Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 472

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 16                           Дугаар 472                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Ц.Батзоригт холбогдох дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөг, алданги 206204 төгрөг, нийт 618612 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Батзориг нь 2011 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн дулааны эрчим хүч ашиглаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд дулааны төлбөр 412408 төгрөг, хугацаа хэтэрсэн 1397 хоногт 206204 төгрөгийн алданги тооцож нийт 618612 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Батзоригтой харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж 618612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 206204 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Ц.Батзориг нь “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т 412408 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан учир эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

Хариуцагч Ц.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ /захирал С.Намнандоржтой харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөг, алданги 206204 төгрөг, нийт 618612 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 206204 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Ц.Батзориг би дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөгийг төлж  хохиролгүй болгосон тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь хариуцагч Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Ц.Батзоригт холбогдуулан дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөг, алданги 206204 төгрөг, нийт 618612 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөг, алданги 206204 төгрөг, нийт 618612 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 206204 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Ц.Батзориг би дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөгийг төлж  хохиролгүй болгож, зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч  Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын 618612 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32230 төгрөгний тал хувь 16115 төгрөгийг улсын төсвийн орлогоос, зохигчдын эвлэрсэн 412408 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 13022 төгрөгний тал хувь 6511 төгрөгийг хариуцагч Ц.Батзоригоос гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ нь хариуцагч Ц.Батзоригоос дулаан, эрчим хүч ашигласны төлбөр 412408 төгрөг, алданги 206204 төгрөг, нийт 618612 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 206204 төгрөгийг хасч, хариуцагч Ц.Батзориг нь 412408 төгрөгийг төлж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-ын 618612 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32230 төгрөгний тал хувь 16115 төгрөгийг улсын төсвийн орлогоос, зохигчдын эвлэрсэн 412408 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 13022 төгрөгний тал хувь 6511 төгрөгийг хариуцагч Ц.Батзоригоос гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар сумын “Хайлааст-Голомт” ОНӨААТҮГ-т тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА