| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0376/и |
| Дугаар | 458 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 458
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 сарын 12 Дугаар 458 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт оршин суух А.Ариунаад холбогдох утасны төлбөрийн үлдэгдэл 266000 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 274500 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Скайтел салбарын захирал У.Цэрэнчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Түмэнцогт сумын эрүүл мэндийн төв нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 11-р сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулан ажилчдаа энэхүү гэрээнд хамруулан нийт 1662000 төгрөгний утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд А.Ариунаа нь хамрагдаж “UNO” маркийн гар утсыг сард 55000 төгрөг төлөхөөр 6 сарын хугацаатай худалдан авсан. Гэтэл А.Ариунаа нь гэрээний үүргээ үл биелүүлэн 266000 төгрөгийг төлөхгүй биднийг хохироож байна. Иймд А.Ариунаагаас утасны төлбөрийн үлдэгдэл 266000 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 274500 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч А.Ариунаа нь утасны төлбөр 266000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4442.5 төгрөг, наториатын зардал 8500 төгрөгний хамт нийт 278942.5 төгрөгийг тус салбарын данс руу шилжүүлж, хохиролгүй болгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК нь хариуцагч А.Ариунаагаас утасны төлбөрийн үлдэгдэл 266000 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 274500 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ариунаа нь 274500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 4442.5 төгрөгний хамт нийт 278942.5 төгрөгийг бэлнээр төлж хохиролгүй болгосон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар батлагдаж байх тул хариуцагч А.Ариунаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Скайтел ХХК 274500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8885 төгрөгний таль хувь 4442.5 төгрөгийг хариуцагч А.Ариунаа нь нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 4442.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК нь хариуцагч А.Ариунаагаас утасны төлбөрийн үлдэгдэл 266000 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 274500 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ариунаа нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК 274500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8885 төгрөгний таль хувь 4442.5 төгрөгийг хариуцагч А.Ариунаа нь нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 4442.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА