Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2016/00572

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00572

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ХХК-д холбогдох татварын өр *******7*******.*******72.998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ******* дүүргийн ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, прокурор Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харьцдаг ******* ******* ХХК нь *******7*******.*******72.998.69 төгрөгийн өртэй байгаа бөгөөд өрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул татварын өрийн үлдэгдэл *******7*******.*******72.998.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь *******7*******.*******72.998.69 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын *******0-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.

Төлбөрийг дор дурдсан хуваарийн дагуу төлөхөөр болов.

-2016 оны 12 дугаар сарын *******1-ний дотор 7*******.*******72.998 төгрөг

- 2017 оны 01 дүгээр сарын *******1-ний дотор 60.000 төгрөг

-2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор 80.000.000 төгрөг

- 2017 оны 0******* дугаар сарын *******1-ний дотор 80.000.000 төгрөг

- 2017 оны 04 дүгээр сарын *******0-ны дотор 80.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн төлөөлөгч Д.Мөнгөнцацрал, хяналтын прокурор Х.******* хариуцагч ******* ******* ХХК-ийн дарга Ц.******* гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч ******* ******* ХХК-иас ******* өр *******7*******.*******72.998 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэн хэлэлцэж, 2016 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 219 дугаар эвлэрлийн гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох ******* өр *******7*******.*******72.998 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь *******7*******.*******72.998 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын *******1-ний дотор 7*******.*******72.998 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын *******1-ний дотор 60.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор 80.000.000 төгрөг, 2017 оны 0******* дугаар сарын *******1-ний дотор 80.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын *******0-ны дотор 80.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар *******7*******.*******72.998 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 2.024.815 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 1.012.407 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА