Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1148

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч М.Амарзаяа /томилолт/,

            шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Баттулга /ҮД-2814/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Хын Ад холбогдох 1908044331398 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны “Э ө” ӨЭМТ-д үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хадам аав, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Т овогт Хын А /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод байх гэртээ Быг “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих шалтгаанаар Г.Бтай маргалдаж, улмаар гар, цээжин тус газар нь галын хайч төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны орой дүү Агийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байдаг гэрт нь ортол А, түүний охин А нар байсан. Надаас А мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь ээжид мөнгө төгрөг хэрэгтэй байхад мөнгө төгрөг өгөхгүй байна гэж хэлээд галын хайч төмрөөр миний баруун гар луу болон дал орчим руу 2-3 удаа цохиж гэмтээчихээд тэгээд гэрээсээ гараад явчихсан. Төд удалгүй буцаж орж ирээд гэрээс зайл гэж хэлээд миний хувцаснаас чирч миний үснээс зулгааж татаж байтал гаднаас хүргэн дүү Ш, Б нар орж ирж салгасан. Миний баруун гарлуу цохичихлоо гэж би уйлсан чинь А утсаараа түргэн дуудсан, түргэний эмч төд удалгүй орж ирээд үзэж гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Атай хэрүүл маргаан хийгээгүй, би шууд гэрээс нь гарч гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь баруун гарын шууны яс хугаралтай байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

2. Гэрч Ц.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б эгчийн дүү Бгэдэг хүнтэй гэр бүл болоод 31 жил болж байна. Б миний хадам эгч юм. 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой би гэртээ байж байсан чинь Б эгч утсаар ярьж чи Агийн гэрт хүрээд ирээч А миний гарыг галын хайчаар цохиод гэмтээчихлээ гэхээр нь би яваад очтол хэрүүл маргаан болчихсон, эгч Б уйлчихсан, баруун гараа барьчихсан түргэн үзчихээд явлаа, гэмтлийн эмнэлэг рүү явах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би зодож цохиж байх үед байгаагүй. Б эгч хэлэхдээ А мөнгө төгрөг нэхээд тэрнээс болж маргалдаж А галын хайч төмрөөр баруун гарын шуу орчим руу хоёр удаа цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/,      

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10604: “...Г.Бын биед баруун богтос ясны доод 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14х/,

4. Шүүгдэгч Х.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 45х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 47-48х/,

5. Шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны орой 17 цагийн орчим эгч Б манайх болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод орж ирсэн. Тухайн үед би хоол, цай хийж өгсөн. Ээж А бөөр нь өвдчихсөн, хотод ирээд эмчилгээ хийлгэж байгаа болохоор “эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй байна мөнгө байна уу” гэж асуусан чинь “мөнгө төгрөг байхгүй, та нар ямар ядаргаатай юм, байнга мөнгө төгрөг нэхэж байх юм. Хутга Хүрлээгийн шээс нар” гэж доромжилж, нас барсан хүний нэрийг хэлж, одоо та нар намайг алчих гэхээр нь би бухимдаж, ээжийн бие муу байхад төрсөн дүүгээ хүүхдийг нь ингэж хэлж байхдаа яадаг  юм гэж уурлаад зуухан дээр байсан төмөр галын хайч авч Б эгчийн баруун шуу орчим руу нь хоёр удаа галын хайчаар цохичихсон. Б эгч уйлж гараа бариад чи чаддаг юм бол намайг алчих гэж хашхирч, ээж А битгий тэгээч гэж гуйж цагдаа түргэн дуудсан. Б эгч чи намайг нэг мөсөн алчих, чи хүн алдаг биз дээ гээд орилоод байхаар нь би хувцаснаас нь чирч гэрээс гаргасан. Тэр үед Ш, Бгээд хамаатны хүмүүс ирсэн. Түргэний эмчид үзүүлчихээд гэмтлийн эмнэлэг рүү машинтайгаа авч явсан. ...Би буруу үйлдэл хийсэн дээ гэмшиж эмчилгээний мөнгө гэж эхлээд 100,000 төгрөг бэлнээр мөн дансаар 300,000 төгрөг манай нөхөр Д Дундговь аймгаас дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод байх гэртээ “ээж Ат мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Г.Бтай маргалдаж, улмаар гар, цээжин тус газар нь галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Г.Бын: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг дүү Агагийн гэрт нь ортол ээж Атэйгээ хамт байсан. Надаас А мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь ээжид мөнгө төгрөг хэрэгтэй байхад мөнгө төгрөг өгөхгүй байна гэж хэлээд галын хайч төмрөөр миний баруун гарлуу болон дал орчим руу 2-3 удаа цохиж гэмтээсэн. Тэгээд А гэрээсээ гараад яваад төд удалгүй буцаж орж ирээд гэрээс зайл гэж хэлээд миний хувцаснаас чирч миний үснээс зулгааж татаж байтал гаднаас хүргэн дүү Ш, Бнар орж ирж салгасан. Би шууд гэрээс нь гарч гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь баруун гарын шууны яс хугаралтай байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,

Гэрч Ц.Шын: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны орой би гэртээ байж байсан чинь Б эгч утсаар ярьж чи Агийн гэрт хүрээд ирээч А миний гарыг галын хайчаар цохиод гэмтээчихлээ гэхээр нь би яваад очтол хэрүүл маргаан болчихсон, эгч Б уйлчихсан, баруун гараа барьчихсан гэмтлийн эмнэлэг рүү явах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Б эгч хэлэхдээ А мөнгө төгрөг нэхээд тэрнээс болж маргалдаж А галын хайч төмрөөр баруун гарын шуу орчим руу хоёр удаа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,          

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10604: “...Г.Бынбиед баруун богтос ясны доод 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14х/,

Шүүгдэгч Х.Агаас үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.А нь хохирогч Г.Быг галын төмөр хайчаар гар руу нь цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Х.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор “...нэхэмжлэх зүйлгүй, надад А 100000 төгрөг эмчилгээнд зарцуул гэж бэлнээр өгсөн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 10х/, “хохирлыг бүрэн барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 51х/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Х.А нь бага насны 2 хүүхэдтэй, нөхөр нь группид байдаг, сард 450.000 төгрөгийн цалин авдаг зэрэг байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Х.Агийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байдал, Х.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны “Э ө” ӨЭМТ-д үйлчлэгчээр ажилладаг, цалин хөлс, тодорхой орлоготой, 2-9 насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000  төгрөгийн торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын төмөр хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Хын Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын төмөр хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Х.Агийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ