Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1261

 

     Зохигчийн эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар хороолол 3А байр  8 тоотод оршин суух,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******д холбогдох

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ******* захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажлын байранд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг нөхөн олгуулах шаардлагаас Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаа дэмжин 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү болох 3,007,092 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөдөлмөр эрүүл мэнд сургалтын төвийн захиргаатай харилцан тохиролцсон тул татгалзаж байгаа болно. Мөн ажилд эгүүлэн томилуулах шаардлагаас татгалзаж байна. Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.  

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 3,007,092 төгрөгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         ҮНДЭСЛЭХ НЬ:    

 

Нэхэмжлэгч ******* 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулахаар Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч ******* ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 3,007,092 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 3,007,092 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 273 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч******* хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

                         ШҮҮГЧ                                                   Ц.ОЮУНБИЛЭГ