| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00539/И |
| Дугаар | 103/ШШ2016/00570 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2016/00570
| 20*******6 оны *******2 сарын *******6 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/00*******70 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгайн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн******* дугаар хороо,************** дугаар байрны ************** тоотод оршин суух, овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт*******7707*******9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны ************** дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20*******6 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкнаас*******6 сарын хугацаатай, *******.******* хувийн хүүтэй, 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, 7 хоногийн хугацаатай буцаан төлөхөөр аман гэрээ байгуулж, Э.- зээлдүүлсэн.
Э.- 9, *******0, ************** дүгээр сарын үндсэн зээл, хүү болох 43*******.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл*******.770.7*******9 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Э.-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.ээс 20*******6 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг ах яаралтай БНХАУ-ын Эрээн хотоос бараа татаж авах гээд мөнгө дутаад зээлсэн. 7 хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгнө гэсэн боловч одоо хүртэл орж ирээгүй удааширч байна.
Б.тэй зөвшилцөөд банкны 9, *******0, ************** дүгээр сарын төлөлт 43*******.000 төгрөгийг төлсөн ба дээрх төлөлтөнд хүү нь орсон. Улсын тэмдэгтийн хураамж 789*******0 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нар тал хувиар хариуцаж төлдөг тул*******947******* төгрөг, нийт*******.604.47******* төгрөгийг төлөх хүсэлтэй байна.
20*******6 оны жилийн эцэс болж, байгууллагуудаас бэлэн мөнгө гарах боломжгүй байгаа тул ирэх оны ******* дүгээр сар хүртэл харгалзан үзнэ үү?.
Эвлэрэх хүсэлтэй байна, мөнгө шилжиж орж ирвэл хурдан өгөх болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б., хариуцагч Э.- зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.770.7*******9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 20*******7*******9 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч*******.*******6*******.000 төгрөгийг 20*******7 оны ******* дүгээр сарын дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Э.- холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт*******.*******6*******.000 төгрөгийг 20*******7 оны ******* дүгээр сарын дотор төлж барагдуулахаар, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож,*******947******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.-*******947******* төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА