Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2016/00576

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 10/ШШ2016/005*******6

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны 4******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн дугаар хороо, нийтийн байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******, хариуцагч З., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: З. бид хоёр 2002 оны 9 дүгээр сард танилцаж, хамт амьдран 200******* онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2004 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүү төрсөн. Үл ойлголцох шалтгааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч би Баяраа гэдэг хүнтэй гэр бүл болж охиноо төрүүлсэн. Хүү өнөөдрийг хүртэл аавынхаа асрамжинд байсан бөгөөд цаашид хүүгээ аавд нь үлдээнэ. Ажил амьдралын нөхцлөөс шалтгаалж хүүгээ өөр дээрээ авч чадаагүй. Гэвч зун болгон хүүтэйгээ уулздаг. Би тэй ярилцаж хүүдээ тэтгэлэг төлөхгүй байхаар тохирсон ч цаашид өөрийн боломжийн хэрээр хүүгээ харж хандана. Ийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч З. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Бид хоёр 2002 оноос хамт амьдарч байгаад 200******* онд гэрлэлтээ батлуусан. 2004 онд хүү төрсөн. 2010 оноос тусдаа амьдарч хэн хэн нь өөр хүнтэй гэр бүл болсон. Миний хувьд 2014 онд охинтой болсон. Би хүүгээ 2010 оны 9 дүгээр сараас өөрийн асрамжинд авсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү ийг миний асрамжинд үлдээж ээжээс нь тэтгэлэг гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон. Иймд гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч З.ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч З. нар нь 2002 онд танилцаж, 200******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн амьдрах хугацаанд хүү ийг 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, Г- тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид 2010 оны 10 дугаар сард гэр бүлийн үл ойлголцол, хувийн таарамжгүй харьцаанаас болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, эргэж эвлэрэх боломжгүй байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.4 дэх хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд хүү ийг эцэг ийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэлэг төлөх боломжгүй гэдэг үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр талууд харилцан тохиролцсон байх тул асрамж болон тэтгэлгийн асуудлаар тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******0.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, ************** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ийн ийг эцэг З.ийн асрамжид үлдээсүгэй.

. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.ээс *******0200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                 

                                     ДАРГАЛАГЧ                                   П.ТУЯА