| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0691/Э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 697
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Хохирогч М.Х,
Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Г-ийн З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708 0101 80160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, боловсролгүй /4-р ангиасаа сургуулиас гарсан гэх/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 38 дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №228 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан, С овогт Б-ы Ш, регистрийн дугаар:**********,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шороотын амны задгай тоотод оршин суух иргэн М.Х-гийн монгол гэрийн хаалгыг эвдэлж, цоожийг нь цүүгээр нь сугалж эвдээд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний нэхий дээл 1 ширхэг, эмэгтэй хүний савхин дээл 1 ширхэг, эмэгтэй хүний сарлагийн ноосон цамц 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, шилтэй огурцы 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 418.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, хаалга засварлахад 150.000 төгрөгийн хор уршиг, хувцасны шүүгээ засварлахад 20.000 төгрөгийн хор уршиг учруулсан, бусдад нийт 588.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шороотын амны задгай тоотод оршин суух иргэн М.Х-гийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний нэхий дээл 1 ширхэг, эмэгтэй хүний савхин дээл 1 ширхэг, эмэгтэй хүний сарлагийн ноосон цамц 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, шилтэй огурцы 1 ширхэг зэргийг хулгайлан бусдад 418.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь ;
-хохирогч М.Х-гийн: ...2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цаг 40 минутын орчим би гэрийнхээ хаалгыг ил цоожоор түгжээд гарч явсан, тэгээд орой 21 цаг 20 минутын орчим ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалганы дээд хавтсыг салгаад цоожийг нь цүүгээр нь сугалж эвдээд гэрт хулгайч ороод хамаг эд зүйлийг онгичоод хаясан байсан, хөргөгч, шургуулга бүх юмыг онгойлгоод хаясан байсан...Зурагтны утаснуудыг салгаад авч явахад бэлдсэн байна гэж би харсан. Хувцасны шүүгээ дотор байсан эмэгтэй хүний малгайтай хар ногоон өнгийн урт дархан нэхийгийн нэхий дээл, эмэгтэй хүний хар енгийн урт савхин дээл, эмэгтэй хүний сарлагын ноосон цамц, эмэгтэй хүний хар хүрэн өнгийн булган малгай, хергегчинд байсан шилтэй огурцы зэрэг эд зүйлс алга болсон байсан.../хх-21-22/...Би хулгайд алдсан эд зүйл болон эвдэрсэн гэмтсэн зүйлийнхээ зардлыг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх болон /хх-23/, энэ тухай шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /х-3-6/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /х-12/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19/141 дугаартай дүгнэлт:...Дархан нэхий фирм, 2009 онд авсан гэх, эмэгтэй, хар ногоон өнгийн, малгайтай, урт нэхий дээл 1 ширхгийг 180.000 төгрөгөөр, эмэгтэй, хар, өнгий урт, 2010 онд авсан гэх савхин дээл 1 ширхгийг 75.000 төгрөгөөр, эмэгтэй сарлагийн ноосон 2016 онд авсан гэх ноосон цамц 1 ширхгийг 60.000 төгрөгөөр, эмэгтэй хар хүрэн өнгийн 2016 онд авсан гэх булган малгай 1 ширхгийг 100.000 төгрөгөөр, шилтэй огурцыг 3.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.../хх-52/,
- гэрч Б.Э-ын:...2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим гэрээс эхнэр, хүүхдийн хамт гарч яваад, 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалга эвдэрсэн байдалтай, гэр дотор байсан хамаг эд зүйл онгичоод хаясан байсан...Цагдаад дуудлага өгсөн...Удалгүй цагдаа нар ирээд мөр хайгаад байсан хашааны хойшоо гарсан мөр байсан, тэгээд хамаатны Ш манай гэрийн ар талд амьдардаг учраас түүний сэжиглэсэн юм, тэгтэл цагдаа нар ирзэд байж байхад Шинэбат такси бариад гэрийнхээ ойролцоо буусан...Цагдаа нар Ш-ыг барьж аваад явсан, тэгээд ахин дагуулаад ирэхэд Ш цагдаа нарт миний хулгайлсан зүйлүүд манай хашаан дотор байгаа микро машины дотор байгаа гэх мэтээр яриад байсан, цагдаа нар тэр газар үзэхээр манайхаас алдсан зүйлуүд нь байхгүй байгаад байсан...Манай эхнэрийн дарханы нэхий дээл, урт савхин куртика, булган малгай, тэмээний ноосон цамц зэрэг хулгайд алдагдсан нь үнэн манай гэрт хулгай орохоос өмнө дээрх эд зүйлүүд байсан, бас хөргөгчинд байсан огурцы алга болсон.../хх-31/,
- гэрч Б.Э-ын :...2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-ны хооронд тус хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүний эрүүгийн мердөгчөөр ажилласан...2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг 40 минутанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын задгай тоотод хулгайн дуудлага ирсэн, хэргийн газар дээр очиж хохирогч Х-тэй уулзаж алдагдсан зүйлийн талаар тодруулахад нэхий дээл, савхин дзэл, булган малгай, ноосон цамц зэрэг алга болсон талаар ярьж байсан...Хэргийн газраас гутлын мөр илрүүлэн ажиллаж байгаад гудамжинд машинаас таксинаас бууж ирсэн Ш гэгчтэй тааралдаад хэргийн газраас олдсон гутлын мөрийг Ш-ын гуталтай харьцуулахад ижил төстэй байсан...Ш-ыг цагдаагийн хэлтэс дээр авчирч уулзаж ярилцахад би Х-гийн гэр лүү орсон нь үнэн...Би энэ айл руу хулгай хийх гэж эд хөрөнгийг нь гэмтээх гэж орсон юм гээд хулгайлж авсан эд зүйл болох нэхий дэзл, савхин куртика, булган малгай, ноосон цамц зэрэг зүйлийг уутанд хийж боогоод хохирогчийн гэрийн ард талд манай жижиг гэр байгаа тэнд жижиг авдарт авсан юмаа боогоод нүугаад хийсэн байгаа гэхээр нь би Ш-ын гэрт нуусан гэх газрыг нь үзэхэд хулгайлсан эд зүйл нь байхгүй байсан, гэх мэтчилэн хэд хэдэн газар байгаа гэж зааж өгсөн боловч байхгүй байсан, харин хулгайлсан гэх огурцыний шилийг хашаа давуулаад шидсэн байсан. Ингээд Ш хулгайлсан зүйлээ зааж өгнө гэсэн боловч зааж өгөөгүй юм... гэх мэдүүлэг /хх-29/,
-шинжээчийн дүгнэлт :...шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №3,4-т харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй хээний еренхий шинж тэмдгээрээ төстэй.../хх-39-41/,
- шинжээчийн дүгнэлт :...Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Папилон санд Б.Ш нь хулгайн хэргийн сэжигтнээр 3 удаа бүртгэгдсэн байна.../хх-44-47/,
- шүүгдэгч Б.Ш-ын:...2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад найзтайгаа хамт 2-3 лааз пиво уучихаад найзаасаа 18 цаг 40 минутын орчим салаад баруун салаа руу хойшоо гэр рүүгээ алхаад замдаа дэлгүүрээс 2 ширхэг пиво авчихаад гэртээ хариад пиво уучихаад манай урд талд байдаг хамаатны Х-гийн хашаа руу давж ороод Монгол гэрийн хаалганы цоожийг татаж ороод, хамаг юмыг бусниулж гаргаж хаясан...Хөргөгчнөөс нь 1 шил огурцы аваад шууд гараад доошоо гудамж уруудаад, явж байгаад огурцийг идээд шилийг хаячихсан...Буцаад гэр рүүгээ таксигаар үүдэндээ иртэл цагдаа нар намайг барьж авсан...Би согтуу тэр хамаатны айл руу яваад орсон юм...Надад энэ хэргээс өөр хийсэн хэрэг байхгүй.../хх-62-63/ эргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хууль сануулан удаа дараа мэдүүлэг авсан, мөн гэрчээр байцаасан, хэргийн газрын үзлэг, гэрч Б.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар шалгахад “хохирогч мэдүүлгийн эх сурвалж”-д зөрүү, зөрчил, эргэлзээ тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь тухайн хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч зарим эд зүйлсийг хулгайлж аваагүй гэх мэдүүлэг нь тус хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй болно.
Түүнчлэн гэмт хэргийн дуудлага хүлээн авч, хэргийн газар очсон мөрдөгч, гэрч Б.Э нарын мэдүүлгээр “шүүгдэгч хулгайлж зарим эд зүйлсээ нуусан гэж хэлсэн байх боловч нуусан газраа бодитой хэлээгүй, худал хэлээдбайсан” гэх тухайн байдал нь шүүгдэгчийн эрхийн хүрээнд хамаарах асуудал ба харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотолгоо болохгүйг тэмдэглэж байна.
Иймд шүүгдэгч Б.Ш-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-д учирсан шууд хохирол болох 418.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, харин хаалга болон хувцасны шүүгээ засварлах зардал 170.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь / х-52/ нотлох баримтын эх сурвалж хангалтгүй буюу тухайн бодит хэмжилт, судалгаа хийгдээгүй, хаалганы засварлах үнэ 150.000 төгрөг гэх нь шинээр хаалга авах үнэтэй дүйцэж байгаа тухай өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь хаалга, хувцасны шүүгээгээ бодитой засварлуулсан үнийн дүнд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь урьд хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшуулсан хугацаа нь дуусгавар болсон, 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь ялтай байдлыг хассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгчийн нас, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагджээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Уг хэрэгт шүүгдэгчийн 1 ширхэг хос пүүз хураагдсаныг түүнд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ш-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Ш-ыг 2(хоёр) жил 1(нэг)сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-аас 418.000 (дөрвөн зуун арван найман мянга) төгрөг гаргуулж, хохирогч М.Х-д олгосугай.
5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг хос пүүзийг шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Б.Ш-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР