| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00577/И |
| Дугаар | 103/ШШ2016/00573 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2016/00573
| 20*******6 оны *******2 сарын *******9 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/005*******3 | Улаанбаатар хот |
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг ******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9*******.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. 20*******5 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Postpaid BC-20К үйлчилгээ авах гарган гэрээ байгуулж 9*******022*******03 дугаарын эзэмшигч болсон. 9*******022*******03 дугаарын 20*******5 оны ************** дүгээр сарын төлбөр *********************.530 төгрөг төлөөгүй тул барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 8*******.530 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 9*******.530 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 9*******.530 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 20*******6 ондоо багтааж бүрэн төлж барагдуулна, компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9*******530 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон 9*******530 төгрөгийг 20*******6 ондоо багтаан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9*******.530 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 22*******5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжинд 22*******5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА