Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 427

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 01                           Дугаар 427                                         Баруун-Урт

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох  тухай    

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багт оршин суух М.Гаваамаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох тэжээгчээ алдсаны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Гаваамаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний хүү Т.Чунчрмятав нь 2010 оны 03-р сарын 15-аас нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхэлсэн. 2015 оны 05-р сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж олгогдсон. Бичиг баримт зөрчилтэйн улмаас 2015 оны 06-р сараас 2016 оны 03-р сарын 15-ыг хүртэлх хугацааны тэтгэмж олгогдоогүй. 2016 оны 03-р сарын 01-ний өдөр бичиг баримтаа бүрдүүлж, бичиг баримтны зөрчилгүй болсон. Иймд Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 9 сарын хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 11-р сарын халамжийн тэтгэвэр буухаар миний нэхэмжилсэн 1200000 төгрөгийг нөхөж олгох болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Гаваамаа нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох тэжээгчээ алдсаны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сан нь М.Гаваамаад тэжээгчээ алдсаны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь нөхөж олгох болсон тул нэхэмжлэгч М.Гаваамаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Гаваамаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34550 төгрөгийн тал хувь 17275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 17275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Гаваамаад олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Гаваамаа нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Гаваамаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34550 төгрөгийн тал хувь 17275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 17275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Гаваамаад олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА