Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00007

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

       Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 0 дүгээр баг Ивэн багийн хөдөөд оршин суух ******* /РД:-/-д холбогдох 165.806 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10 сарын 23-ны өдөр дараа төлбөрт ВС 20к үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90089212 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж 90089212 дугаарын 2015 оны 01 сарын байдлаарх төлбөр 211.806 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. *******д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд *******аас төлбөрийн үлдэгдэл болох 211.806 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 161.806 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 165.806 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь манай нэхэмжилсэн 165.806 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас 165.806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлж, 165.806 төгрөгийг ******* ХХК-д төлсөн болох нь  2017 оны 01 сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний тооцооны хуудсаар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2812 төгрөг, орон нутгийн орлогоос  2812 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон        

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч ******* ХХК-ны 165.806 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *******аас 2812 төгрөг, орон нутгийн төсвөөс 2812 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              ШҮҮГЧ                             Г.ДЭЛГЭРСАЙХАН