Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19*******онд ******* хотод төрсөн, эмэгтэй,*******, бүрэн дунд боловсролтой, үсэг өрөгч мэргэжилтэй, ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 08 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээрсарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүүнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгчшүүхэдгаргасан нэхэмжлэлдээ:Миний бие1990 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот даргын тушаалаар Увс аймгийн хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр орж ажиллаж байсан. Тус үйлдвэрт 1996 оноос 2000 оны 06 сар хүртэл  ажиллаж, тухайн жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, нийгмийн даатгалаа баталгаажуулсан боловч, ажилласан жилийн лавлагаа олдохгүй байгаа тул Увс аймгийн хэвлэх үйлдвэрт 1996 оноос 2000 оны 06 сар хүртэл хугацаанд гар өрөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би шаардлагаа өөрчилж байна. Одоо шүүхээр 1990.01.04-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Увс аймгийн хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна, бусад хүсэлтээсээ татгалзаж байгаа. Би одоо 51 нас хүрсэн олон хүүхэдтэй үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажлаас халагдсан тушаал байхгүй, би 1990 оноос 2000 он хүртэл энэ байгууллагад ажилласан. Энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт албаны хүмүүс бичилт хийж баталгаажуулсан боловч нийгмийн даатгалын нэгдсэн санд бүртгэгдээгүйгээс би хохироод байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсанг 1990 оны 01 сарын 04-ний өдөр Увс аймгийн хэвлэх үйлдвэрт гар өрөгчөөр томилсон тушаалын хуулбар, №283706 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийннотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа авахуулсан зураг, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

        Нэхэмжлэгч нь 1996-2000 онуудад улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлУвс аймгийн хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр ажиллаж байснаа тогтоолгохыг  шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.******* ажлаас халагдсантушаалархиваас гарч ирээгүй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

ньажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “50 нас хүрсэн, олон хүүхэдтэй үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм” гэжээ.

нь1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

“Тэргүүний малчин” сонины газрын даргын 1990.01.04-ний өдрийн №01 тоот тушаалаарг гар үсэг өрөгчөөр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн,

№283706 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт1995 оноос  2000 оны 6 сар хүртэл улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тэмдэглэгдсэн,

Ц.******* үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа гэрч Мягмарсүрэнгийн хамт ажлын байран дээрээ авахуулсан зураг,

Гэрч шүүхэд өгсөн “Миний бие 1988-1997 он хүртэл Увс аймгийн Хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, хэвлэгчээр ажиллаж байсан. 1990 онд манай үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орсон. Бид хамт 1997 он хүртэл ажилласан.Миний бие 1997 онд ажлаасаа гарч тэндээ ажиллаад үлдсэн. ажилдаа сайн аймгийн Аварга ажилтан болж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд байх ба гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудтай харилцан уялдаа холбоотой, тогтоолгох гэж буй жилүүдийг тодотгосон байна гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж******* овогт ******* г 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр ажиллажбайсан  болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     П.ЦЭЦЭГДУЛАМ