Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 721

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Д.Лхагва-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Д-гийн Л-д холбогдох 1908 0215 90731 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Петровис” ХХК-д шатахуун түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 8 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №227 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан, Я овогт Д-гийн Л,регистрийн дугаар:*********,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 14-нд шилжих шөнө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны *** тоотод “хэлэлгүй явлаа” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Э-ийг толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж, олон тооны гэмтэл учруулан эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун шанаа, дух, эрүү, доод уруул, хоёр талын мөр, бугалга, зүүн тохой, шуу, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, хоёр талын гуя, өвдөг, бүсэлхий нуруунд цус хуралт, тархи доргилт, зүүн гарын 3-р хуруунд шархпбүхий хөнгөн хохиролучруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгтцугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны *** тоотод байх өөрийн гэрт “хэлэлгүй явлаа” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Э-ийг толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

            -хохирогч Ц.Э-ийн...Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг М, Б нартай хамт гадуур явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр Л ажлаасаа ирчихсэн байсан. Тэгээд намайг гэртээ яваад орсон чинь үгийн зөрүүгүй гараараа нүүр болон баруун шанааруу хоёроос гурван удаа алгадсан мөн хоёр хөлийн гуя хөл рүү өшиглөсөн...Л өмнө нь намайг цохиж зодож байгаагүй.... гэсэн мэдүүлэг /хх-6-10/,

            - шинжээчийн 2019.04.16-ны өдрийн дүгнэлт: Э-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун шанаа, дух, эрүү, доод уруул, хоёр талын мөр, бугалга, зүүн тохой, шуу, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, хоёр талын гуя, өвдөг, бүсэлхий нуруунд цус хуралт, тархи доргилт, зүүн гарын 3-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гарын 3 дугаар хурууны шарх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  /хх-18/,

- шүүгдэгч Д.Л-ийн:...Тухайн үед би Э-ийн нүүр лүү гараараа 2-3 удаа  алгадсан, мөн хөл рүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-36-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүл буюу эхнэр, нөхөр, мөн шүүгдэгч нь хохирогч буюу эхнэрийнхээ халдашгүй байх эрх, бие махбодид онцлох шалтгаангүйгээронц харгис хэрцгийгээр халдсан болох нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2-т тус тус зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ, мөн шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид хэд хэдэн удаагийн хүчин зүйлсийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учруулсан буюу хохирогчид бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн нь тогтоогдсон байх тул тус гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийнхариуцлагахүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн тухайгаа мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул /х-57-58/ шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд зориулж 500.000 орчим төгрөг зарцуулсан тухайгаа мэдүүлсэн тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлсэн гэх боловч ялтай байдлын асуудал 2015 оны Эрүүгийн хуулиар хасагдсан тул мөн хуулийн ерөнхийн ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг,  зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-23, 25, 28, 29/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ба ингэхдээ мөн прокурорын саналыг харгалзсан болно.  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 750 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР