| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0714/Э |
| Дугаар | 722 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 722
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч А.Ганзориг,
Хохирогч Г.М,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0322 50761 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эрдэнэдрийлинг ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 08 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 /хоёр зуун тавин тав/ цаг албадан ажил хийх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн, Б овогт Л-гийн А, регистрийн дугаар *********,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гулзат-Уулс гэх нэртэй дэлгүүрийн гадаа иргэн Г.М-тай “...архи асгалаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гулзат-Уулс” гэх дэлгүүрийн гадаа иргэн Г.М-тай “архи асгалаа” гэх шалтгааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Г.М-ын...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед дүү Ган-Өлзийг тосох гээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод гэрээсээ гараад гэрийн хойд талд байдаг улаан худаг дээр явж байтал цагаан өнгийн Верна аксенттай А, Л, Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэх ах, Санчир нар машин дотор архи уугаад сууж байсан...Юу байна ах гэсэн чинь А ах намайг машинд суу гэж хэлсэн. Тэгэхээр нь машины хойд талын суудал дээр нь суутал надад нэг удаагийн аяганд дүүрэн архи хийж өгөөд уу гэж Л, Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ ах нар хэлсэн...Тэр үед миний барьж байсан нэг удаагийн аяга нь задраад Б ахын өмдөнд дээр нь асгартал А ах надад хандаж “чи пизда минь наадахаа уу" гэж хэлсэн...Архи уухгүй гэж хэлсэн...Тэд дахин дэлгүүр орсон...С ах машин барьж байсан болохоор эрүүл байсан ба “уухгүй бол ахын дүү наадахаа асгачих” гэж хэлэхээр нь би машины хаалгыг онгойлгоод архийг нь асгачхаад сууж байтал гаднаас А ах надад хандан “чи муу архи асгачихсан байна пизда минь гээд” миний эрүүн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би та яагаад намайг зодоод байгаа юм бэ? гээд А дайраад байсан ба Б /нэрийг нь бүтэн мэдэхгүй гэх/ ах боль гээд бид хоёрын дундуур ороод салгах гээд байж байтал А миний шүд рүү гараараа цохисон чинь миний шүд эвгүй болчихсон...Миний биед 1 дүгээр шүдний булгарал, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Алтанцоож ганцаараа учруулсан юм...Намайг А-оос өөр хүн цохиж зодоогүй ээ...Энхсмайл гэсэн нэртэй шүдний эмнэлэгт шүд хийлгэх шаардлагатай байна...гэх мэдүүлэг /хх-7/,
-гэрч Г.С-ын:...Тэр үед би М-т хандаж “ахын дүү наадахаа уухгүй бол асгачих” гэсэн чинь М архи асгасан...А, Л, Б /П/ нар машинд орж ирээд А чи муу архи асгасан байна гээд нүүр рүү нь гараараа машин дотор нэг удаа цохисон чинь М та яагаад намайг зодоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Б /П/ дундуур нь ороод боль гээд салгасан чинь А дайраад байсан. Тэгээд А машинаас буугаад М-ын нүүр рүү дахиад нэг удаа цохисон чинь А байж бай гэж хэлээд хоёр тийш салгасан...М-ын шүд нь унасан байсан...гэх мэдүүлэг/хх-23/,
-гэрч Л.Л-ын...А нь М-ыг пиздаа минь архи асгачихсан байна гээд нүүр рүү нэг удаа алгадсан...А машинаас буугаад М-ыг буугаад ир гэсэн чинь М намайг айна гэж бодоод байгаа юм уу? гээд машинаас буусан чинь А, М нар хоорондоо барьцалдаад эхэлсэн...А нь Мө-ын эрүүн тус газар нь гараараа 1 удаа цохисон чинь М-ын амнаас цус гарчихсан чинь М миний шүд уначихлаа та яаж байгаа юм бэ? гэсэн...гэх мэдүүлэг /хх-25/,
- шинжээчийн дүгнэлт:...Г.М-ын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-13/,
-шинжээч эмч Б.Д-гийн...хохирогч Г.М-ын биед учирсан 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал буйланд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэмтлийн түвшин буюу шүдний орчим мохоо зүйлээр 1 удаа цохиход үүсэх боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
- шүүгдэгч Л.А-ийн...Тухайн үед М машины ард тал руу аягатай архиа асгахаар нь би очоод архи асгачихлаа М-ын нүүр рүү гараараа 1 удаа алгадсан...Машинаас буугаад М-ын нүүр хэсэг рүү дахин гараараа нэг удаа цохисон чинь М-ын шүд нь унаад М миний шүд уначихлаа байж байгаарай гэж хэлэхээр нь би цохихоо болиод уучлалт гуйж эхэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-63-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Л.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн 145.000 төгрөг /х-56/, мөн шүд эмчлүүлэх зардалд 3.800.000 төгрөг нийт 3.945.100 төгрөг нэхэмжилснээсшүүгдэгч нь нийт 1.150.000 төгрөг төлсөн, шүд эмчлүүлэх зардалд хамаарах нотлох баримт бүрэн бус байх тул хангах боломжгүй байна.
Харин шүүгдэгч нь хохирогчтой хамтран шүдний эмнэлэг, үнийн тарифийн судалгаа хийж, хохирогчийн шүдийг эмчлүүлэх асуудлыг хариуцахаа илэрхийлсэн тул хохирогч нь шүдээ эмчлүүлэхтэй холбоотой хохиролд хамаарах нотлох баримтаа албан ёсоор бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Л.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ийг /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг /3/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Л.А-д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шүдээ эмчлүүлэхтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР