Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 415

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дугар овогтой Одмаа, Аюурзана овогтой Бүрэнжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчид 2010 оны 06-р сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Оюунболорыг эх Д.Одмаагийн асрамжид, 2007 оны 03-р сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Ариунболорыг эцэг А.Бүрэнжаргалын асрамжид тус тус үлдээхээр харилцан тохиролцсоныг, зохигчдын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар харилцан ярилцаж Эрдэнэцагаан сумын 2-р баг, Алтан-Овооны задгайд байршилтай 30 м.кв талбай бүхий 12000000 /арван хоёр сая/ төгрөгний үнэтэй хувийн орон сууцыг А.Бүрэнжаргалын өмчлөлд үлдээж, охин Б.Оюунболор, Д.Одмаа нарт оногдох хувь болох 6000000 төгрөгийн 3000000 төгрөгийг 2017 оны 04-р сард, үлдэх 3000000 төгрөгийг 2017 оны 08-р сард багтаан А.Бүрэнжаргал нь Д.Одмаад төлөхөөр тохиролцсоныг дурдсугай.

  

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Одмаа, А.Бүрэнжаргал нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Одмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Бүрэнжаргалаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Одмаад олгож, нэхэмжлэгч Д.Одмаа нь эд хөрөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 158950 төгрөг төлөхөөс 206950 төгрөгийг урьдчилан төлснөөс илүү төлсөн 48000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Одмаад, хариуцагч А.Бүрэнжаргалаас эд хөрөнгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 110950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Одмаад тус тус олгосугай.

 

5.Нэхэмжлэгч Д.Одмааг зээлээ сунгаж дахин зээл авахад нь хариуцагч А.Бүрэнжаргал нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиулах талаар тохиролцсон тохиролцоо нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөрсдөө хувиараа ярилцаж, сайн дурын үндсэн дээр гэрээгээр хийгдэх асуудал тул дээрх асуудлыг шүүх батлах шаардлагагүйг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн байдлын газарт шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хүрэлтогоод даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.