхэд зодоод зугтаасан байна, цэнхэр ногоон өнгийн куртиктэй 2 хүүхэд зодсон байна гэж хэлэхээр нь би дүүтэйгээ өнгөрөөд явж байтал нөгөө үл таних залуу хүрч ирээд та 2 яг манай дүүг зодоогүй биз би дүүгээ авчраад та 2-ын царайг харуулъя гэж хэлээд та 2 ер нь зугтаж магадгүй барьцаа болгож гар утсаа үлдээ, та 2-т гар утас байгааг мэдэж байна гэхээр нь би утсаа өгтөл миний гар утсыг аваад 118 дугаар цэцэрлэгийн зүг рүү эргээд явсан....” гэх мэдүүлэг /1 хх 17-18 х /,
Насанд хүрээгүй хохирогч Э....ын “...танай дүүтэй чинь бид 4 өөрсдөө уулзаад царайгаа харуулж болохгүй юм уу гэсэн чинь болохгүй ээ алив наад утсаа өгөөдөх гээд ...бид 3-н гар утсыг булаагаад авсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 5 х /,
Насанд хүрээгүй хохирогч Э....ын “...Бид нар утсаа гаргаад ирсэн чинь гарнаас аваад зугатаагаад явсан, намайг зодож цохиогүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 6 х /,
Насанд хүрээгүй хохирогч Г....ийн “...Тэр ах миний гар утсыг авахдаа утсаа өгөөдөх гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь баруун гарын бугуйнаас базаж аваад “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү гэхээр нь би айсандаа болоод гар утсаа гаргаж өгсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 7 х /,
Насанд хүрээгүй хохирогч Э....ын “...Тэр ахыг хөөгөөд гүйж байхад Цахирмаа дэлгүүрийн орчим намайг түлхсэн. Өөрөөр зодож цохиогүй, миний гар утас хар өнгийн нокиа 130 маркийн товчлууртай гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 16 х /,
Гэрч Х....гийн “...Би 12 цагийн үед 2 давхарт цэвэрлэгээ хийгээд байж байтал дээрээс улаан хувцастай 1 эрэгтэй хүн гүйгээд орцноос гараад явсан. Удалгүй араас нь манай 6 давхарын нэг банди гар утсаа булаалгачихлаа гээд бууж ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 106 х /,
Гэрч П....ын “... Тольт сургууль, Амирлахуй Дива хийд 2-н голын нарийн замд ирэх үед дахин зогсоогоод гар утсаа өгч бай та 2 манай дүүг зодсон эсэхийг би шалгаад ирнэ, үнэхээр зодоогүй бол гар утсыг чинь авчирч өгнө гээд гар утсыг нь аваад явчихсан гэсэн. Манай хүүхдүүдийг зодсон зүйл байхгүй, гэмтэл бэртэл аваагүй, ...” гэх мэдүүлэг /1 хх 21-22 х/,
Насанд хүрээгүй гэрч О....ын “...Тэгсэн чинь манай ах айгаад самсунг нөүт 2 гар утсаа тэр ахад гаргаж өгсөн ба тэр ах гар утас аваад Тольт сүргууль, 118 дугаар цэцэрлэг 2-ын голоор гүйгээд зугатаасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 20 х /,
Гэрч С....ын “...Манай ажил дээр хүрч ирээд цагаан өнгийн, дэлгэц нь бага зэрэг цуурсан нилээн сэвтэй, солонгос моделтэй самсунг нөүт-2 гар утас авах уу гэхээр нь үзүүлсэн гар утсыг үзэхэд сэв ихтэй байхаар нь 45 билүү 50,000 төгрөгөнд худалдаж авч байсан юм. Надад хулгайн гар утас энэ тэр гэж хэлээгүй. Дээгүүрээ улаан өнгийн куртиктэй ирж байсан. Улаан өнгийн куртик нь тод өнгөтэй байсан болохоор сайн санаж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 24 х /,
Гэрч Б....гийн “...Гэтэл гаднаас улаан куртиктэй, боровтор царайтай, намхан залуу орж ирээд манай найзаас гар утас авах уу гээд цагаан өнгийн самсунг галакси нөүт-2 гар утас үзүүлсэн. Тэгээд манай найз утсыг үзэж хартал нилээн сэвтэй утас байхаар нь 50,000 төгрөгөнд авахаар болоод мөнгийг нь өгөөд худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 25 х /,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Samsung note-2 маркын гар утсыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 132,000 төгрөгөөр, Ipone-5 маркын гар утсыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 150,000 төгрөгөөр, Ipone-5 маркын гар утсыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 138,000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Ipone-5 маркын гар утсыг 138,000 төгрөгөөр, Самсунг s-3 маркын гар утсыг 72,000 төгрөгөөр, Nokia 130 маркын гар утсыг 22,800 төгрөгөөр, үзүүлэлт тодорхойгүй хуучин утсыг 138,000 төгрөгөөр, Хуавэй жи-9 загварын гар утас 270,000 төгрөгөөр тус үнэлэгдэнэ, ... ” /1 хх 38-39, 112-113, 199-201, 2 хх 22-23 х, 150-159, 3 хх 140-141 х/ зэргээр,
Шүүгдэгч Ч.... 2018 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 12 дугаар гудамжны 20 тоотод хохирогч Э....ын гар утсыг “утсаар яриад өгье хэмээн” хуурч мэхлэн авч 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ч....гийн “...Би ...оос утсаар чинь яриад өгье гэж гуйж аваад гадаа гараад найз охин Заяатай ярьсан. ...тэгээд би ...ын утсыг аваад Заяагийнх руу очих гээд явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 23, 43, 134, 143-144, 244, 2 хх 17-18, 106-107 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Э....ын “...... “утсаа өгчих, юнителийн дугаар руу ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг аваад гараад явсан. ... буцаж орж ирээгүй, хайгаад гэрт очиход ирээгүй гэсэн. ... миний утсыг унтраагаад алга болсон. ...” гэх мэдүүлэг /2 хх 88-89 х /,
Гэрч М....ийн “...Тэгтэл ... гэх залуу “танай найз хаачив” гэж надаас асуусан. Яасан гэж асуухад миний утсаар яриад өгье гээд утас авч гарч яваад алга болчихлоо гэж хэлсэн. ...г хүлээгээд ирэхгүй болохоор нь шөнийн 02-03 цагийн үед ...гийн эгчийнд очиж асуухад ирээгүй гэж байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 87 х/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... Ipone-6s маркын гар утсыг 2018 оны 01 дүгээр улирлын зах зээлийн үнэлгээгээр 1,040,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” /1 хх 38-39, 112-113, 199-201, 2 хх 22-23 х, 150-159 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзэхэд гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд өдрийн цагаар, гэмт хэрэг үйлдэгдсэн газрууд нь хүүхдийн тоглоомын талбай, гудамж, орцонд гэх мэтээр олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газарт үйлдэгдсэн, үйлдсэн аргын хувьд хохирогч нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэх Дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бодитойгоор тогтоогдоогүй, гар утсыг худал үгээр сүрдүүлэх байдлаар аваад зугатаадаг, зарим хохирогч нарын мэдүүлсэн “гараа далайгаад байсан, би та нарыг яаж ч магадгүй шүү” гэх заналхийлэл бодитойгоор хэрэгжих байсан гэж үзэхэд эргэлзээтэй учир нь 5 удаагийн бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дээрх аргуудаар үйлдэхдээ хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон шинжүүд тогтоогдоогүй ихэвчлэн хүүхдүүдийг худал үгээр болон гараа далайлгах зэргээр айлган сүрдүүлдэг нөхцөл байдлууд тогтоогдсон.
Бусдын эд хөрөнгийг авахаар өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг нь хүч хэрэглэсэн болон заналхийлсэн үйлдлээр илрэх бөгөөд Дээрмийн гэмт хэрэг /хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох/-ийг сэтгэхүйн хүчирхийллээр үйлдэхтэй төстэй боловч айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч ороогүй тохиолдолд хүч хэрэглэх нөхцөл байдал илт байдаг буюу бодитоор хэрэгжих боломжтой байдгаараа ялгагддаг.
Заналхийлэл нь биеийн хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэхээс гадна хохирогчийн сэтгэл зүйд айдас төрүүлэх замаар илэрдэг.
Зарим хохирогчийн гарыг нь базах зэргээр биеийн хүч хэрэглэн айлган сүрдүүлсэн, ихэнхи хохирогч нарыг “манай дүүг зодсон хүүхдүүд байна” хэмээн худал үгээр айлган сүрдүүлэх байдлаар тэдгээрийн сэтгэл зүйд нь айдас төрүүлж буй нь заналхийллийн нэг хэлбэр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэгч буюу энэ гэмт хэргийн субьект нь эдийн болон эдийн бус хөрөнгийн шинж чанартай шаардлагыг хохирогчид тавьснаар уг гэмт хэргийн шинж хангагдах буюу гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.
Шүүгдэгч Ч....гийн насанд хүрээгүй хүүхдүүдийн гар утсыг авахдаа “манай дүү хүүхдэд зодуулсан байна, утсан дээрээ зургаа дараад өг очиж харуулна”, “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү” хэмээн заналхийлэх мөн зарим хүүхдүүдийн “гарнаас нь базах” зэргээр айлган сүрдүүлдэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн /биеийн болон сэтгэл зүйн/” гэх обьектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын дээд, доод хэмжээ 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй ижил мөн хорихоос хөнгөн төрлийн ялын сонголттой.
Иймд Прокуророос Ч....д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч....гийн хохирогч Э....ын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж авсан үйлдэл нь худал үгээр хуурч бусдыг төөрөгдөлд оруулсан аргаар үйлдэгдсэн, уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгссөнд тооцогдох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгч Ч.... нь бусдын эд хөрөнгийг авсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч....гийн үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зйүлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхээс өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Насанд хүрээгүй хохирогч Ч....эд 138,000 төгрөг, О....ад 130,000 төгрөг, Э....ад 72,000 төгрөг, Э....т 22,800 төгрөг тус тус төлөгдсөн болох нь хохирогч нарын гарын үсгээр, болон нотариатаар баталгаажсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, харин Н....д 150,000 төгрөг, Э....т 138,000 төгрөг, Г....т 138,000 төгрөг, Э....т 270,000 төгрөг, О....ад 2000 төгрөг, Э....од 1,040,000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох, харин насанд хүрээгүй хохирогч О....ын хууль ёсны төлөөлөгч П....а гар утасны үнэ 350,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг утас дэлгэц цуурсан сэвтэй, хэрэглэж байсан утас болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, уг утасыг хөрөнгийн үнэлгээний байгууллага 132,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж шүүх үнэлж хохирлыг үнэлгээнд заасан дүнгээр бодож төлөгдөөгүй зөрүү 2000 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Улсын яллагч: Ч....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 05 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял тус тус оногдуулж, 2016 оны Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 09 хоногийг нэмж нэгтгэн 06 жил 09 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Өмгөөлөгч: Шүүхийн шатанд зарим хохирогч нарын хохирлыг төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруу дээр шүүгдэгч маргаагүй, хэргийн зүйлчлэл дээр маргасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Ч....гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд гэж шүүх үзсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ... -ыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүхээс ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүчин зүйлийн нэг гэж шүүх үзсэн, мөн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бага насны хүүхдүүдийг сонгон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ч.... нь 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар 07 cap 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 03 жил 07 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ч.... нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс /Сүхбаатар дүүрэгт/ 48 цаг буюу 02 хоног, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс /Сонгинохайрхан дүүрэгт/ 48 цаг буюу 02 хоног нийт 04 хоног сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан, 2018.06.19-2019.11.22-ны өдрийг хүртэл 521 хоног нийт 525 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч....д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 01 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч....г 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч....г 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч....д 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч....гийн урьдчилан цагдан хоригдсон 525 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7.Ч....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ч....эд 138,000 төгрөг, О....ад 130,000 төгрөг, Э....ад 72,000 төгрөг, Э....т 22,800 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч....гаас:
8.1. 138,000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 510-121 тоотод оршин суух УО07291533 регистрийн дугаартай Э....т,
8.2. 138,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22а-32 тоотод оршин суух УХ07252451 регистрийн дугаартай Г....т,
8.3. 270,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 86-131 тоотод оршин суух НФ08233114 регистрийн дугаартай Н....т,
8.4. 150,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-232 тоотод оршин суух УЦ06280914 регистрийн дугаартай Н....д,
8.5. 2000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а -99 тоотод оршин суух УП06272895 регистрийн дугаартай Л....ад,
8.6. 1,040,000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 15-09 тоотод түр оршин суух, Орхон аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг 2 дугаар микрийн 12-8 тоотод оршин суух бүртгэлтэй ФА89120757 регистрийн дугаартай Э....од тус тус олгосугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ