| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2016/01610/и |
| Дугаар | 1325 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1325
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 919,913 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,599,562 төгрөгийг хариуцагч ******* нь үндсэн төлбөр 3,679,650 төгрөгийг 2016 оны 12 сараас эхлэн 2018 оны 5 сар дуустал 18 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 200,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-нд 79,650 төгрөгийг, алданги 919,920 төгрөгийг 2018 оны 7 сараас эхлэн 2018 оны 10 сарыг дуустал 4 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 11 сарын 20-ны өдөр 119,912 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч *******аас 51,635 төгрөг, улсын төсвөөс 51,635 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ