Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 430

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Чулуунбор овогтой Батчимэг, Бадарч овогтой Хатанбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2005 оны 06-р сарын 01-ний өдөр төрсөн охин Х.Урангоо, 2010 оны 08-р сарын 06-ны өдөр төрсөн хүү Х.Бодьмөр нарыг эх Ч.Батчимэгийн асрамжид хэвээр байлгасугай. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 06-р сарын 01-ний өдөр төрсөн охин Х.Урангоо, 2010 оны 08-р сарын 06-ны өдөр төрсөн хүү Х.Бодьмөр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Бадарч овогтой Хатанбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Ч.Батчимэг, Б.Хатанбаатар нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

            6. Ч.Батчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Батчимэгт, 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1964400 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 46380 төгрөгийг хариуцагч Б.Хатанбаатараас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн байдлын газарт шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

           9.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.