Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00571

 

 

 

 

 

20*******6 оны *******2 сарын *******6 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/0057*******

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. би

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* ******* -д холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 20*******6 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 8 дугаар сард ******* дүүргийн ******* ******* нэгдэл-д үйлчлэгчээр ажилд орсон. 20*******6 оны 4, 5 дугаар сард 2 хүнээс мөнгө зээлж, албан газрын нэр гаргасан гэж буруутгаж, удирдлагын багийн хурлаар миний асуудлыг хэлэлцэн, цалинг *******0 хувиар бууруулж, мөн 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалыг хассан. Би 4, 5 дугаар сард таньдаг хүнээсээ мөнгө зээлж, буцаан өгч зээлийг барагдуулсан бөгөөд 9 дүгээр сард хов ярьсан гэсэн үндэслэлээр дахин дахин хурлаар оруулж, хамгийн сүүлд байгууллагын Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцээд, бүгд санал нэгтэйгээр ажлаас халах шийдвэр гарсан бөгөөд дээрх хурлуудын тэмдэглэлийг үндэслэн, байгууллагын дарга 20*******6 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халах тушаалыг гаргасан.

Иймээс тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлттэй байна.

Цалингийн *******0 хувь 43400 төгрөг, 2 дугаар улирлын үр дүнгийн хөлс *******04000 төгрөг, илүү цагийн хөлс 20000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

Хариуцагч ******* дүүргийн ******* ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б. талаарх асуудлыг Нийтлэг үйлчилгээний хэлтсийн хамт олны хурал, Байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн шалтгаанаар 20*******6 оны *******0 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлсөн.

Төсөв мөнгөний асуудал хүндэрсэн энэ цаг үед ажил орлогын асуудал хувь хүний хувьд нэн чухал болохыг ойлгож, манай байгууллагад олон жил ажилласан байдлыг харгалзаад, Б.г урьд өмнө гаргаж байсан ёс зүйн алдаа зөрчлөө засаж, дахин алдаа зөрчил гаргахгүй ажиллаж чадна гэсэн тохиолдолд байгууллагын захиргааны зүгээс ******* сарын цалин болох 488000 төгрөг /сүүлийн 3 сарын цалингийн дундажаар/ түүнээс НДШ, ЭМД-ийг зохих журмын дагуу төлж, буцаан ажлын байранд томилон ажиллуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* дүүргийн ******* ******* -д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Б.г ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 488000 төгрөгийг олгох, үүнээс нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 488000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******5290 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7645 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* дүүргийн ******* ******* -д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* дүүргийн ******* ******* -өөс улсын тэмдэгтийн хураамж 7645 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА