| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2016/01369/и |
| Дугаар | 1190 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 1190
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: “*******” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Бат-Очирын
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 164,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В хотхоны оршин суугч нь 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1-8 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 157,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 7000 төгрөг нийт 164,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 0 тоотод оршин суугч хариуцагч ******* нь Вива сити Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 164.500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 164,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 164,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “В Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 164,500 төгрөгийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5375 төгрөгийн 2687.5 төгрөгийг улсын төсвийн 2603030349 тоот данснаас, 2687.5 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч “В Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ