| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2016/05675/и |
| Дугаар | 1334 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******-т холбогдох
Хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас дуудан ирүүлж мэдүүлэг аван улмаар сэжигтнээр байцаан эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 гэсэн зүйл ангиар буруутган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан болно. Эхнэр М.Батцэцэг нь энэ хэргийн араас хөөцөлдөж 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Өмгөөллийн зөвлөлийн өмгөөлөгч ******* хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр авч ажиллуулан өмгөөллийн хөлсөнд 8,000,000 төгрөг төлсөн болно. нь хоригдож байх хугацаанд 5-6 удаа уулзаж, 2 удаа хоол зөөснөөс өөр ажил хийгээгүй ба эрхзүйн туслалцаа үзүүлэх ажлаа умартан миний эхнэр М.Батцэцэгтэй уулзахаас зайлсхийн зугтаан хойноосоо өчнөөн удаа хөөцөлдөн гүйлгүүлж, явдал чирэгдэл болж сүүлдээ утсаа ч авахаа больсон болохоор нь аар тухайн үед нь өмгөөлүүлэхээс татгалзсан. М.Батцэцэг нь 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Идэрхангайтай эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ шинээр байгуулан ажилласан ба 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Пүрэв-Очир нь батлан даалтанд гарч улмаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймд *******т хуульзүйн тулалцаа үзүүлнэ гэж гэрээ байгуулан авсан төлбөр болох 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд ******* эхнэр Батцэцэг нь миний танил өмгөөлөгчөөр дамжуулан хууль зүйн туслалцаа хүссэний дагуу хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж сэжигтэн ******* өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдон, сэжигтэнээр тооцогдож, цагдан хоригдсон байсан болно. Гэрээний хугацаанд миний бие өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалж цагдан хоригдох хугацаанд нь 15-20 орчим удаа хорих байранд уулзаж, мэдүүлгийн зөрүү арилгах, батлан даалтанд гаргах хүсэлтүүдийг шат шатны хууль хяналтын байгууллагад гаргаж, мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор хэрэгжүүлсэний үр дүнд ******* таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж бусдын батлан даалтанд гаргасан. Энэ хугацаанд маш завгүй ажилласан олон дахин хорих анги явсан, олон шат дамжлага дээр хууль хяналтын байгууллагад хандаж удаа дараа гомдол хүсэлт гаргасан. Хорих ангийн эмнэлэгт хүртэл үйлчлүүлэгчээ хэвтүүлж эмчлүүлэн эрх ашгийг нь хамгаалаж явсан, мэргэжил арга зүй, ур чадвар гаргаж үйлчилүүлэгчээ нэг ч гэсэн хоногийн өмнө суллуулах гэсэн хүний төлөө зүтгэсэн зүтгэл, мэргэшлийн ажиллагаа байсан. Өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль болон гэрээнд заасны дагуу бид харилцан тохиролцож, тогтоосон. Дээрх нэхэмжлэлд байгаа үйлчилгээний хөлсний дийлэнх хувь нь нэхэмжлэгчид хуульзүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдсан байдаг. Гэтэл өөрийнх нь эрх ашгийг хамгаалахад зарцуулсан мөнгийг нэхэж, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан. Түүний хясан боогдсон эрхийг хамгаалж өмгөөлөгчийн хувьд зохих ёсоор ажилласан байхад өнгөрсөн хугацаанд миний нэр хүндэд энэ мэтээр халдаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон батлан даалтанд *******ыг гаргах асуудлыг шийдвэрлэж түүний эрх ашгийг бүхий л талаар бүрэн хамгаалж өмгөөлөгчөөр ажиллахаар тохиролцсон боловч гэрээгээр тохиролцсон үндсэн ажлаа хийгээгүй 5-6 удаа уулзаж, 2 удаа хоол зөөсөн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил үүргээ умартан, миний эхнэр М.Батцэцэгтэй уулзахаас зайлсхийж, зугатаан хойноосоо удаа дараа хөөцөлдүүлж, явдал чирэгдэл учруулж сүүлдээ утсаа авахаа больсон тул өмгөөлөгч татгалзан өөр өмгөөлөгчөөр уг ажил үйлчилгээг хийлгэсэн тул хариуцагч хууль зүйн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гэрээний хугацаанд миний бие өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалж цагдан хоригдох хугацаанд нь 15-20 орчим удаа хорих байранд уулзаж, мэдүүлгийн зөрүү арилгах, батлан даалтанд гаргах хүсэлтүүдийг шат шатны хууль хяналтын байгууллагад гаргаж, мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор хэрэгжүүлсэний үр дүнд ******* таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж бусдын батлан даалтанд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна
М.Батцэцэг, Б.Буян-Очир нар хариуцагч тай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээ” байгуулж гэрээгээр Буянбадрах овогтой Пүрэв-Очирт мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шаардлагатай хууль зүйн туслалцааг үзүүлж, *******ыг батлан даалтанд гаргах асуудлыг шийдвэрлэж түүний эрх ашгийг бүхий л талаар бүрэн хамгаалах, хууль зүйн үйлчилгээний төлбөрт 10,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ./хх4-5 хуудас/
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч тай 2011 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаагүй, гэрээг М.Батцэцэг, Б.Буян-Очир нар байгуулсан байх тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг гэрээ байгуулсан тал М.Батцэцэг, Б.Буян-Очир нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр гүйцэтгэх ажил нь ******* эрх ашиг сонирхлыг хуульд нийцүүлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч ******* хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаагүй тул уг гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлсэнийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан байх бөгөөд мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгт шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ