Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1242

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

  улсын яллагч Т.Мандахнаран,

  шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт ...ийн ...д холбогдох 1902006630246 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны ...тоотод оршин суух, урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Мянгад овогт ...ийн ... /РД:.../.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Б.... нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзай гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламж бүхий гялгар уутны хамт 20.3 грамм, хуванцар савны хамт 177.5 грамм тус тус жинтэй, "Каннабис" /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, биедээ болон өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжны 12 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би яг 1 сарын өмнө Санзайгаас нилээн хойшоо яваад нэрийг нь мэдэхгүй байна, нэг амралтын газар амьд хөгжмийн наадамд очсон юм. Тэгээд тэр шоуг үзчихээд харих гээд явж байхдаа төмсний талбай байсан ба уг талбайн хажуугаар Каннабис /өвс/ ургамал ургачихсан байхаар нь би сонирхоод нэг гялгар уутаар дүүрэн түүж авсан. ... надад хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 29-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

        2.Шинжээчийн 4430 дугаартай дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “08.06 ...” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол ЯНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 37-38 х/,

         3.Шинжээчийн 4431 дугаартай дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 41-42 х/,

 4.Шинжээчийн 4439 дугаартай дүгнэлт

 1. Шинжилгээнд ирүүлсэн “Хар тамхитай тэмцэх газар 2019.08.07” гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 45-46 х/,

 5.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Б....ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь хэрэгт ач холбогдолтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний баруун талын халаасанд гялгар ууттай өвс байгаа гэж хэлээд баруун талын халааснаасаа гялгар ууттай, хар ногоон өнгөтэй, хурц үнэртэй, нойтон ургамал мэт зүйл гаргаж ирэх бөгөөд уг ургамал мэт зүйлсийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 20.3 грамм байлаа. Уг ургамал мэт зүйлийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. /хх 5 х/,

6.Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Нэгжлэг хийж буй газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5 дугаар гудамж 12 тоотод бөгөөд ... хашааны ертөнцийн зүгээр баруун хойд буланд очоод хашааны ёроолд ургасан зэрлэг ургамал дундаас 0.33 литрийн ямар нэгэн бичиглэлгүй, хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлс гаргаж өгснийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д хүргүүлэхээр тогтов” /хх 12-20 х/,

7.Шинжээч Б.Ламчингийн: “...Бодисыг шинжлэхдээ хроматографи масс спектрометр багаж ашиглан явуулдаг учир илүү өндөр нарийвчлалтай үр дүн гарч “Дельта-9-тетрагидроканнабинол” илэрлээ гэж бичигддэг, харин шээсэнд шинжилгээ хийхдээ чанарын аргаар урвалд шинжилдэг тул зөвхөн үндсэн бодис буюу “тетрагидроканнабинол /ТНС/” гэж дельта-9-тетрагидроканнабинол” болон “тетрагидроканнабинол” нь ижил бодисууд юм. гэх мэдүүлэг /хх 50 х/,

8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 1208 дугаартай дүгнэлт

1.Б.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Б.... нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Б.... нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4.Б....  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

5.Б....  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

6.Б.... мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой байна.

7.Б....д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх 156 х/,

9.Гэрч Л.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б.... нь 1994 оны 09 дүгээр сарын 02-ны Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Хүүг 7 настай байхад нь би аавтай нь таарч тохирохоо болиод гэр бүлээ цуцлуулсан юм. Тэр үед аав нь хүүгээ өгөхгүй гээд надад өгөлгүй өөрөө өсгөсөн юм. Миний хүү ерөнхий боловсролын 51 дүгээр сургуульд элсэн орж, бүрэн бус дунд боловсрол эзэмшиж сургуулиа төгсөөд ахлах ангидаа оролгүй, аавтайгаа дэлгүүр ажиллуулж байсан. Аав нь 3 жилийн өмнө харваад одоо бие муутай байдаг. Тэр цагаас нь эхлээд хүү дээр ирсэн юм. Хүү маань над дээр ирэхдээ бие муутай ирсэн. Эмнэлгээр явахад уушиггний сүрье өвчин тусаад хүндрээд хоёр уушиг нь цоороод үүнээс болоод сэхээнд орж 2 сар эмчилгээ хийлгэж босож ирсэн юм. Манай хүү Б.... зан байдлын хувьд даруухан, төлөвшил сайтай хүн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

              10.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 10, 15-20, 26, 28 х/,

              11.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /хх 8-10 х/,

              12.Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14 х/

              13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 х/

14.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-69 х/

15.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санзай” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламж бүхий гялгар уутны хамт 20.3 грамм, 0,33 грамм литрийн хуванцар савны хамт 177,5 грамм жинтэй ногоон өнгөтэй, хурц үнэртэй, мансууруулах "Каннабис" /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, биедээ болон өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжны 12 тоот хашаанд хадгалсан болох нь:

- Шүүгдэгч Б....ын “...Би яг 1 сарын өмнө Санзайгаас нилээн хойшоо яваад нэрийг нь мэдэхгүй байна, нэг амралтын газар амьд хөгжмийн наадамд очсон юм. Тэгээд тэр шоуг үзчихээд харих гээд явж байхдаа төмсний талбай байсан ба уг талбайн хажуугаар Каннабис /өвс/ ургамал ургачихсан байхаар нь би сонирхоод нэг гялгар уутаар дүүрэн түүж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Б....ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь хэрэгт ач холбогдолтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний баруун талын халаасанд гялгар ууттай өвс байгаа гэж хэлээд баруун талын халааснаасаа гялгар ууттай, хар ногоон өнгөтэй, хурц үнэртэй, нойтон ургамал мэт зүйл гаргаж ирэх бөгөөд уг ургамал мэт зүйлсийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 20.3 грамм байлаа. Уг ургамал мэт зүйлийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. /хх 5 х/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Нэгжлэг хийж буй газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5 дугаар гудамж 12 тоотод бөгөөд ... хашааны ертөнцийн зүгээр баруун хойд буланд очоод хашааны ёроолд ургасан зэрлэг ургамал дундаас 0.33 литрийн ямар нэгэн бичиглэлгүй, хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлс гаргаж өгснийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д хүргүүлэхээр тогтов” /хх 12-20 х/,

            - Шинжээчийн 4430 дугаартай дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “08.06 ...” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол ЯНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 37-38 х/,

         - Шинжээчийн 4431 дугаартай дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 41-42 х/,

 - Шинжээчийн 4439 дугаартай дүгнэлт

 1.Шинжилгээнд ирүүлсэн “Хар тамхитай тэмцэх газар 2019.08.07” гэж хаягласан хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 45-46 х/,

              - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /хх 8-10 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б....ын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан ургамлаас Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон бодис илэрсэн.

Байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан  нь “Бэлтгэсэн”-д,

Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д тус тус хамруулна. УДШ-ийн 2008 оны 29 дүгээр тогтоол  

Б....ын хувьд “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдах, арилжих, солилцох зорилгоор ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх үйлдлүүд тогтоогдоогүй.

Б.... уг ургамлыг өөрийн хүслээр, санаатайгаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санзай” гэх газраас түүж цуглуулсан үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг төгссөн, худалдаалах зорилго нь тогтоогдоогүй нөхцөлд цаашид үргэлжилж буй биедээ авч явсан, хашаандаа байлгаж байсан үйлдлүүдээр хадгалах гэмт хэрэг төгссөн.

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.... нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хашаандаа хадгалж байсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Каннабис /өвс/ нь байгальд ургадаг сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай бөгөөд түүнийг түүж цуглуулсан, биедээ болон хашаандаа байлгаж байсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан.         

         Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

          Улсын яллагч: Б....д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

          Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, миний ар гэрт ээж, дүү нар маань байдаг, ээжийн бие муу миний туслалцаа хэрэгтэй байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Шүүгдэгч Б.... нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 1208 дугаартай дүгнэлт /хавтас 156 хуудас/-ээр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд уг ургамлыг мансууруулах бодисын төрөлд хамаардаг гэдгийг мэдэж байсан, өөртөө хэрэглэсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг шаардахгүй, нийгмийн хор аюул ихтэй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

  Б....ын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл урьдчилан цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гялгар уутны хамт 20.3 грамм жинтэй, 0,33 грамм литрийн хуванцар савны хамт 177,5 грамм жинтэй ногоон өнгөтэй, хурц үнэртэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/ зэргийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мянгад овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б....ын урьдчилан цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 20.3 грамм жинтэй, 0,33 грамм литрийн хуванцар савны хамт 177,5 грамм жинтэй ногоон өнгөтэй, хурц үнэртэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ