Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00518

 

 

 

 

 

2*******6 оны сарын өдөр

Дугаар 03/ШШ2*******6/005*******

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 9*******.*******.*******-нд ******* дүүрэгт төрсөн, *******, *******-******* аймгийн *******-р баг ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , , ******* дүүргийн дүгээр хороо, 2 дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6.084.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2*******6 оны 06 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э., хариуцагч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С-, хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч Б., Ц., нарийн бичгийн дарга Л.чимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоогоор хүүтэйгээ *******-******* аймагт ажиллаж амьдарч байна. Одоо *******т ажиллаж амьдрах ямар ч нөхцөл байхгүй. Би *******ын нэгдсэн эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд тэр үед байнга согтуу, миний ажил дээр очиж намайг дарамталж, янхан, банзал гэх мэтээр байгууллагаар дүүрэн орилдог, мөн 7 хоногт 3-4 удаа гэрийн маань хаалгыг цөм өшиглөж, байнгын дарамтанд байлгадаг байсан. Би 2007 онд *******т холбооны газар интернэт оператороор ажилд орсон, тэр үед холбоонд ажилладаг байсан. Бид тэнд танилцаж гэр бүл болж хүү маань 2008 оны 5 дугаар сарын 5-нд төрсөн. Тэр хугацаанд ийн хувьд өөрийн гэсэн орон сууц байгаагүй, 27 дугаар байранд аав, эгчийн хамт олуулаа амьдардаг байсан. Тэр үед бид гурав гэр хороололд амьдрах боломжгүй байсан учир миний аав Задгайд гарч бид гурав 44 дүгээр байрны ******* тоотод 2008 оноос 2*******2 он хүртэл 4 жил хамт амьдарсан. хариу тайлбартаа бүгдийг тэжээж ирсэн, бүх зээлийг нь төлж байсан мэтээр бичсэн байсан. Би үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл гэр бүл гэдэг бол нэг нь ажилтай байхад нөгөө нь хүүхдээ хараад гэртээ байдаг, гэртээ хүүхэд харсан нь дараа ажилтай байхад ажил хийж байсан нь гэртээ суух гэх мэтээр ээлжилж бие биенээ тэжээн тэтгэдэг онцлогтой. Би ийг ажил хийхгүй байхад нь ажил хийсэнгүй гэж дарамталж байсан удаа байхгүй, би ажил хийж байсан учир байр, хоол ундны төлбөрөө болгож компьютер форматлах мэтээр хэдэн төгрөг олж хоёр талаасаа амьдралаа болгодог байсан. Би яагаад бухимддаг байсан бэ гэхээр энэ хүн гэр бүлсэг биш, өдөр болгон шахуу архи уудаг, гадуур гарахаараа 2-3 цаг гэртээ ирдэггүй, байнгын хүүхэнтэй орооцолддог байсан. Тэр үед би хайртай байсан болохоороо тэр бүгдийг уучилж, ээждээ юу ч болоогүй гэж хэлдэг байсан. Би ийг чөлөөт цаг гарвал гэр бүлдээ зарцуул, гэр бүлтэйгээ хамт бай гэж байнга хэлдэг. Тэгэхэд намайг өөрийнхөө эрх ашгаар байлгах гээд байна, би гадуур явмаар байна гээд үгэнд орохгүй гадуур тэнэж, архи дарс уугаад явчихдаг байсан. Үүнээс болж миний зан харьцаа их өөрчлөгдсөн. Түүнээс биш би тийм ч зан харилцааны доголдолтой хүн биш, үүнийг миний хамт олон мэднэ. 2*******2 онд хадам аав бид хоёрт байр авч өгсөн. Ингээд бид тэр байрандаа амьдарч байгаад 2*******2 оны 0 сард хуримаа хийсэн. Хуримтай холбоотой бүх зүйлийг би өөрөө хөөцөлдөж биечлэн гүйцэтгэсэн боловч тэр хуримд ямар ч сэтгэл гаргаагүй. Үүний дараа бид хоёрын хэрүүл мөн л тасраагүй, янз бүрийн хүүхэнтэй холбогдсоноос, намайг байнга хөөж, зоддог байснаас эх хүний хувьд хүүхдээ өнчрүүлмээргүй байсан хэдий ч би салахаар болсон. намайг зодож Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсч хэрэгсэхгүй болж байсан прокурорын тогтоол хэрэгт байгаа. Би шуналтайдаа биш хүүхдийнхээ ирээдүйг бодоод дундын эд хөрөнгөө хуваалгая гэсэн хүсэлт тавьсан. хариу тайлбар дээрээ салснаасаа хойш уулзаагүй гэж бичсэн байсныг би үгүйсгэж байна. Гэрлэлтээ яагаад сэргээсэн гэхээр надад болоод хүүдээ хайртай, эргэж гэр бүл болъё гэж байнга гуйдаг байсан учраас гэрлэлтээ сэргээж 2*******5 оны 4 сард эргэж нийлж 2 дугаар байранд хамт амьдарсан. 2*******2 оноос өдийг хүртэл бид 2 дугаар байранд амьдарсан. Миний хувьд төрийн албан хаагч, хураасан хөрөнгө байхгүй, хүүгээ насанд хүрлээ гэхэд айл болгох, сургуульд сургахад зарцуулах мөнгө байхгүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэмж, тогтоолгох, хамтын эд хөрөнгө болох байр, машиныг хувааж хүү бид хоёрт өгөх нь зүйн хэрэг гэж үзэж байна гэв.

Хариуцагч Р. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнөөдөр шүүх хуралдаанд намайг их муу хүн мэтээр ярьж байна. Энэ ярьж байгаа зүйлийн ихэнх нь худлаа. Би айл айлаар явж эвдрэл гэмтэл засдаг, олон хүнтэй уулздаг ажил хийдэг. Энэ хүн өөрөө их хурц ааштай, түргэн зантай, хамт амьдрахад үнэхээр хэцүү, ер нь бол их муу хүн. Бид хоёр 2*******3 оны 7 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс хойш эргэж нийлэх хүртлээ уулзаж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Гэрлэлтээ цуцлуулаад эргэж сэргээх өргөдөл өгсөн шалтгаан нь өөрийнхөө зээлийг төлүүлэх, байр, машинаас оногдох хувь авах зорилготой байсан гэж ойлгож байна. Энэ байрыг аав Солонгос улсад 8 жил хөдөлмөрлөсөн хөлсөөрөө 2*******2 онд худалдаж авсан. Бид хоёрыг гэрлэлтээ цуцлууллаа гээд миний нэр дээр шилжүүлсэн юм. Энэ байраа барьцаанд тавиад машин авсан. Энэ зээлээ би өөрөө төлж байгаа, нэг ч төгрөг төлөөгүй. Би гэрлэлт цуцлуулах, хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Байр, болон машинаас ноогдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Р. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.ээс 6.084.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хувцас болон эд зүйл авч өгсөн гэх сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 5.084.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2*******5 оны 5 сард одоо маргаад байгаа 2-р байрны тоот нэг өрөө байрыг дур мэдэн бусдад түрээслэж 720.000 төгрөгийг аваад өөрийнхөө зээлэнд өгсөн байсан. Тэр үед би гадуур ажилтай явж байсан, бид хоёр зээлийг нь төлнө гэж ярьж байсан боловч байр түрээслэсэн мөнгөөр төлнө гэж яриагүй. Би цалингийн зээлд 2*******5 оны 4 сараас хойш 2*******6 оны 4 сар хүртэл 3.564.000 төгрөг төлсөн. Би энэ цалингийн зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. 2*******4 оны 8 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан үедээ өөрийн цалин хөлсөөр 42 инчийн зурагт 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зурагтыг аваад явчихсан байсан. Иймд дээр дурьдсан 5.084.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Байраа түрээслэх шийдвэрийг өөрөө гаргасан, би зар өгсөн. Байр түрээслэх хүмүүс ирэхэд гадуур ажилтай байсан учраас би тэй утсаар ярьж өөрт нь хэлээд түрээсийн мөнгийг авсан. Энэ мөнгөөр 4, 5 дугаар сарынхаа цалингийн зээлийг төлж үлдсэн 20.000 төгрөгөөр Хас банкинд 2 дугаар байрны төлөгдөөгүй байсан төлбөр тооцоог төлсөн. Эхнэр нөхөр бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ утгаар намайг ажилгүй байхад миний цалингийн зээлийг төлж байсан. Би ийг ажилгүй байхад цалингийн зээлийг төлж л байсан. Энэ бол гэр бүл гэдэг утгаараа хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зурагтны хувьд би өмнө авсан өөр зурагттай андуурсан байна. Энэ зурагтыг би авсан нь үнэн, одоо надад байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Р. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж 2 төрлийн 3.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хуваалгаж өөрт болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Р. өөрийн хуваарьт хөрөнгөний үнэ 800.000 төгрөг, хуваарьт хөрөнгийг бусдад түрээслүүлсний төлбөр 720.000 төгрөг, нэхэмжлэгчийн зээлд төлсөн 3.564.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа .000.000 төгрөгөөр багасгаж 5.084.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Р. нь гэрлэлт цуцлуулж, хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрч, дундаа хамтран өмчлөх хөрөнгө хуваалгах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Э. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар: Зохигчид 2007 онд танилцан хамтран амьдарч 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, гэр бүл болж гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн амьдрах хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүү О. төрсөн, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2*******3 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн 352 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2*******6 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 93 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ сэргээлгэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, *******57402 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, *******87970 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлт цуцалсан, гэрлэлт сэргээсэн шүүхийн шийдвэрийн хуулбаруудаар тогтоогдож байна. /хх-7-8, 27-*******/

 

Хавтаст хэрэгт Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг өндөр гэж тодорхойлсон -р хорооны засаг дарга Ё. хийсэн үнэлгээ, 2*******6.5.20-ны өдрийн хариуцагч Р. Эрүүгийн хуулийн 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол тус тус авагджээ. /хх-*******-20,55/

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

 

Дээрх баримтаас дүгнэж үзэхэд зохигчид хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хариуцагч нь архидан согтуурч гэр бүлийн гишүүний биед нь халдах, айлгах, сүрдүүлэх зэргээр сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл дарамт үзүүлж байсан, тэдний таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан зүй бус харьцаа нь хүү н хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл баримт тогтоогдлоо.

 

Иймд дээрх нөхцөл байдал, зохигчид өмнө нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргаж байсан, тэдний хүсэлтээр шүүх 2*******3 онд гэрлэлтийг цуцалсан, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.4 дэх хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд хүү г эх ийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх шаардлагыг хариуцагч маргаагүй учир асрамжийн болон тэтгэлгийн асуудлаар тохиролцсон гэж үзнэ.

 

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ийн г эх Э.ийн асрамжинд үлдээж сар бүр эцэг Р.ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Талууд ******* дүүргийн -р хороо 2-р байрны тоот нэг өрөө байр, БРА - улсын дугаартай верна аксент маркийн авто машиныг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн эсэх дээр маргаж байна.

 

Гэрлэгчид нь 2*******3.7.*******-ны өдөр гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин 2*******5.04 дүгээр сараас 2*******6.05.20-ныг хүртэл хугацаанд хамтран амьдарсан талаар шүүх хуралдаанд тайлбараа өгч байна.

Уг байрыг хариуцагчийн эцэг Солонгос улсад хөдөлмөрлөсөн ажлын хөлсөөрөө худалдаж авсан талаар талууд маргаагүй байна

 

Дээрх байр нь 2*******2.4.9-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б. нэр дээр, 2*******4.07.7-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр хариуцагч Р. хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, 2*******5.03.*******-ны өдрийн орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Б. хамтран өмчлөгчөөс хасагдаж хариуцагч Р.ийн өмчлөлд үлджээ. /хх--99/

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тухайн хөрөнгө анх гэр бүл болоход нь зориулагдсан бол хамтран өмчлөх дундын хөрөнгөнд тооцож болохоор заалт байгаа хэдий ч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгчид хамтын хөдөлмөрөөрөө олсон орлогоор бий болгоогүй, гэрлэснээс хойш 5 жилийн дараа хариуцагч ийн эцэг өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөөр өөрийн нэр дээр авч уг байранд зохигчдыг түр амьдруулж байсныг анх гэр бүл болоход зориулж өгсөн гэж үзэх үндэслэлгүй, дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.

 

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б. гэрлэгчдийг гэрлэлт цуцлуулсан байх үед буюу 2*******4.07.7-ны өдөр өөрийн хүү ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж улмаар 2*******5.3.*******-нд өөрийн нэрээ хамтран өмчлөгчөөс хасуулж бэлэглэлийн журмаар хүүдээ шилжүүлсэн байна.

 

Иймд маргаан бүхий эд хөрөнгө нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27..2 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн журмаар шилжүүлсэн авсан эд хөрөнгө байх тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнд тооцох боломжгүй байна.

 

Талууд маргаан бүхий байранд амьдарсан хугацааны талаар зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн тоот байранд хурим хийж хадам аав энэ байрыг бидэнд бэлэглэсэн гэх тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Гэрч Б. нь хариуцагч тэй эцэг хүүгийн харилцаатай хэдий ч түүний шүүх хуралдаанд өгсөн энэ байрыг би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөр авсан. Бэр зан ааш таалагдаагүй учир энэ байраа өгөхгүй гэсэн бодолтой байсан. Тэгээд гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүгээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх мэдүүлэг нь байрны хамтран өмчлөгчөөр ийг нэмж бүртгүүлсэн он сартай тохирч байгаа зэрэг байдлыг харгалзан түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжтой байна.

 

БРА - улсын дугаартай верна аксент маркийн машиныг Р. үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгч Э. хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж 2*******5.8.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр ХААН банкнаас 6.500.000 төгрөгийг зээлж тэр даруйдаа гэр бүлийн хэрэгцээнд худалдаж авсан үйл баримт тогтоогдож байна. /хх 22-26/

 

Зохигчид 2*******3.07.*******-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж 2*******6.2.24-ний өдөр гэрлэлтээ сэргээлгэсэн хэдий ч 2*******5 оны 4 дүгээр сараас эргэж эвлэрч хүүгийн хамт 2*******6.5.20-ныг хүртэл хамт амьдарсан, гэр бүлийн хамтын амьдралтай байхдаа буюу 2*******5.8 дугаар сард машинаа худалдан авч хариуцагч Р.ийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарсан байна.

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2*******6.2.24-ний өдөр хариуцагч Р.ийн нэр дээр шилжсэн ч машинаа авсны дараа гэрчилгээг шилжүүлсэн талаар хариуцагч тайлбараа хэлжээ. /хх 70-7/

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар гэрлэгчдийн худалдаж авсан гэх верна аксент маркын автомашин нь тэдний хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.

 

Иймд машиныг хариуцагч ийн өмчлөлд үлдээж, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төвийн бүрэдэхүүнтэй шинжээчдийн гаргасан үнэлгээ 2.900.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Э., хүү нарт ногдох хувь .933.332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.гийн дээрх машин нь хариуцагч Р.ийн өмч биш ХХК-ийн өмч юм гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Хариуцагч нь 2*******6.7.*******-ний өдөр зээлийн гэрээ байгуулж уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээний дагуу машины гэрчилгээг ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд одоо уг машин хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримт тогтоогдож байна. /хх-66-67/

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Р. нь өөрийн хуваарьт хөрөнгөний үнэ 800.000 төгрөг, хуваарьт хөрөнгийг бусдад түрээслүүлсний төлбөр 720.000 төгрөг, нэхэмжлэгчийн зээлд төлсөн 3.564.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.ийн цалингийн зээлд 3.564.000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилж байгаа ч хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагч Р. нь 2*******5.08.20-ноос 2*******6.03.07-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Э.ийн цалингийн зээлд .87.390 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-*******-94/

 

Уг зээлийг талууд эвлэрч хамт амьдрах хугацаанд төлсөн байдал, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн би нөхөр нь учраас гэр бүлийн гишүүний хувьд зээлийг төлөх ёстой гэж бодсон гэсэн тайлбар зэргээс дүгнэж үзэхэд хариуцагч нь эхнэр Э.ийн цалингийн зээлийг төлсөн нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчдийн бие биенээ тэжээн тэтгэх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Байр түрээсэлсэн үйл баримтын талаар гэрч Ц. шүүхэд мэдүүлэг өгсөн бөгөөд уг байрыг түүний зөвшөөрөлгүй түрээслэсэн гэх хариуцагчийн тайлбар гэрч Ц.гийн мэдүүлгээр няцаагдаж байна. Тухайн үед байр түрээслэсан талаар хариуцагч мэдэж байсан, байраа бусдад түрээслүүлсний дараа эхнэр хүүхдийн хамт очиж түүнтэй уулзаж байсан талаар гэрч мэдүүлж байгаа болно. Түрээсийн төлбөрийг байрны төлбөр тооцоо хийх, зээлэнд төлөх зэргээр хамтын хэрэгцээнд зарцуулжээ.

 

Хариуцагч Р. нь гэрлэлтээ цуцлуулсны дараа буюу 2*******4.8.7-нд elko маркийн 42 инчийн зурагтыг 800.000 төгрөгөөр авсан, уг зурагт одоо нэхэмжлэгч Э.ийн эзэмшилд байгаа болох нь зурагт худалдаж авсан зарлагын падан, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна. /хх-49/

Дээрх хөрөнгө нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27..3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байна.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн хуваарьт хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж ашиглаж захиран зарцуулна гэж заасан байх тул зурагтны үнэ 800.000 төгрөгийг Э.ээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Маргаан бүхий байр, машиныг шүүгчийн 2*******6.6.2-ний өдрийн 078 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69..5 дахь хэсэгт зааснаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгасан бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах уг арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.. дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 288.780 төгрөгийг 2*******6.6.2-ний өдрийн 077 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжаар хойшлуулсан 288.780 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2*******6 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин *******3.700 төгрөгөөр тооцон хариуцагчаас жилийн хугацаанд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих тэтгэлэг .02.200 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 3.003 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 2.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2, 6, ******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ийн г эх Э.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү О.г нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 6 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Р.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.., 29.2, *******0 дугаар зүйлийн *******0., *******0.3 дахь хэсгүүдэд зааснаар ******* дүүргийн -р хороо 2-р байрны тоот байрнаас нэхэмжлэгч Э., хүү Р. нарт ноогдох хувь 9.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, - БРА улсын дугаартай Верна аксент маркийн машиныг хариуцагч Р.ийн өмчлөлд үлдээж, уг эд хөрөнгийн үнийн дүнгээс ногдох хувь .933.332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хуулийн 27 дугаар 27.2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.284.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 3.003 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар 2*******6.6.2-ний өдрийн 077 тоот захирамжаар хойшлуулсан 288.780 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 45.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 2.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс .750 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА