| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00511/И |
| Дугаар | 103/ШШ2016/00569 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2016/00569
| 20************** оны *******2 сарын ************** өдөр | Дугаар *******03/ШШ20**************/00*******9 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт .499.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны ************** дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч О.*******, Ш. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч нартай 200 оны 3 дугаар сарын *******2-ны өдөр зээлийн 2 тоот, барьцааны 28 тоот гэрээг байгуулан *******.00.000 төгрөгийг *******2 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд ******* дүүргийн ******* дүгээр хороо дугаар гудамжны тоотод байрлах ******* мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны зориулалттай хүнсний дэлгүүрийг барьцаалсан юм. Энэ барьцаалсан дэлгүүрээ хариуцагч нар ******* банкны ******* салбараас 4.00.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Үүний дагуу 3.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл *******.00.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан объектоо барьцаалсан. Тухайн үед *******.00.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд тухайн объектын бичиг баримтыг өгнө гэж хэлсэн боловч хариуцагч нар зөвшөөрөөгүй учраас 200 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр уг объектыг буцаагаад банкинд хүлээлгэж өгсөн байсан. Гэвч тухайн үед дэлгүүр хүлээлцсэн нотлох баримт байдаггүй юм. Хариуцагч нарын яриад байгаа , гэх хүмүүс дотоод аудитын шалгалтаар зөрчилтэй дүгнэгдэж ажлаасаа халагдсан. Мөн тухайн үед захирлаар ажиллаж байсан даргыг 20*******4 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдөр банкны төв салбар дээр дуудан авчирч уулзахад иргэн О.*******, Ш. нарт 4.00.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг 4.00.000 төгрөгийг хариуцагч нарын бэлнээр өгсөн 3.000.000 төгрөг болон банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгоорой гэж өгсөн *******.00.000 төгрөг юм гэж тайлбарлаж байсан. Гэтэл хариуцагч нар зээлээ төлөхгүй, уг *******.00.000 төгрөгийг засвар үйлчилгээндээ тооцоод аваад явчихсан асуудлаас болж банк одоог хүртэл хохирч байна . Энэ зээлийн асуудлыг 20*******4 оны *******2 дугаар сард эдгээр хүмүүс манай банкинд хандсанаар бид мэдсэн. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл *******.498.000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт .499.02 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэв.
Хариуцагч О.******* нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцаанд тавьсан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны тоотод байрлах хүнсний дэлгүүрийг тухайн үед ******* банкны ******* салбараас 4.00.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгэхдээ 3.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл *******.00.000 төгрөгийг одоо яригдаж байгаа зээлийн гэрээг байгуулан мөнгөө гар дээрээ авахгүйгээр дэлгүүрийн үнэнд шууд шилжүүлээд хүүг нь төлөөд явж байсан. Бидний хувьд *******.00.000 төгрөгийг бэлнээр зээлж аваагүй, дэлгүүр худалдаж авсан үлдэгдэл мөнгөн дээр зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл ******* банк хүнсний дэлгүүрийн гэрчилгээг өгөхгүй байсан учраас уг наймааг буцааж дэлгүүрийг ******* банкинд буцаан өгсөн. Буцааж өгөх үед уг дэлгүүрийг засаж янзалсан мөн 8 нэрийн дэлгүүр болгосон байсан учраас бэлнээр өгсөн 3.000.000 төгрөг дээр нэмж *******.00.000 төгрөгийг аваад нийт 4.00.000 төгрөгийг буцаан авсан. Сүүлд авсан *******.00.000 төгрөг бол тухайн дэлгүүрт хийсэн засвар, тэнд авсан эд зүйл, хүлээлгэж өгсөн барааны нийт үнэ байгаа юм. Ингээд бидний хоорондох өр авлага дууссан. Тухайн үеийн эдийн засагч нар нь таны зээл хаагдлаа гэж хэлсэн. Бид 20*******4 оны намар өөрсдөө орж ******* банкнаас өмнө худалдаж авч байсан дэлгүүрийн талаар асууснаар энэ зээлийн асуудал гарч ирсэн юм. Бидний хувьд төлөх ёстой бүх зээлээ төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ш. нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид дэлгүүрт тоног төхөөрөмж авсан, засвар тохижилт хийсэн гээд *******.00.000 төгрөг нэмээд 4.00.000 төгрөгийг буцааж авч байсан. Тэгээд банк бидний зээлийг хаасан гэж ойлгосон. Тухайн үед зээлийн эдийн засагчаар , гэдэг хүмүүс ажиллаж байсан. Нөхөр бид хоёр 20*******4 оны намар нөгөө дэлгүүр зарагдсан болов уу, зарагдаагүй бол үнийг нь сонирхож үзье гээд ******* банкны ******* салбар дээр очсон юм. Гэтэл ******* банкнаас уг дэлгүүрийн нэр дээр та хоёр зээлтэй байна гэж хэлсэн. Ингэж л уг зээлийн асуудлыг мэдсэн. Бүхэл бүтэн жилийн турш ******* банк нэг ч удаа энэ зээлийн тухай хэлээгүй, зээлээ төлөх талаар биднээс шаардаж байгаагүй. Бид уг асуудлыг шийдүүлэхийн тулд ******* банкны төв салбарт 20*******4 онд өргөдөл өгсөн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй . Аль нэг банкнаас зээл авах гэхээр зээлийн түүхэнд муу зээлдэгч нэртэй болчихсон учраас өгөхгүй байгаа юм. Тухайн үеийн банкны эдийн засагч нарын болон удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн бид маш их хохирч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч О.*******, Ш. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт .499.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.
Хариуцагч нар нь 200 онд нэхэмжлэгч байгууллагын барьцаанд хураагдсан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны 0 тоотод байрлах хашаа байшинг 4.00.000 төгрөгөөр ******* банкнаас худалдаж авахаар тохиролцож тус банкинд 3.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх *******.00.000 төгрөгийг ******* банкнаас 200.03.*******2-ны өдөр 2 дугаартай зээлийн гэрээ болон 200.03.*******2-ны өдрийн 28 дугаартай барьцаат зээлийн байгуулан зээл хэлбэрээр авч дэлгүүрийн үнэнд шууд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
200.03.*******2-ны өдөр 2 дугаартай зээлийн гэрээний барьцаанд худалдаж авсан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны 0 тоотод байрлах хашаа байшинг барьцаалсан байна.
Улмаар хариуцагч нар нь банк барьцаа хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзаж худалдаж авсан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны 0 тоотод байрлах хашаа байшинг ******* банкинд буцаан шилжүүлж 4.00.000 төгрөгийг бэлнээр авсан байна.
Хариуцагч нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа худалдаж авсан дэлгүүрээ бүрэн хэмжээгээр будаж, ханыг лампирдаж, 8 нэрийн лиценз авч, засвар хийж тохижуулан шилэн нүүртэй хөргөгч, хөлдөөгч, ханын тавиурууд, лангуунууд, хил зэргийг авч 8 нэрийн дэлгүүр шууд ажиллуулахаар тохижуулсан бөгөөд дэлгүүрийг бэлэн бараатай хүлээлгэж өгсөн. Үүний нийт зардал *******.00.000 төгрөгийг бэлэн өгсөн 3.000.000 төгрөг дээр нэмж авсан хэмээн тайлбарлаж байна.
Хэдийгээр үнийн дүнг тодорхой хэлээгүй ч хариуцагч нарын дээрх тайлбарыг нотолж тухайн үед эдийн засагчаар ажиллаж байсан, дугаар гудамжны 0 тоотод байрлах хашаа байшинг буцаан хүлээн авч акт үйлдэж байсан эдийн засагч Э. шүүхэд мэдүүлэг өгсөн байна.
Нэхэмжлэгч ******* банк хариуцагч О.*******, Ш. нарын хооронд хийгдсэн 200.03.*******2-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2008.03.*******2-ны өдөр дууссан бөгөөд уг гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагджээ.
Хариуцагч нарт *******.00.000 төгрөгний зээлийн гэрээний үүрэг байгаа талаар 20*******4 онд мэдсэн, үүнээс өмнө гэрээний үүргийн биелэлтийн талаар нэхэмжлэгч тал шаардаж байгаагүй талаар зохигчид шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурьдсан, энэ талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заажээ.
Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд шүүх, арбирт хандах эрх олгосон, хуулиар тогтоосон хугацааг хэлнэ.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн дугаар зүйлийн .2.******* дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байна.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар нэхэмжлэгч ******* банкинд зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2008.03.*******3-ны өдрөөөс эхлэн шаардах эрх үүссэн, уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна.
Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж гэрээний үүргийн биелэлтээ шаардаагүй, зөрчигдсөн эрхээ цаг тухайд нь сэргээлэх хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 9 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд ******* банкны шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт .499.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******02.943 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.3, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******. Иргэний хуулийн дугаар зүйлийн .2.******* дэх хэсэгт зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт .499.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дугаар зүйлийн .*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******02.943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА