| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/09070/И |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 87
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ч.Баасандашийн нэхэмжлэлтэй, Ц.Бямбасүрэнд холбогдох 14,881,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 14,881,000 төгрөгийн 881,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сары 05-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 3,600,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 3,600,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 3,600,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,355 төгрөгийн тал хувь болох 116,177.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Бямбасүрэнгээс 116,177.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Баасандашд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ