Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1190

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Ц.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт ...ийн ...т холбогдох 1908047191424 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр гудамжны 12а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуут овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Ц.... нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр гудамжны ... тоот хашаанд, хашааны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хаагуур банзалтаад ирэв" гэж хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д....ыг толгой, гар, цээж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, гараараа болон хувин, хуванцар хоолойгоор цохиж зодон олон тооны гэмтэл учруулан эрүүл мэндэд нь “дух, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун  хацар, зүүн хацар, эрүү, цээж, баруун мөр, зүүн мөр, нуруу, зүүн бугалга, хэвлий баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18
цагийн үед ажлаа тараад гэртээ орсон чинь манай нөхөр ... архи уучихсан
согтуу гэрт байсан. Тэгсэн намайг чи хаагуур банзалдаад ирж байгаа юм гээд гэрийн үүдэнд зогсож байсан чинь гэнэт босож ирснээ миний цээж рүү хөлөөрөө өшиглөтөл би гэрийн хаалганы урд зогсож байсан болохоор арагшаа саваад үүдний амбаар луу унасан. Үүдний амбаарт байсан чинь амбаарт байсан хуванцар
хувингаар миний толгой болон гар луу цохиод хөлөөрөө миний бие рүү
өшиглөчихсөн юм. Тэгэхээр нь би арай хийж босоод үүдний амбаараас гараад
зугатаагаад гудамжинд явж байсан танихгүй хүний утсыг гүйж аваад цагдаад
дуудлага өгсөн. Тэгээд би буцаад хашаандаа ороод гэрийн хойд талд байдаг
хураасан модны ар талд нуугдаад зогсож байхад намайг хайж олоод үснээс зулгааж газар чирээд миний бие рүү өшиглөж бас чихнээс хазсан. Тэгээд намайг гэр лүү ор гэхээр нь би хүүхдүүд айчихна гэж бодоод орохгүй байсан. ...ер нь бол тухайн үед 5-10 минутын хооронд л болоод өнгөрсөн асуудал байгаа
юм. Тэгсэн гудамжны тэндээс машины гэрэл гартал чи цагдаа дуудсан байна гээд
зугатаагаад яваад өгсөн. Тухайн үед би чулуу юм уу төмрөөр цохисон байх гэж
бодож байсан юм. ...маргааш нь хашааны гадаа гарч хайсан чинь урт хуванцар
хоолой шиг зүйл харагдаж байсан. ...... бид хоёр гэрлэлтээ
батлуулсан. ...надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй би шүүх хуралд суухгүй, надад
одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй бид хоёр одоо эвлэрсэн
Ц.... надаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,

 2.Шүүгдэгч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хөлөөрөө бие рүү нь өшиглөсөн. Тэгээд үснээс нь зулгааж унагаасан. ... би дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 74-76 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Шинжээчийн 10810 тоот дүгнэлт

    1.Д....ын биед дух, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, эрүү, цээж, баруун мөр, зүүн мөр, нуруу, зүүн бугалга, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

    2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

    5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 27 х/,

4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 х/

5.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 48 х/

6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 32-34 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 45 х/

8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46 х/

9.Эд хөрөнгийн лавлагаа /хх 50 х/

10.Хохирогч Д....ын бичгээр гаргасан хүсэлт /хх 80 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Ц.... нь архидан согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр гудамжны ... тоот хашаан доторхи амбаарт болон, хашаанд, хашааны гадна талд эхнэрээ “хаагуур банзалдаад ирэв" хэмээн бусадтай хардан түүний толгой, гар, цээж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, гараараа болон хувин, хуванцар хоолойгоор цохиж зодон эрүүл мэндэд нь дух, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун  хацар, зүүн хацар, эрүү, цээж, баруун мөр, зүүн мөр, нуруу, зүүн бугалга, хэвлий баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

             Хохирогч Д....ын “...намайг чи хаагуур банзалдаад ирж байгаа юм гээд гэрийн үүдэнд миний цээж рүү хөлөөрөө өшиглөтөл би гэрийн хаалганы урд зогсож байсан болохоор арагшаа саваад үүдний амбаар луу унасан. Үүдний амбаарт байсан чинь амбаарт байсан хуванцар хувингаар миний толгой болон гар луу цохиод хөлөөрөө миний бие рүү
өшиглөсөн. Тэгэхээр нь би арай хийж босоод үүдний амбаараас гараад
зугатаагаад гудамжинд явж байсан танихгүй хүний утсыг гүйж аваад цагдаад
дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,

 Шүүгдэгч Ц....ын “... би хөлөөрөө бие рүү нь өшиглөсөн. Тэгээд үснээс нь зулгааж унагаасан. ... би дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 74-76 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Шинжээчийн 10810 тоот дүгнэлт

    1.Д....ын биед дух, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, эрүү, цээж, баруун мөр, зүүн мөр, нуруу, зүүн бугалга, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

    2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Ц.... нь хохирогч Ц....ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Ц.... нь хохирогчийн эрүүл  мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Ц....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... эхнэр, нөхөр ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

             Шүүгдэгч Ц...., хохирогч Ц.... нар эхнэр нөхөр болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 48 х/-аар тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

             Мөн хохирогчийн эрүүл мэндэд нэг удаагийн үйлдлээр, нэг цаг хугацаанд 16 орчим тооны шарх, гэмтэл учруулан зодсон шүүгдэгчийн үйлдлийг “онц харгис хэрцгийгээр” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ц....ын хохирогч Ц....ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” “онц харгис хэрцгийгээр” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Ц.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь “надад одоо гомдол санал байхгүй” гэх түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 18-20 х/, хохирогч Ц....ын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх бичгээр  гаргасан хүсэлт /хх 80 х/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Улсын яллагч: Ц....т 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Ц....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан шүүхээс 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан болно.

           Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Алаг адуут овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц....т мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Ц....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ