| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00375/И |
| Дугаар | 103/ШШ2016/00567 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2016/00567
| 2016 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2016/00567 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ******* байрлах ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэл 110.428.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй ******* ******* ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 73.436.264 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өртэй байгаа бөгөөд өрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул нийгмийн ******* шимтгэлд 73.436.264 төгрөг, алданги 36.992.246 төгрөг, нийт 110.428.510 төгрөгийг тус байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* нь 110.428.510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 36.992.246 төгрөгөөс татгалзаж, үлдэх 73.436.264 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 36.718.132 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор 36.718.132 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* төлөөлөгч Ц., төрийн байгууллагыг төлөөлж хяналтын прокурор Ж., хариуцагч ******* ******* ХХК-ийн дарга Ц. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэл 73.436.264 төгрөг, алданги 36.992.246 төгрөг, нийт 110.428.510 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэн хэлэлцэж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаар эвлэрлийн гэрээг байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь ******* заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэл 110.428.510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 36.992.246 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх 73.436.264 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 36.718.132 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор 36.718.132 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь ******* зааснаар 73.436.264 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 525.131 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь ******* зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх ******* зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ