Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1337

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******

Хариуцагч: *******,*******

Хариуцагч: *******, “” ХХК /РД:2676974/ нарт холбогдох

******* тоотод байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ,,,, хариуцагч “ А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 68 дугаар байрны 21 тоотод буюу тус байрны 1 дүгээр давхарын, баруун тийш харсан 2 цонхтой 2 өрөө орон сууцанд амьдардаг бөгөөд “” ХХК амьдарч буй сууцны маань нарны тусгалыг бүрэн хааж байшин барьснаас эрх хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой зөрчигдөж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын хууль тогтоомж, БНБД-ийн заалт, шаардлагыг зөрчин  “” ХХК-ийн барих барилгын эскиз зураг, архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлан, зөвшөөрөл олгосноос амьдарч буй сууцанд маань тусах нарны тусгал бүрэн хаагдаж, миний болоод гэр бүлийн гишүүдийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тул Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БГД-67-17/08 тоот даалгавраар “” ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 10 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар “” ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 16 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “” ХХК-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм. Тус нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажиллагаанд гуравдагч этгээд “” ХХК-ийг төлөөлөн оролцсон Х.Батбаяр, П.Ганбат нар “бид ” ХХК-д олгосон барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 68 дугаар байрны баруун талд 16 давхар орон сууц барьж байгаа юм, танай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж буйгаа хүлээн зөвшөөрч байна, зөрчигдсөн эрхийг тань сэргээж өгье” гэж Эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан. Би тэдний дээрх саналыг хүлээн авч тэдэнтэй 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тэдгээр гэрээгээр “хариуцагч нар өөрсдийн барьж буй барилга нь Баянгол  дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцны нарны тусгалыг бүрэн хаасан болохыг зөвшөөрч, тус орон сууцыг 98,500,000 төгрөгт тооцон авч, тус 98,500,000 төгрөгөөс аливаа зөрүү тооцохгүйгээр өөрсдийн барьж буй “Өргөө Тауэр” орон сууцны  1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр” тохиролцсон. Дээрх гэрээнүүдийг байгуулсанаар би Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус шүүхийн шүүгч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4271 дүгээр захирамж гарган миний нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү П.Ганбат, Х.Батбаяр нар дээрх байдлаар миний болон миний гэр бүлийн зөрчигдсөн эрхийг сэргээхээ хүлээн зөвшөөрч, миний нөхөр болон надтай 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл бүтэн 4 сарын хугацаанд тэд нар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй зугтаж байна. Иймд П.Ганбат, Х.Батбаяр нараас Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд баригдсан “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууц нь гуравдагч этгээдэд шилжиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байх тул гэрээний үнэ болох 98,500,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна  гэв.

 

Хариуцагч П.Ганбат, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчаар татагдсан иргэн П.Ганбат, Х.Батбаяр нар нь тухайн үед уг барилгын гүйцэтгэлийн ажилд оролцож байжээ. Иймд барилгын ажлаа саадгүй явуулахын тулд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэх гэрээ байгуулсан санагдана гэж тайлбарлаж байна. Үүнд захиалагч, гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа ч нөлөөлсөн бололтой. Одоо эвлэрлийн гэрээнд заасан гэх байрыг тэд солих эсэхийг ч хариуцагч нар мэдэхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тухайн үеийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаар нэхэмжлэлээ  татан авсныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс үзвэл иргэн П.Ганбат, Х.Батбаяр нарт нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байна. Гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

  Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Тус компани эзэмшиж байсан хуучин барилгаа шинээр барих барилгын зураг төслийн хамт Найдан, Түвшин нарт худалдсан нь үнэн. Иймд уг хуучин барилгын суурин дээрх шинэ барилгыг Найдан, Түвшин нар барьсан байх ёстой. Иргэн Ш.Отгонсүрэнтэй харилцаж байсан иргэн П.Ганбат, Б.Батбаяр нар “” ХХК-д ямар ч хамааралгүй хүмүүс юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нь, Х.Батбаяр, “” ХХК-иудад холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоотод байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг орон сууц нь гуравдагч этгээдэд шилжсэн байх тул эвлэрлийн гэрээг үндэслэн гэрээний үнийг хохиролд тооцон 98,500,000 төгрөгийг  хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр, “” ХХК нараас нэхэмжилж байна.

 

           Шүүх, Х.Батбаяр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, хариуцагч “” ХХК холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Хариуцагч П.Ганбат, барилгын ажлыг саадгүй явуулахын тулд нэхэмжлэгчтэй эвлэрлийн болон орон сууц захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан нь үнэн, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаар гийн нэхэмжлэл  татан авсан тухай захирамжинд П.Ганбат, Х.Батбаяр нар захиргааны хэргийн оролцогч биш, нэхэмжлээд байгаа орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээдүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

         Хариуцагч  “” ХХК  2014 оны 5 сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, 2014 оны 5 сарын 21-ний өдөр “Үйлчилгээний барилга худалдах- худалдан авах” гэрээ тус тус  байгуулан газар, хуучин үйлчилгээний барилгын хамт иргэн Х.Эрдэнэбат, Б.Найдантүвшин, Г.Гарьд, Ж.Бадрал нарт худалдсан учраас “Өргөө Тауэр”  гэх орон сууцыг манай компани барьж ашиглалтанд оруулаагүй мөн тэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч П.Отгонсүрэн, хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  “Эвлэрлийн гэрээ”, 2015 он  06 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээг тус тус байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./ХХ 6-15 хуудас/

 

         Эвлэрлийн гэрээний талууд  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч П.Отгонсүрэнтэй эвлэрэх хүсэлтийг хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар хандан гаргасныг, тэдний хүсэлтийг нэхэмжлэгч П.Отгонсүрэн зөвшөөрөн талууд эвлэрлийн гэрээ байгуулах болсон үндэслэлээ зааж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

       

           Хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нөхцлөөр нэхэмжлэгч П.Отгонсүрэнтэй эвлэрэх хүсэл зоригоо илэрхийлсэнг нэхэмжлэгч хүлээн авснаар  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”  гэж зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хүчин төгөлдөр хэлцэл болжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрээнд гарын үсэг зурсанд маргаагүй, гэрээ байгуулсан нь үнэн боловч нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаад байгаа орон сууц биднийх биш учраас хариуцахгүй гэх тайлбар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл биш юм.

 

            Энэхүү Эвлэрлийн гэрээний 2.1 дэх хэсэгт “ .... Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2008 оны 9 сарын 28-ны өдрийн БГД-67-17/08 тоот, 2013 оны 5 сарын 16-ны өдрийн 687 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон мөн газраас “” ХХК-нд олгосон барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр БГД-ийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд арван зургаан давхар орон сууцны зориулалттай барилга барьж байгаа болохоо хүлээн зөвшөөрч байна.”, мөн гэрээний 2.2 дахь хэсэгт “ ... дурдсан барилга гийн өмчлөлийн БГД-ийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоот, нэг давхарт орших, баруун тийш харсан хоёр цонхтой, хоёр өрөө байрны нарны тусгалыг бүрэн хаасан, энэ нь түүний болон гэр бүлийнхнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа болохыг гуравдагч этгээд үзэж танилцан тус нөхцөл байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэж эвлэрлийн агуулгыг тодорхойлж эвлэрсэн хүсэл зоригийн агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал гэрээний талууд  болох хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар ... 16 давхар орон сууц барьж буйгаа, нэхэмжлэгч П.Отгонсүрэнгийн орон байрны нарны тусгалыг бүрэн хаасан нь түүний болон гэр бүлийнхнийх нь эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууц нь иргэн Б.Шинэбаярын өмчлөлд шилжин өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх тул эвлэрлийн гэрээний үнэ болох 98,500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. /ХХ100 хуудас /

            Учир нь эвлэрлийн гэрээний 2.3 дахь хэсэгт “... нэхэмжлэгчид нийт 98,500,000 төгрөгийн хохирол учирч байгаа болохыг Гуравдагч этгээд бүрэн зөвшөөрсөн болно” гэж хариуцагч эвлэрлийн гэрээний үнийг тодорхойлохдоо хохирол гэж тодорхойлсон байх тул гэрээгээр тохиролцсон хохирлын үнийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь хуульд нийцнэ.

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болсон “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууц нь иргэн Б.Шинэбаярын өмчлөлд шилжсэн нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэхь хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болох нь  Б.Шинэбаярын өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нар нь эвлэрлийн гэрээний дагуу “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч П.Отгонсүрэнгийн өмчлөх эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээгээр тохиролцсон хохиролын төлбөр болох 98,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Х.Батбаяр, П.Ганбат нараас гаргуулж, гэрээний үүргийг биелүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Харин хариуцагч “” ХХК-тай гэрээний болоод эрх зүйн ямар нэгэн харилцаанд нэхэмжлэгч оролцоогүй байх тул тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нараас 98,500,000 /ерэн найман сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж д олгож, “” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нараас 650,450  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ