| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0436/и |
| Дугаар | 456 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 456
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 сарын 12 Дугаар 456 Баруун-Урт
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Капитал банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р багт оршин суух Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2298213.61 /хоёр сая хоёр зуун ерэн найман мянга хоёр зуун арван гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь Капитал банктай 2014 оны 12-р сарын 17-ны өдөр № 2042000022 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь зээлийн гэрээнээс үндсэн зээл 3093704.37 төгрөг, зээлийн хүүд 1050196.63 төгрөгийг төлсөн. 2016 оны 04-р сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээл 1906295.63 төгрөг, зээлийн хүү 326.598.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65319.66 төгрөг, нийт 2298213.61 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2298213.61 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь Капитал банкны Сүхбаатар салбар /эрхлэгч Б.Наранцэцэг/-тэй харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж 2298213.61 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 906320 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 1391893.12 төгрөгийг 2016 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор Капитал банкны Сүхбаатар салбарын 2042000488 тоот дансанд шилжүүлж, төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Капитал банкны Сүхбаатар салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. 2014 оны 12-р сарын 17-ны өдөр № 2042000022 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэй цалингийн зээл авсан. Тухайн үед цалингийн зээл авахад Ц.Урангоо нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Капитал банкны Сүхбаатар салбарын 2298213.61 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 906320 төгрөгийг бэлнээр төлсөн. Капитал банкны Сүхбаатар салбарын захирал Б.Наранцэцэгтэй харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж 2016 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл 1391893.12 төгрөгийг Капитал банкны Сүхбаатар салбарын 2042000488 тоот дансанд шилжүүлж, 2298213.61 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 1906295.63 төгрөг, зээлийн хүү 326.598.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65319.66 төгрөг, нийт 2298213.61 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 1906295.63 төгрөг, зээлийн хүү 326.598.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65319.66 төгрөг, нийт 2298213.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 906320 төгрөгийг бэлнээр төлсөн байх ба үлдэгдэл 1391893.12 төгрөгийг 2016 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор Капитал банкны Сүхбаатар салбарын 2042000488 тоот дансанд шилжүүлж, төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарын 2298213.61 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51721.42 төгрөгний тал хувь 25860.21 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 25860.21 төгрөгийг хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 1906295.63 төгрөг, зээлийн хүү 326.598.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65319.66 төгрөг, нийт 2298213.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нар нь 906320 төгрөгийг бэлнээр төлсөн ба, үлдэгдэл 1391893.12 төгрөгийг 2016 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор Капитал банкны Сүхбаатар салбарын 2042000488 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Капитал банкны Сүхбаатар салбарын 2298213.61 төгрөг төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51721.42 төгрөгний тал хувь 25860.21 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 25860.21 төгрөгийг хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Урангоо нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА