Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00561

 

 

 

 

 

2016 оны ******* сарын 13 өдөр

Дугаар *******3/ШШ2016/00*******61

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 89 оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт талийгаач нөхөр овогт хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны ******* дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Б. 2014 онд 11 дүгээр сард танилцаж хамт амьдарсан. Улмаар 201*******.*******.09-нд охин Б. төрүүлсэн. Нөхөр Б. бид хоёр албан ёсоор гэрлэлтээ байтлуулаагүй байсан. Охиноо төрөхөд Иргэний бүртгэл мэдээллийн төвд хүсэлт гаргаж охин Б. эцгээр нь овоглосон. 2016.*******.04-нд нөхөр маань зуурдаар нас барсан учраас биднийг 2014.11 сараас 2016.*******.04-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, 2016 онд Б., охин Б. нарын хамт авхуулсан фото зургууд гэрч Т.Х шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь Б. хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ заахдаа Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.

Д. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Д. нь Б. 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны ******* дугаар сарын 04-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байж 201*******.*******.09-ны өдөр охин Б. төрүүлсэн, Б. нь 2016 оны ******* дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, ы №0000017********************* дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хамтран амьдарч байх хугацаандаа 2016 онд гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургууд Т.Х шүүхэд гэрчээр өгсөн Талийгаач бид хоёр найзууд байсан. Өнгөрсөн хугацаанд найз маань надтай байнга холбоотой байдаг байсан бөгөөд эхнэр хүүхэдтэй болсон гэж ярьж байсан. Эхнэрийг нь *******т ирснээс хойш таньдаг болсон. Би шүүхийн өмнө Д. Б. нарыг 2014 оноос 2016.*******.04-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй хэдий охин эцэг Б.аас овоглож Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар захиргааны журмаар эцэг тогтоожээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.4, *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргах шаардлагыг хангасан нотлох баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ийг талийгаач нөхөр овогт 2014 оны 11 сараас 2016 оны ******* дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ТУЯА